Монголын шилдэг жүжигчид төрөн гардаг УЭДТ-аас залуу жүжигчид болох Т.Хулан, Д.Ганцэцэг нар гарчээ. Тус театрын залуу үеийн төлөөлөл болон гялалзаж яваа жүжигчин Т.Хулан тайз, дэлгэцийн олон сайхан уран бүтээлд дүр бүтээж, үзэгчдийн хайртай жүжигчин болсон билээ. Мөн залуу жүжигчин Д.Ганцэцэг “Өдөр өдрийн нар” кинонд тоглосноор үзэгчдийн танил болсон тэрээр тус театрын алаг нүдэн гэгддэг байсан ч драмын сайхан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор багтдаг авьяаслаг хоёр жүжигчид маань театраа орхижээ.
Улсын драмын эрдмийн театрт сүүлийн үед Монголын сор болсон авьяаслаг жүжигчид тогтохоо байжээ. Өнгөрсөн жил гэхэд тус театрын нүүр царай болж байсан жүжигчин У.Уранчимэг, Д.Ганцэцэг А.Ганчимэг нар театраасаа гарч шинэ продакшн байгуулсан билээ. Тэгвэл энэ удаад Т.Хулан, Д.Ганцэцэг нар ийн театраа орхиод байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
assa (September 03, 2014 11:08:14 am )
jujigchiddee amjilt husey
-
zochin (September 03, 2014 1:45:15 pm )
Altan yeiinhen bolon Caihan zaluu yeiinhen bgaa sanaa zoboltgui ene humuus uusdiinhuu ajil muruu huuguud l yabj bgaa biz ter chuhal bich HARIN teatariig udirdaj bgaa humuus ajillaa sain hiihiig husue
-
Ээнээ (September 03, 2014 11:13:31 pm )
Ганцэцэг хөөрхөн шүү амжилт
3 Comments