antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 18, 2014 49 comments

Номер нэг өнөөх “Канген” усны төхөөрөмж бохир цэвэрлэдэг гэнэ

нийтлэсэн Admin

kangenwtДэлхийн номер нэг шидэт “Канген” усыг манай улсад ихээр хэрэглэх болсон билээ. Гоо сайхан, эрүүл мэндэд нэн сайн хэмээн сурталчилж буй энэхүү ус нь Япон улсын төхөөрөмжөөр бий болдог аж. Монголд уг төхөөрөмжийг амьджуулан ионжуулсан усыг хоол хүнс, ахуйн хэрэглээндээ хэрэглэж, эрүүл мэнд, гоо сайхан, бие галбираа залуу хэвээр нь хадгалан үлдээх боломжтой хэмээн айхтар рекламдаж буй. Үүнийг ч манайхан ихээр хэрэглэж бүр туйлшираад байгаа нь нууц биш. Гэтэл энэхүү дээдэлж шүтээд байгаа төхөөрөмж нь Япон улсад бохир цэвэрлэхэд ашигладаг гэнэ. Япон улсад амьдарч буй нэгэн Монгол иргэн энэ талаар сэрэмжүүлж мэдээлэл өгсөн байна.

Түүнчлэн олон нийтийн сүлжээ сайтаар энэхүү усны талаар иймэрхүү мэдээлэл гарах болжээ 

 Электролиз ус хортой зүйл биш. Эмнэлгийн салбар, хүнс идээ боловсруулах үйлдвэрүүдэд ариутгал, угаалгын зорилгоор ашиглах тохиолдол бий. Хэт хүчиллэг орчинд бактери амьдрах боломжгүй учраас ариутгал хийгдэнэ. Тогоонд хужир хийж угаахаар цэвэрхэн болдог шигээр шүлтлэг усаар угаалгын бодсыг орлуулах боломжтой гэдэг нь ойлгомжтой.

Харин хүмүүс өдөр тутмын амьдралд бактери устгахуйц хэт шүлтлэг, хүчиллэг ус уугаад байдаг гэж байхгүй тул эмнэлгийн болон үйлдвэрлэлийн зорилготой электролиз устай ялгаж салгаж ойлгож хэрэгтэй.

Электролиз усыг гэрийн нөхцөлд бүтээх төхөөрөмжийг гоо сайханд сайн, аливаа өвчин эмгэгийг эдгэрүүлнэ гэж зарлаж гэнэн ард иргэдэд худалдах бизнес Японд дээр үеэс бий болж байсан. 1950-аад онд электролиз усанд “Шин-ноул ус” гэдэг нэр өгч ид шидтэй шингэн гээд худалдсан тул түүнд итгэсэн хүмүүст их зарагдсан юм.

Харин Японы мэргэжлийн байгууллага шинжилгээ хийхэд биеийн өвчин эмгэгийг сайжруулах үйлчилгээ байхгүй гэдэг дүгнэлт гаржээ. Ходоод эвгүй үед хужир ууж болдог шиг онолын хувьд ходоодны хүчлийг дарах үйлчилгээ бол байж болно. Гэхдээ 10 литр уусан байж нэг ширхэг ходоодны эмтэй тэнцэхээр үйлчилгээтэй гэнэ.

Ард иргэд тэр “Шин-ноул ус”-ын тухайг бараг мартаж эхлэсэн үеэр зарим компани нэгэн ижил зүйлийг “ионжуулсан ус” гэж нэрлээд сүлжээний бизнес хийж эхэлсэн билээ. Эрүүл мэндэд ямар ч эерэг үйлчилгээгүй төхөөрөмжийг үнэтэй авч хохирсон ард иргэдээс Ардын ахуй амьрдалын төвд маш олон гомдол ирүүлжээ.

Энэхүү “ионжуулсан ус”-ны бизнесээс хүмүүс сэжиглэж эхлэхээр зарим компани түүнийг “канген ус” гэж нэрлээд мөн адил сүлжээний бизнес хийж эхлээд байна. Тэд компаниудын зарим нь дэвэргэн сурталчилгаа хийсэн хэргээр Японы Худалдан авагчдын аюулгүй байдлын газраас тодорхой хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоох шийтгэл авсан удаатай.

