ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнөөдөр манай улсад хагас өдрийн айлчлал хийх гэж байна. Тэр бол дэлхийн олон нийтийн анхаарлыг хамгийн их татсан алдартай улстөрчдийн нэг. Түүний тухай янз янзаар ярьдаг. Өрнөдийн хэвлэл мэдээлэл түүнийг “ардчиллыг нухчин дарагч”, “харгис дарангуйлагч” гэдэг бол, үнэндээ тэрээр Орос орондоо бараг бурханчлагдан шүтэгдсэн нэгэн. ОХУ-ын нэн шинэ түүхийг зарим судлаачид В.Путинээс өмнө ба хойш гэж ялгах нь бий.
В.Путинээс өмнөх үе: Ерээд оны сүүлээр Орон оронд ямар дүр зураг байв. Архичин Ерөнхийлөгч, даварсан олигархиуд, ажилгүйдэл, ядуурал, архидалт, янхандалт, гудамжны гэмт хэрэг, аллага дээрэм нь өдөр тутмын амьдрал, Орос орны “имиж” болов. Дээрээс нь Чечень, Татар, Башкир гэх мэт холбооны улсууд Оросоос тусгаарлахаар дайн хийж Орос орон одоо л нэг “амь тавих” нь уу гэмээр байсан тэр хүнд цагт тэрээр улс төрийн тавцанд гарч ирсэн байдаг. Зөвлөлтийн үеийн ашигтай үйлдвэрүүд, байгалийн нөөцийг “ хувьчлан авсан” этгээдүүд болох олигархиуд Орос орны баялгийг гадаадын синдикатуудтай нийлэн тонож, улс төрчдийг өөрийн үзэмжээр тавьж, сольж байв. Тэдэнд ганц л сонирхол бий. МӨНГӨ бас дахин МӨНГӨ. Тухайн үед нэгэн онигоо гарч байжээ. Путинд Б.Ельцин цөмийн зэвсгийн хяналтын чемоданаа хүлээлгэж өгөхдөө “Дарж үзсэн чинь, ажилладаггүй юм байна лээ” гэсэн гэдэг. Цаг үеийн байдал энэ анекдотоос нэг их зөрөөгүй байж. Харин В.Путин засгийн эрхэнд гарсанаас хойш юу өөрчлөгдөв?
Улстөрийн тогтвортой байдлыг сэргээв. В.Путин ОХУ-ын Ерөнхийлөгч байсан эхний дөрвөн жил (2000-2004 он) үндсэндээ улстөрийн реформын жилүүд байж. Хамгийн түрүүний аюул бол ОХУ-д нүүрлээд байсан Холбооны задрал. Энэ аюулыг зайлуулахад тэрээр голлон анхаарчээ. Бараг арваад жил ужиграад байсан Чечень дэх иргэний дайныг шийдвэрлэв. Жирийн чеченчүүд өөрсдөө ч үүнээс залхаж байв. Мөн үндсэн хуулийн зарим нэг заалтанд зарчмын өөрчлөлт хийв. Тухайлбал, мужийн амбан захирагчдын Ерөнхийлөгч өөрөө томилдог болсон нь холбооны задралын процессыг зогсооход чухал нөлөө үзүүлсэн байна. Улс орны удирдлага төвлөрсөнөөр тогтвортой болж ирэв. Оросуудад барууныханы “бэлэглэсэн” АРДЧИЛАЛ зохисонгүй, үлхийж хэлхийгээд нэг л эвгүй байгаа жирийн оросууд мэдэрсэн учраас, Путины улс төрийн реформыг нэгэн дуугаар дэмжжээ. Оросуудад АРДЧИЛАЛ биш ДЭГ ЖУРАМ хэрэгтэй. Соёлын хувьд оросууд өөрсдийгөө хэзээ ч барууныхантай эсвэл дорныхонтой адилтгаж хардаггүй. Тэд бол орос хүн, Орос орон бол БУСДААС ӨӨР, Үнэндээ түүхээс үзсэн ч Орос орны өсөж дэвжсэн бүх түүх Догшин Иван, Их Петр, Ленин, Сталинтай холбоотой. Хожим 1953 онд И.Сталиныг нас барахад ЗХУКН-ын толгойд хамтын удирдлагын арга барил тогтоох гэж оролдсон ч Н.Хрушев ганцаараа эрх мэдлийг зангидахаас аргагүйд хүрсэн байдаг. Өргөн уудам нутаг, олон үндэстний улс болох Орос хэзээнээс деспот төртэй байснаас биш ардчилсан байсангүй.Үгүйдээ л нэг нам (хуучин ЗХУКН шиг)–ын тогтолцоо.
