antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 5, 2014 1 comment

Төрийн банк 2014 оны ЭЕШ-нд хамгийн өндөр оноо авсан Б.Амарзаяаг бүтэн жилийн сургалтын төлбөрөөр урамшуулав

нийтлэсэн Admin

Garchignii zurag. AmarzayaТөрийн банк энэ жил 16 оюутанг сургалтын төлбөрөөр урамшуулахаар болжээ. Тэдний нэг болох Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн нэгдүгээр курсын оюутан Б.Амарзаяад бүтэн жилийн сургалтын төлбөрийг өчигдөр оюутны “Смарт” картаар нь дамжуулж өгсөн юм. Тэр үеэр Төрийн банкны Гүйцэтгэх захирал Д.Батсайхан “Элсэлтийн ерөнхий шалгалтандаа хамгийн өндөр буюу бүх хичээл дээрээ 800 оноо авсан Д.Амарзаяа гэдэг оюунлаг охиныг Төрийн банк дэмжиж сургалтын төлбөрийг нь хариуцъя гэж “Тангарагийн баяр”-ын үеэр амласан. Үүнийхээ дагуу сургалтын төлбөрийг нь гардуулж байгаадаа баяртай байна” гэсэн юм. Мөн Б.Амарзаяаг сургуулиа төгсөөд Төрийн банкинд ажиллахыг хүсвэл баяртайгаар угтаж авахаа дуулгалаа. Б.Амарзаяа “Би Санхүү, эдийн засгийн дээд сургуульд Олон улсын нягтлан бодогч мэргэжлээр сурч байгаа. Төрийн банк сургалтын төлбөрийг минь урамшуулал болгож өгсөн нь санхүүгийн төдийгүй сэтгэл санааны маш том дэмжлэг боллоо. Надаас гадна манай гэрийнхэнд том дэмжлэг үзүүлсэнд баяртай байна. Ирээдүйгээ дэмжиж байгаа сайн үйлсийнх нь хариуд чанартай боловсон хүчин болж улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулна гэж амлаж байна” гэлээ.
Тус банк жил бүр оюутнуудад сургалтын төлбөр олгож, санхүүгийн асуудалгүй сурч боловсрох боломжийг нь олгодог. Нийгмийн хариуцлагаа биелүүлж буй энэ ажлынхаа талаар Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан “Улс орны эдийн засгийн хөгжил нь оюун ухааны хөгжил байдаг. Оюунлаг хүмүүсийн хүчин зүтгэлээр улс хөгждөг. Монгол Улсын хөгжлийн ирээдүйг оюутан залуусын хөгжлөөр харж байгаа. Тиймээс Монголын ирээдүйг авч явах оюутан залуусыг дэмжих нь улсынхаа хөгжлийг дэмжиж байгаа хэрэг гэж манай хамт олон үздэг. Тэр утгаараа бид зах зээлд оюутны “Смарт карт” нэвтрүүлсэн нь оюутнуудад хамгийн олон боломжийг олгосон бүтээгдэхүүн болсон. Энэ картын хэрэглэгчид санхүүгийн болон банкны үйлчилгээнд зориулах цагаа сурч боловсроход зориулж байгаа нь оюутны хөгжлийг дэмжиж байгаа нэг хэлбэр юм. Өнгөрсөн жил гурванд оюутанд сургалтын төлбөр олгосон бол энэ хичээлийн жилд 16 оюутанг сургалтын төлбөрөөр урамшуулахаар боллоо” гэсэн юм.
Төрийн банк нь оюутны смарт карт хэрэглэгчдээсээ азтануудаа сонгож сургалтын төлбөрөөр урамшуулдаг юм байна. Өнгөрсөн жилээс Төрийн банк Монголын оюутны холбоотой хамтран “Смарт карт” нэвтрүүлсэн нь оюутнуудад санхүүгийн асуудалгүй санаа зовохгүйгээр сурах боломжийг олгосон. Тус карт нь оюутны нэрийн хуудас болохоос гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Үндэсний тэтгэлэг”-ийг картаараа дамжуулж авах, нийтийн тээврээр үнэгүй зорчих, худалдаа үйлчилгээний байгууллагуудаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх, санхүүгийн бүх төрлийн төлбөр тооцоо хийх зэрэг боломжийг олгодог. Тодруулбал, оюутнуудын хамгийн ихээр үйлчлүүлдэг Тэнгис кино театр, Интерном их дэлгүүр, “HiFi” дэлгүүр, Усан спорт сургалтын төв, Амжилт фитнесс төв, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Билгүүн тулга, Номгон санчир, Жон бээс жолооны сургалтын төв зэрэг газруудад 5-40 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжийг “Смарт карт” олгодог. Мөн энэ жилээс “Смарт” карттай оюутнууд Скайтел группын 90 хувийн урамшуулалттай багцад хамрагдах болжээ. Ингэснээр 60 мянган төгрөгөөр жилийн турш сүлжээндээ үнэгүй ярьж, интернэтийн зарим үйлчилгээг авах боломжтой аж. Цаашид бусад үүрэн холбооны оператор компаниудтай хамтран ажиллахаар зорьж байгаагаа Төрийн банкныхан хэлсэн юм. Үүнээс гадна “Смарт” картаараа дамжуулан сургалтын төлбөрөө төлсөн тохиолдолд зээлийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг олон урамшуулах, хөнгөлөлтийг эдлэх боломжийг оюутнуудад олгожээ.
Оюутнууд дээрх боломжийг эдлэхээс гадна жил бүр тодорхой тооны оюутан сургалтын төлбөрийн дэмжлэг авч иржээ. Өнгөрсөн жил Төрийн банк Монголын оюутны холбоотой хамтран “Тангарагийн баяр”-ыг зохион байгуулах үеэрээ азтай гурван оюутныг сургалтын төлбөрөөр урамшуулсан. Харин энэ жил “Тангарагийн баяр”-аар эхний таван азтай оюутанг тодруулан сургалтын төлбөрөөр урамшуулсан юм. Үлдсэн арван оюутанд Улс тунхагласны баяр болон бусад тэмдэглэлт өдрөөр шалгаруулах юм байна.
Дашрамд дурьдахад, оюутнууд “Смарт” картаа Оюутны холбоогоороо дамжуулан захиалах боломжтой аж. Төрийн банкны бүх салбар нэгж болон 1800-1881 дугаарын утсаар тус картын талаарх мэдээллийг авах боломжтой гэнэ. Мөн Монголын оюутны холбоо, тухайн сургуулийн оюутны холбоо, зөвлөлөөс “Смарт” картын талаарх мэдээллийг авах боломж байгааг Төрийн банкныхан дуулгасан.

6-1

7-1

12-1


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • bilgee (September 07, 2014 1:00:23 pm )

    баяр хүргье.сурлагын өндөр амжилт хүсье

antalya rent a car