Канген гэж япон хэлээр ангижруулах гэдэг үг. Электролизын процессээр усан дахь хүчилтөрөгчөөс ангижруулсан гэдэг санаа болов уу. Өнөөдөр зарагдаж байгаа төхөөрөмжийн дийлэнх нь кальцийн лактатыг уусмал болгож ашигладаг. Тэгэхээр электролизын улмаас кальцийн гидроксид буюу боловсруулсан шохойтой ус бий болно гэсэн үг.

Электролиз усыг худалдах, ахуйн зорилгоор электролиз ус бүтээх төхөөрөмжийг үйлдвэрлэн худалдахыг хууль тогтоолоор хориглоогүй. Тэд үйлдвэрүүдийн сурталчилгаад итгэж төхөөрөмжийг авах нь тухайн хүний дор учраас түүнийг шүүмжлэх эрх надад байхгүй. Тэгсэн хэдий ч маш их мөнгө зарцуулж хими электрон аргаар боловсруулсан шохойтой усыг өдөр тутамд хэрэглэж байх шаардлага байна уу гэж бид эргэлзээтэй байх хэрэгтэй.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

49 Comments

  • ххх (September 04, 2014 6:43:56 pm )

    bi yaj avchihaagui um.avii gj bodoj bsiin aimaar umoo

    • Дорж (September 05, 2014 6:35:21 pm )

      Канген гэдэг нь фирмийн нэр байлгүй дээ. Тэр фирм цэвэр бохир аль алийг нь л цэвэрлэдэг байж таараа. Панасоник гэдэг нэртэй хоол гарвал наадах чинь электрон бараа гээд идэхгүй нь л дээ. Сайн сураглаж мэдэж байгаад бичээчээ. Хаа газар будилаан хутгадаг дутуу боловсролтонгууд зөндөө шүү дээ. Хүмүүст ямар жорлонгийн ус цэвэрлээд өгөх гэж байгаа биш хатуу муу чанарын усыг оруулаад цэвэршүүлж сайжруулж байгаа гэсэн биз дээ.

      • Чулуун (September 13, 2014 8:47:30 pm )

        Энэ Японоос бичсэн нөхөр гээд байгаан нь нэг цэвэр ус үйлдвэрлэгч компаны нөхөр л дөө, ойлгомжтой. Оросууд канген усыг олон төрлийн туршилт, судалгаа хийсэний үндсэн дээр хэрэглэж байгаа юм билээ.

      • Bat (September 19, 2014 12:38:24 am )

        Het shultleg us uuhaar hun noirguideld hurgedeg. UUniig Germanii erdemted batalsan

  • aimshig (September 04, 2014 7:19:58 pm )

    arai ugui bailgui de

  • Hi (September 04, 2014 7:32:56 pm )

    Ene medeeleliig unshaad daxij awaagui ee. Neeh myyxai canagdcan. Zvgeer mongoliinhoo cawtai ycaa uugaad l yawj bn.

  • 999 (September 04, 2014 9:31:35 pm )

    Манайхан маш туйлширамтгай.уулын буга харахаараа унасан бухаа орхидог хойно доо хахөхө

  • Зочин (September 05, 2014 12:00:04 am )

    үүнийг маш сайн шалгах хэрэгтэй байна хаа яаагүй зарлал нааж конген усыг крантнаас аваад л хүмүүст зараад зүгээр л крантгы усыг аппратаар цэвэршүүлсэн гээд л иргэдээс мөнгө аваад зарж борлуулж байна үүниг мэргэжилийн хянал болон засгийн газар анхааралдаа авч шалгаж дүгэнлт гаргах нь зүйтэй байна

  • Anonymous (September 05, 2014 10:07:48 am )

    Za ta nar tged avahgui l bol boloo um bishuu.neg um garahaar l am amaa uralduulaad l muultsgaah um.zuvshuuruluu avsan hund heregtei bolood l borluulagdaj bgaasht.herbalife gd l bas buun um bolood l bsan hun uhsen hortoi geed l baisan bizde.tegsen delhiin olon orond humuus iddeg l um bnaleesht.unen hudaliig ni shalgachihaad eldev medeellee bichmeer umaa.ydargaatai umaa

  • зочин (September 05, 2014 3:02:16 pm )