ОХУ-д улстөрийн тогтвортой байдал бий болоход нэг гол саад болж байсан бэрхшээл бол ОЛИГАРХИУД байсан юм. Хуучин ЗХУ-ын аль ашигтай үйлдвэр завод, байгалийн хий, газрын тосны нөөцийг эзэгнээд байсан тэд улс төрд маш их нөлөөтэй, өрнөдийнхөний хүчтэй дэмжлэгтэй байв. Архинд орсон Б.Ельцинээр дамжуулан Борис Березовский нарын олигархиуд улс орныг, ЭЗ-ийн хамгийн ашигтай секторуудыг өөр хоорондоо хэрхэн хуваах, улс төрийг өөрсдийн хараандаа бүрэн оруулахад юу юу хийхээ төлөвлөөд байв. Амжилт ч олж, тэд Б.Ельцинийг дэмжсэнээр улс төрийн эрх мэдэлд хүрэв, хэвлэл мэдээлллийг бүрэн хяналтандаа оруулснаар хүмүүсийн тархийг залуурдах боломжтой болоод байв. Гэвч “хүсэхэд хясна” гэгч болж. Б.Ельцины эрүүл мэнд илт доройтож “хүүхэд нохойн доог” болсон нь тэднийг өөр хүний эрэлд гарахад хүргэжээ. Тэд Холбооны Аюулгүй Байдлын Албаны орлогч (оросоор ФСБ буюу Федеральная Служба Безопасности ) В.Путиныг сонгов, түүнийг өөрсдийн найдвартай хүүхэлдэй болно гэж санан тэртээ тэргүй хэцүүдээд байсан Б.Ельциныг ятгаж дөнгөжээ. Гэвч тэд айхтар алдаж тооцож, нөгөө хүн нь “хүүхэлдэй” биш байж. Шинэ ерөнхийлөгч В.Путин бол КГБ-ийн хуучин кадр бөгөөд олигархиудаас гадна гудамжны гэмт бүлэглэл, мафиудтай тэмцэхэд түүнд чухам энэ КГБ-ийн туршлага, танилын хүрээ нь үнэхээр хэрэг болсон юм. Ер нь ЗХУ-ын аюулаас хамгаалах байгууллага нь боловсон хүчиндээ асар өндөр шалгуур тавьдаг байсан гэдэг. Олигархиудтай В.Путин зарчмын тохироо хийв. Тэд нэгд: улс төрөөс зайлах ёстой, хоёрт: өөрсдийн бизнесийг зөвхөн улс орны эрх ашигт захируулах ёстой гэдгийг сануулав. Гэвч зарим нэг нь тухайлбал М.Ходорковский, В.Гусинский, Б.Березовский нар үл тоомсорлосон нь алдаа болжээ. Тэдгээрийн нэг Б.Березовский Лондонд зугтаж гараад, амиа хорлосон бол М.Ходорковский татвараа нуун дарагдуулсан хэргээр шоронд сууж байгаад өршөөгдөн Швейцарь луу зугтан гарсан. Түүний нефт-хийн “Юкос” концернийг улсын мэдэлд авахад улсын төсвийн орлого 70 дахин нэмэгдсэн гэдэг. Санаанд багтамгүй их мөнгөөр ганцхан хүн тоглодог байж.