    Канген ус цэвэрлэгч гэж юу яриад байгааг би ойлгохгуй байна. Яагаад гэвэл японд канген гэж бохирын ус цэвэрлэн шууж уйлвэрт / цэвэрлэгээнд зориулж хэрэглэдэг технологи байдаг / хэрэглэдэг гэж сонссон. Японд одоо ч кангенаар ус шууж цэвэрлээд ууж хэрэглэ дэггуйг мэдэх юм. МХЕГ болон бусад холбогдох газрууд сайтар шалгахгуй бол энэ маш осолтой шуу!!! Тэр тусмаа гудамжинд нэг ус шуух шуугч тавьчихаад шилэн аягаар хумууст уулгаж рекламдаад байна гэсэн. Унэн бол болиорой. 13- р хороолол бехийн ергеений урдхан талд ийм зуйл болж байна гэж сонсогдлоо. Аймаар юмаа!!!

  • зочин (September 05, 2014 3:03:44 pm )

    Канген ус цэвэрлэгч гэж юу яриад байгааг би ойлгохгуй байна. Яагаад гэвэл японд канген гэж бохирын ус цэвэрлэн шууж уйлвэрт / цэвэрлэгээнд зориулж хэрэглэдэг технологи байдаг / хэрэглэдэг гэж сонссон. Японд одоо ч кангенаар ус шууж цэвэрлээд ууж хэрэглээд байдаггуйшдээ.

  • zochin (September 05, 2014 4:06:47 pm )

    eniig orchuulaad unsh daa, tuilshragsad mini. huchilleg usiig ni tseverlegeend l hereglene shdee.
    What is Kangen Water®?
    Kangen Water® is delicious water created from Enagic’s innovative water technology. Not only do these devices filter your tap water, but they also produce ionized alkaline and acidic waters through electrolysis. These waters can be used for various purposes, including drinking, cooking, beauty, and cleaning.

  • zochin (September 05, 2014 5:22:32 pm )

    Канген усны аппарат нь усыг янз бүрийн хэмжээнд шүлтжүүлж, ионжуулж, молекулыг нь жижигрүүлж гаргадаг үндсэн зарчимтай аппарат. Шүлтлэг ус нь хүчилжсэн цус эдийг саармагжуулдаг. Энэ талаар уул нь эрт үед эрдэмтэн Шагж гэж хүн анх гаргаж батлаад хүмүүсийг ийм шүлтлэг усаар эдгээдэг байсан гэж өмнө нь сонсож байсан. Мөн youtube-r Kangen water гэж хайж үзвэл маш их мэдээлэл, туршилт бас америкын оддууд хэрэглэж байгаа тухай мэдээллүүд маш их байгаа. Иймд олон талаас нь харж дүгнэлтээ хийгээрэй хүмүүс ээ,

  • zochin (September 08, 2014 4:10:10 pm )

    neg stakan n teg.d 1000 gd bgm da kkk

    • Зочин (September 12, 2014 3:43:50 pm )

      нэг стакан нь 50 төгрөг л гэж байна лээ ш дээ литрийг нь 500 төгрөгөөр авдаг юм.

  • Зочин (September 12, 2014 3:42:00 pm )

    Юмийг жаахан судалж ул суурьтай бичмээр юм. Жайкагийн төсөл дээр ажилладаг нэг япон эмэгтэй энэ канген усны аппаратыг хараад их сайн ус японд уудаг гэж ярьж байсан. тэгээд ч уг аппарат нь цэвэрлэгээний ариутгагч, уудаг, гоо сайхны гээд л янз бүрийн л ус гаргадаг юм байна лээ ш дээ. би ч гэсэн уугаад үр дүнг нь мэдрээд эрүүлжиж л байна. хүмүүс ч гэсэн их л авдаг харагдсан муу байсан бол юу гэж эрүүл мэндээ золиослоод уугаад байхав дээ.

  • Үнэн (September 14, 2014 1:23:54 pm )

    http://www.enagic.com гэж ороод үз сайны үйлсын ард заавал нэг юм дагдаг нь хууль юм даа монголчуудаа

  • ENIGAC компани (September 15, 2014 10:01:02 pm )

    ENIGAC компаний албан ёсны төлөөлөгч холбогдож байна. танай сайт нийтэлж буй мэдээллээ сайн шалгаж байж нийтэлж суран уу. Танай хамт олон ор үндэсгүй худал мэдээлэл тарааж манай компаний нэр хүндэд ноцтой хохирол үзүүлж байгаа учир нийтлэлээ устгаж http://www.enigac.com сайтруу орж шинэ нийтлэл бичнэ үү. Одоо нийтэлсэн мэдээллээ устгахад 2 хоног өглөө. Заасан хугацаан устгаагүй бол хариуцсан албан тушаалтанд мэдэгдэж зохих арга хэмжээг авуулхаа мэдэгдэж байна.

    • Эх (September 18, 2014 1:10:58 pm )

      Өдрийн сонин дээр Мэргэжлийн хяналтынхан танай компанийг шалгаж үзээгүй мэдэхгүй шалгана гэж байна лээ. Шалгуулчихаад юм ярихгүй юу. Шохойжуулсан ариутгалын бодис гэж ойлгож байгаа өөрөөр хэлбэл бактерийн үржих орчныг үгүй хийдэг гэж.

    • Anonymous (September 20, 2014 8:30:54 am )

      Enigac company iig 2010 ond uil ajillagaagaa zogsooh shaardlaga huleej avch bsan gej yapond bichsen bna.

  • zochin (September 16, 2014 11:16:55 pm )

    ix sain us bailee xudaldaad awch uuj chadaxgui xumuusiin ataarxal bn aa zugeer l youtube google eer xaigaad orood uzeech eswel uildwerlegchiin sait ruu ni orood uz

  • lolz (September 18, 2014 12:51:57 pm )

    Teneg garuud suljeenii biznesee heregleed yavtsgaana l biz. Odoo yaay gehevdee gadaad hel suraagui, busdiin amaar yavdag humuusiig.

  • зочин (September 18, 2014 12:55:50 pm )

    хүмүүс өөрт хэрэгтэй зүйлээ авч л байг л дээ энэ чинь цаанаа бодлогын чанартай хар PR шүү дээ нөгөө үйлдвэрүүдийн цэвэр усны гүйлгээ багасчихлаар эсрэг нь ийм мэдээлэл иавьж л таараа шүү дээ

  • зочин (September 18, 2014 2:09:53 pm )

    энэ худлаа мэдээлэл байна.還元 усыг ходоод дотор эрхтэний үйл ажиллагаанд сайн гээд бичээстэй байгаа.яаж ч бодсон ийм жижиг төхөөрөмжөөр бохир цэвэрлэх боломжгүй.
    http://panasonic.jp/alkaline/alkaline_kangen/tk_hs90/recommend/ энэ сайт руу орж үзээрэй.
    хэл мэдэхгүй хүнч ороод үзэхэд ойлгомжтой.
    япончууд худлаа юм хийхгүй.хэрэв хуурамч юм хийвэл хатуу шийтгэл хүлээлгэдэг улс.

    • unen ug (September 20, 2014 8:43:56 am )

      Tegeed panasonic iin ene apparatiin une mongold orj irj bgaa enagic companiin apparatiin une chanariig sudlaad uzeerei.

  • Anonymous (September 18, 2014 2:57:32 pm )

    za unen hudliig n medehguich yamarchil gesen zugeerl shuusen us shuudee bi l hergeldeggui zugeer engiin us butsalgaj horgoodl uuchihdag uilchilgeen ugtaa bol yag ijilhen shuu humuusee

  • Anonymous (September 18, 2014 4:00:44 pm )

    Kangen us sain us. Ene medeelliig zahialgaar buyu germanii geed bga us tsewershuulegch tohooromj zardag humuus zahialj bichuullsen bh

  • tt (September 18, 2014 4:13:58 pm )

    Ene umuuruud bgaa humuus Kangen suljeeniihen baihaa. Humuusiin tarhiig ugaahaa bolimoor um

  • EVIAN (September 18, 2014 5:35:13 pm )

    За одоогоор миний мэдсэнээр ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАМГИЙН ЦЭВЭР УС бол ФРАНЦЫН EVIAN ус байхаа. Энэ усыг нялх хүүхдэд шууд өгөхөд хүртэл аюулгүй гэдэг юм байна лээ.