Эдийн засгийн шинэчлэл. В.Путин өөрийнхөөД.Медведев, А.Миллер зэрэг залуустайгаа улс төрийн жолоог бат атгаж чадсан нь эдийн засгийн реформ хийх хамгийн чухал хөрс нь болсон юм. Улс орны хэмжээгүй их баялаг, сохор зоосны үнэгүй гадагшаа урссаар байв. Эндээс гадаадын синдикатууд, дотоодын цөөхөн олигархиуд л ашиг хонжоо олж байж. Гэтэл ард түмэн улам бүр ядуурсаар. Энэ бүхнийг төгсгөл болгоход юу хийх ёстойг судалж үзэв. Юуны өмнө ерээд оны эхээр ОХУ өрнөдийн корпорациудтай хийсэн “Бүтээгдэхүүн хуваах гэрээ” (PSA буюу Product Sharing Agreement)-ний тогтсон загвар юм. Үнэндээ “дээрмийн гэрээ” гэж болох энэ загвараар оросын нефть, хийн олон ордуудыг олборлон зөөж байв. Энэ гэрээний аль нь ч ОХУ-ын хууль, эрхийн орчноос хамааралгүй бөгөөд олборлосон нефтийн орлого шууд гадаадын банкинд орохоор зохицуулагдсан байв. Үүнээс болж төсөвт өгөх ёстой орлогын 2\3 нь тогтмол тасалдаж байсан нь тэртээ тэргүй улайхдаа тулаад байсан улсын санхүүд улам хүнд цохилт болж байв. Энэ тэгш бус гэрээг В.Путин цуцалсан нь өрнөдийн орнуудыг дургуйцлыг хүргэсэн ч, жирийн оросуудыг баярлуулав. Мөн Е.Гайдар, А.Чубайс зэрэг өрнөдөд бэлтгэгдсэн ЭЗ-ийн алуурчдыг улстөрөөс эгнэгт зайлуулав. Стратегийн салбаруудыг шууд төрийн мэдэлд авлаа. Улсын сан хөмрөг сайжирснаар В.Путины засаглалын жилүүдэд, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж үлэмж хэмжээгээр нэмэгдсэн байна. Гадаад ажилчид, ялангуяа хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан олон орноос ОХУ-д “зочин ажилчин”-аар байх хүмүүс асар олширчээ. ОХУ гадаад өрөө богино хугацаанд дарав. Гадаадын хөрөнгө оруулалт эрс өслөө. Өрнөдийн томоохон концернууд болох Shell, BP, Volkswagen, Siemens гэх мэт олон концерниуд өнөө хүртэл ОХУ-д үйл ажиллагаагаа үргэлжүүлсээр байгаа юм. Түүнийг амжилт олох тусам өрнөдийнхөн улам дургуйцэж байлаа.
Цэргийн салбарийн шинэчлэл: В.Путины амжилт түүнд олон найзууд авчирсан ч түүнээс дутуугүй дайснуудыг бий болгожээ. Ялангуяа НАТО-гийн гэрээний орнуудыг сандраах болсон юм. ОХУ цэрэг-стратегийн хувьд, хүч чадлаараа НАТО-той сөргөлдөж чадах цорын ганц хүч гэдгийг тэд сайтар мэдэж байв. Хүйтэн дайнаас хойш дорно зүг рүү тасралтгүй тэлж буй НАТО-д В.Путин гэдэг “бул хар чулуу” гай болов. Угаасаа цөмийн хошууны тоо болон түүгээрээ дэлхийн аль ч цэгт хүргэх бололцоотой улс ОХУ-аас өөр байхгүй. Гэсэн ч ОХУ-ын арми аймшигтай хоцрогдоод байв. Эдийн засгийн гол секторууд, банк санхүүгийн системээ хувийн хэвшил, гадаадынханаас эргүүлэн авч, улс орны нэн чухал хэрэгцээтэй олон мянган аж үйлдвэрүүдийг сэргээснээр В.Путинд батлан хамгаалах чадварыг бэхжүүлэх боломжыг олгожээ. Армид хөрөнгө оруулалт сайжирсанаар зөвхөн зэвсэг, техникийн шинэчлэлт хийгдээд зогссонгүй армийн бие бүрэлдэхүүний сэтгэл санаа, ёс суртахууныг өргөхөд үлэмж хэмжээгээр нөлөөлөв. Үндсэндээ ЗХУ-ын үеийн цөмийн хошууг устгахад чиглэгдэж байсан НАТО-ОХУ-ын хамтын ажиллагаа гэгчийг зогсоов. Чех болон Польшид НАТО-гийн байрлуулж байгаа пуужингаас хамгаалах систем гэгч нь үнэн хэрэгтээ пуужин харвах систем байж болзошгүй гэж ОХУ болгоомжилж байгаа юм. Хэрвээ энэ үнэн бол НАТО-гийн дунд тусгалын пуужингууд Сибирийн хотуудыг харвах боломжтой билээ.