  • Anonymous (September 18, 2014 5:39:24 pm )

    ЭНЭ УСНААС НЭГ АЯГА УУГААД УНТААД МАРГААШ ТОЛГОЙ ДЭЭР ЯР ГАРСАН ЧИНЬ ЭМЧ ТҮҮХИЙ УС БИТГИЙ УУ ГЭСЭН КАНГЕН ГЭЖ ХЭЛЭЭГҮЙ ЭМЧ ЯМАР ОНОШ ТАВИХ ВЭ ГЭЖ ТААМАГ ТАВЬСАН ЮМ ЭНЭ БУЗАР БИЗНИС БОЛЖЭЭ

  • zochin (September 18, 2014 5:40:12 pm )

    Unen hudlii n medeh yumsan

  • sansar (September 18, 2014 6:09:09 pm )

    kangenees tuuliin us uusan n deer.uvsiinhan manai eronhii saidiin shavsantai us geed iheer hereglej baigaa gesen shuu

  • kangen us (September 18, 2014 8:15:39 pm )

    bi kangen usiig bainga heregledeg.ene usiig usnaar bie mini hongorch ervvljilj bga.vneheer sain us.bid mah iddeg bolohoor tsus n ih hvchilleg boldog ym bilee.tgged shvltleg us us uuj saarmagjdag

  • buugiib (September 18, 2014 8:19:53 pm )

    За цэвэр усны тухайд хэлэхэд бон акуа ph 3,Апу 4 байна гэсэн. Энэ чинь хэт хүчиллэг хортой ус гэсэн үг биздээ. Би уншиж мэдсэн хэмжээндээ бол хортой л гэж ойлгоод байгаан.

  • Anonymous (September 18, 2014 8:33:53 pm )

    ene apparatiig ni mash undur uneer hudaldaj avsan shd, haana butsaaj ugch hohirloo aragduuah ve humuusee, tuslaach

  • Mm (September 18, 2014 9:06:25 pm )

    Boxiriin uciig shvvgeed tseber uc bolgoj baigaa bol Cain l ed bn shvv dee. Gadaa coliod xaycan turbainuudiig xar daa ymar ix boxier bn aa xvmvvcee

  • Anonymous (September 18, 2014 10:37:29 pm )

    Та нар үнэн мэдээлэл өгөөч ээ. Мэргэжлийн хяналтынхан үнэнийг хэлэх цаг нь болсон юм биш үү. Ард түмэн төөрөгдөөд байна. Манай гэр бүл байнга хэрэглэдэг юм. Бид нарт мэдрэгдсэн юм алга байна.

  • Bold (September 18, 2014 11:58:28 pm )

    Ene usiig zoxiomloor muulaad baigaa. Ene hudlaa medeelliig taraagaad baigaa xumuus bol HUJIRT usiig savlaj zardag co.ltd iin ajilchid baigaa. Yagaad gevel ter HUJIRT usnii borluulalt mash ixeer bagassan.

    • bodiwrs (September 19, 2014 8:54:02 am )

      Энэ том жижгээр савлаж зараад байгаа цэвэр уснууд чинь крантны усыг л нэг шуултуурээр гаргаад цэвэр ус гээд байгаа юм бишуу

  • 45456 (September 19, 2014 8:43:29 am )

    ээ эргүү малан монголчуудаа усаа ч одоо ууж чадхаа больоо юу үхсэн канган ус цэвэршүүлэгч зүгээр лшүүлтүүр хийсэн л усшдээ монголчууд тархины тураалд орчихсон нохойшиг каманд биелүүлдэг хүнл болж хувьрлаа шүү дэ

  • 9524 (September 19, 2014 9:42:56 am )

    Сайн, ашиг тустай гэж бодож, итгэж уувал ямар ч ус “Рашаан” гэсэн үг

  • battor (September 19, 2014 8:06:50 pm )

    interneter zondoo haij uzlee,ene us n eruul mended tustai l gesen medeelluud bnaa,haana ter bohir ceverledeg gesen medeelel bgaa yum bee

  • Zochin (September 19, 2014 9:24:56 pm )

    Internet gej yunii tuld bgaan. Ta bvhen uursduu haigaad unshaad vzdee. Mongolliin setgvvlchid Angli Helee saijruulmaar um. Yamarch erel haiguul sudalgaagvi um bicheed hooson tolgoitoi gedgee medrvvleed bhiin.

  • Х.Дорж. (September 19, 2014 9:58:24 pm )

    Усыг электорлизиййн аргаар задалж хучлэг,шултлэг болгон ялгаж авах арга юм.Усны хучлэг, шултлэгиййг рН-аар нь тодорхойлдог богоод ,рН нь 2-6,7 байвал хучилэг,6,8-7,4 байвал саармаг,7,5-13 байвал шултлэг гэж ангилдаг. Хун саармаг усыг ууж байх шаардлагтай байдаг. Монголчууд маш хучлэг хунсний зуйлийг оргон хэргэлдэг.Энэ нь элдэв овчин уусэх нохцолийг бий болгох нэг шалтгаан болдог байна. Жимс ,ногоо оргон хэрэглэх нь шултлэг орчинг бий болгох нохцол юм. Энэ аргыг 1936 онд Оросод нээж практикт хэрэгэлж байсан болов ч эруул мэндийн яамнаас хориглосон юм.Шултлэг усыг зохистой хэрэглэж байх нь биеийг эруулжуулхэд чухал ач холбогдолтой.Харин шултлэг ус нь хэт ихээр хэрэглэвэл капиляр судасыг тэлж хаглах аюултайг анхаарах хэрэгтэй байдаг.Японы Канген ус нь хучлэг, шултлэг ус юм .Электродийг цагаан алтаар хийсэн гэдгээрээ их унэтэй зарж байна.Гэтэл электродийг зэвэрдэггуй гангаар хийж гарган авах нь хямд тосор юм.Монголчууд энэ асуудлыг цайндаа хужир хийж шултлэг болгон ашиглаж асуудлыг шийддэг байсан.Энэ нь биеээ саармагжуулж ,элдэв овчингоос сэргийлэн зохицуулдаг байжээ.

  • Зочин (September 19, 2014 10:32:04 pm )

    ДЭБ-аас усны ууж болох цэвэрийн стандартыг тогтоосон байдаг .Усыг хатуулагаар 4 ангилаж ,ррm-р тодорхойлдог. 0-60ррm -ыг онцгой цэвэр, 61-120ррm-ыг сайн,121-180ррm-ыг дунд, 181-240ррm-ыг муу гэж тогтоосон байна.Уунээс их агуулагтай усыг цэвэрлэж уух ёстой юм. Усны хатуулагийг ТDS-метрээр хэмжин тодорхойлох аргыг оргон дэлгэр ашиглах болжээ.Ундны усыг анионит,катионитоор \давирхай\ цэвэрлэж уух нь тийм ч таатай зуйл биш юм.Учир нь ундны усанд тодорхой хэмжээний минериал агуулагдаж байх ёстой байдгийг анхаарах хэрэгтэй.

  • unen ug (September 20, 2014 8:40:40 am )

    Gol ni usnii hortoi horgui asuudal bishee. Medeej shuultuureer shuusen tul us bakteri virusgui sain bh magadlaltai. Gants asuudal ni apparatiig het undur uneer borluulj bgaa buguud ene ni suljeenii buznes mayagaar yavagdaj bgaa asuydal yum. Ene enigac gedeg companiin apoarat ni panasoniciin 100,000 ienii unetei shuugch apparattai chanariin huvid ijil tuvshniih murtluu mongold suljeegeer 500,000 ien buyu 9saya tugruguur zarj mungu huulj bna gene. Baraa buteegdehuunii chanar une 2 tohirihgui bna gesen ug. Tiimees mongol oron shig tsever rashaan usaar elbeg gazriin undraga ustai oron iim ih uneer us hudaldaj avah shaardlaga bna uu gej yaponchuud gaihaj nuguuteiguur shuumjilj bna.

  • Anonymous (September 21, 2014 7:47:22 pm )

    Цэвэр усны уйлдвэрууд захиалгаар бичуулсэн байна.

  • batuka (September 23, 2014 9:59:47 pm )

    manai eej bainga uudag odoohondoo medegdsen ym alga bna daa ho

  • зочин (September 28, 2014 1:22:59 pm )

    ямар ч хүн уух усаа өөрөө сонгох эрхтэй. Иймд бие биенийхээ бизнесийг муу хэлж доош хийж кайф авдаг муухай зангаасаа монголчууд бид салмаар байна. Тэр тамын тогооны үлгэр бидэнд үлгэр л болж үлдэх болтугай.

antalya rent a car