Иргэний нийгмийн байгуулагуудыг цэгцэлсэн нь. ОХУ-ын улс төр, эдийн засгийн бүх чухал чухал хуулиуд, тэр бүү хэл дунд сургуулийн сурах бичгүүд хүртэл өрнөдийн санхүүжилттэй янз бүрийн ТББ-уудээр дамжин боловсруулагддаг байж. ОХУ-ын нэрт кино найруулагч Н.Михалков “Дунд сургуулийн Оросын түүхийн сурах бичигт Жорж Вашингтон зэрэг баахан америкийн “баатрууд” –ыг оруулчихсан байсан миний гайхлыг үнэхээр төрүүлж байлаа” гэсэн байдаг. Дайл Карнейгийн нийгэмлэг, Соросын сан гэх мэт өрнөдөөс санхүүжилттэй олон ТББ-ууд Орос орныг идеологийн хувьд бүрэн дампууруулах ажлыг эрчимтэй явуулж байжээ. Иргэний нийгмийн байгууллагуудыг өөрсдийн санхүүжилтээ илт тод болгохыг В.Путин шаардав. Ингэснээр чухам хэн, юу хийгээд, хаагуур яваа нь тодорхой болгохыг зорьсон юм. Энд мэдээж өрнөдийнхөн дургүйцэв, “Иргэний нийгмийн байгууллагуудыг хавчин гадуурхлаа” гэцгээв. Түүнийг сэтгүүлч эмэгтэй А.Политковскаягийн аминд халдсан, хуучин КГБ-ийн ажилтныг Лондонд плутониум гэдэг хороор алуулсан зэргээр өрнөдийн хэвлэл шуугиж байв. Гэвч баримт олдоогүй юм. Өдгөө болж байгаа Украйны хямрал ч зөвхөн Украйны дотоод асуудал, эсвэл ОХУ-Украйны асуудал биш гэж олон улсын ажиглагчид нэгэн дуугаар зөвшөөрдөг. АНУ-ын гадаад хэргийн дэд сайд В.Нуланд ч АНУ Украйны “хэрэг явдал”-д зориулж 5 миллиард доллар зарцуулаад байгаагаа хүлээсэн юм. Гэвч тэдний хүссэн үр дүн гарахгүй байгаагаас В.Путины эсрэг үзэл суртлын улангассан дайралтыг хийж байгаа билээ. Гэсэн хэдий В.Путанны засаглалын үед ОХУ-ын эдийн засаг, нийгмийн байдалд эерэг өөрчлөлтүүд гарсаар байгаа юм. /харьцуулсан үзүүлэлтийг хүснэгтээс харна уу/
Үзүүлэлтүүд |
2000 он |
2010 |
Өөрчлөлт |
ДНБ (Тэрбум\Ам.Доллараар) |
1.123 |
2.211 |
+96,7 % |
Гадаад худалдаа (Тэрбум\Ам.Доллараар) |
149,9 |
648,4 |
+332 % |
Худалдааны тэнцэл (Тэрбум\Ам.Доллараар) |
60,7 |
151,6 |
+150 % |
Гадаадын хөрөнгө оруулалт (Тэрбум\Ам.Доллараар) |
10,9 |
114,7 |
+952 % |
Гадаад өр (Тэрбум\Ам.Доллараар) |
166 |
27,8 |
−83,3 % |
Инфляц (%-иар) |
20,2 |
8,8 |
−56,5 % |
Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн(%-иар) |
100 % |
147 % |
+47 % |
Цалин, хөлс (инфляцийг хасаад) |
100 % |
242 % |
+142 % |
Тэтгэвэр (инфляцийг хасаад) |
100 % |
331 % |
+231 % |
Жижиглэн худалдаа (%-иар) |
100 % |
256 % |
+156 % |
Ядуурлын төвшин (%-иар) |
29 |
12,6 |
−56,6 % |
Ажилгүйдлын төвшин (%-иар) |
10,6 |
7,5 |
−29,2 % |
Төрөлт (мянганхүн тутамд) |
1.267 |
1 790 |
+41,3 % |
Нас баралт (мянган хүн тутамд) |
2.225 |
2 031 |
−8,7 % |
Хүн амын хоргодолт (мянган хүн тутамд) |
959 |
241 |
−74,9 % |
Нялхсын эндэгдэл (мянган хүн тутамд) |
19,3 |
13,4 |
−30,6 % |
Дундаж наслалт |
65,3 |
69 |
+5,7 % |
Гэмт хэрэг (мянган хүн тутамд) |
2.952 |
2 629 |
−10,9 % |
Аллага (мянган хүн тутамд) |
31,8 |
15,6 |
−50,9 % |
Амиа хорлолт(мянган хүн тутамд) |
56,9 |
33,3 |
−41,5 % |
Архины хордлогоос үүдсэн нас баралт (мянган хүн тутамд) |
37,2 |
14,4 |
−61,3 % |
Хүйтэн дайны “ялагч” НАТО-гийн холбоотнууд тэдний дэлхийд тогтоосон Шинэ Дэглэм (World New Order)-д харшилж, өрнөдийнхөний “аллергийг нь хөдөлгөөд” байгаа, тэдний “шилэн дээр гарсан хатиг” болсон энэ эрхмийн тухай товчхон хүүрнэхэд ийм буюу.
Д.Мягмар
Холбоотой мэдээ
-
zochin (September 03, 2014 9:54:41 am )
manaid iim hyn garaasai.
-
догсом (September 03, 2014 10:37:58 am )
В.Путин шиг ерөнхийлөгчтэй болох юмсан,хэнч байсан энэ эрхэм удирдагчийн арга туршлагаас судалж авбал зүгээрдээ,сайхан байна аа,бие дааж ,агрдчилалгүйгээр хөгжиж л таарна,зөв бодолтой орос орон,амеркийг дагаж сэвэлзээд яах билээ,улс орны байгалийн баялага,хөрөнгө мөнгө дуусчих шахлаа
-
Багш (September 03, 2014 1:54:38 pm )
Уншихад сайхан сэтгэгдэл төрлөө.ийм мундаг удирдагч дэлхийд ховор.Оросын ард түмэн азтай юм.манайд ийм удирдагч гарвал сайханаа
-
хишиг (September 03, 2014 3:38:26 pm )
Бахархаж б.а.Үнэнхээр агуу хүн шүү
-
хишиг (September 03, 2014 3:49:34 pm )
В.В.Путин урт насалж удаан жаргаж орос улсийг дэлхийд тэргүүлэгч гүрэн болгоорой.Ийм хүү төрүүлсэн түүний ээж,аав хоёр оросын ард түмэн хосгүй их азтай юм.Түүний үр хүүхэд хань ижилд сайн сайхныг хүсье.бахархаж байна.
-
хишиг (September 03, 2014 3:58:10 pm )
Оросын ард түмний соёл,боловсролыг манай гэр бүл дээдэлдэг.миний 2 хүүхэд орос явах мэргэжлээ дээшлүүлэх боломж олдвол баярлана.
-
zochin (September 03, 2014 4:08:05 pm )
Manai ulsad l yag iim hun heregtei bna daa
-
zul (September 03, 2014 8:56:13 pm )
yag unen
-
нараа (September 04, 2014 3:45:49 pm )
Путин ерөнхийлөгчид дахин дахин ерөхийлэгчиийн сонгуульд ялалт байгуулан гарч ирж агуу их орос ороноо бүр сайхан хөгжүүлжүүлэхэд таны үүрэг роль маш хэрэгтэй юм байна гэсэн сэтгэгдэл төрлөө. Найрамдао- Дружба
-
од (September 04, 2014 3:58:27 pm )
Маш хүчтэй чадалтай яг өөрийн үзэл бодолтой, Орос орныг түвшин байдалд оруулж чадсан ерөнхийлөгч байна даа. Сайхан мэдээ уншлаа
10 Comments