antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 2, 2014 67 comments

ИДҮҮЛЖ ДУУСДАГГҮЙ БУТ

нийтлэсэн Admin

6a9df9d4fb1dd40originalНамбарын Энхбаяр. Энэ хүнийг Авлигатай тэмцэх газрынхан баривчлаад, оймстой хөлийг нь гозолзуулаад аваад явж байхад, зарим хүмүүс над руу утасдаж “Өнөөх Мангааг чинь бариад явчихлаа. Одоо л чиний бичдэг үе. Танай сониныг яалаа даа?!” гэцгээж байсан. Би тэдэнд “Уулаасаа унасан бөхтэй барилдаж үзээгүй. Тэх тусмаа унасан бөхийг дэвсэхийг бүр цээрлэдэг. Би Энхбаяр гэж хүний тухай сайн ч дуугарахгүй, муу ч дуугарахгүй” гэж хариулсаар өнөөг хүрсэн. Энэ хооронд телевизийн сурвалжлагч шаардаад байхаар нь хоёр гуравхаан өгүүлбэр хэлсэн. “Шоронг би сайн мэднэ. Шоронд бол хорин хэдтэй, тавин хэдтэй хоёр хүн, өөр ертөнцүүд шиг байдаг юм шүү. Мах цусанд төрснөөс хойш бид бүгд адилхан.  Энхбаяр гэж хүнийхээ биеийг сайн бодоорой” гэсэн. Өөр дуугарсан удаа байхгүй.
Хугацаа нэлээн өнгөрч. Энэ хүний тухай сайн мэдэх, сайдаж муудаж явсны хувьд ам ангаймаар санагдлаа. Энхбаярын аав, ээжийг би сайн танина. “Рашааны” Намбар, “Оргилын Намбар” гэхээр хэн хүнгүй таньдаг байсан аавтай нь залуу зандан насандаа гэмгүй үерхэж явлаа. Их ухаалаг, хөдөлмөрч хүн одоо ч амьд сэрүүн байгаа гэсэн. Рашаан сувиллын холбогдолтой юм болвол Намбар над руу утасддаг, амрах сувилуулах болвол би Намбар руу утасддаг, жирийн сайхан үерхэл бидний дунд байсан. Ээж нь ч эвлэг сайхан хүн бий.
Намбарын Энхбаяр гэж залуу улс төр рүү хөл тавиад гараад ирэхэд би хувьдаа баярлаж байсан хүний нэг. Монголын чөлөөт зохиолчдын эвлэлийн гишүүн, нэртэй орчуулагч, үндэсний шашин шүтлэгээ дээдэлдэг энэ хүнийг Монгол Ардын Хувьсгалт Намынхан маань олоод гаргаад ирлээ хэмээн олзуурхаж байсан цаг мөч бий. 1996 оны сонгуульд ялагдаад ангал руу унаж явсан МАХН-ыг 2000 оны сонгуульд хэн босгож ирэв? Хүчирхэг лидер Намбарын Энхбаяр босгож ирсэн. Орон даяар “лааз өшиглөж” явсан Хувьсгалт намынхныг хэн төрийн суудалд залж, ажилтай амьдралтай болголоо. Намбарын Энхбаяр гэдэгтэй хэн ч маргахгүй байх. 2000 онд Н.Энхбаяр Ерөнхий сайд болчихоод Соёлын төв өргөөнд нэг хурал зохион байгуулсныг санаж байна. Монголын чөлөөт сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Ц.Дашдондов “Энэ нийгмийн бузар булайг үүгээр шүүрдээрэй” хэмээн хогийн шүүр бэлэглэж, би хадаг барин баяр хүргэж байсансан. Тэр хурал дээр гадаадын сэтгүүлчид янз бүрийн асуулт тавьж байсан. Н.Энхбаяр, оросоор асуусанд нь оросоор, англиар асуусанд нь англиар хариулт өгөн олон түмнийг бишрүүлж байсансан. Тэр үед англи хэлээр тэгэж ус цас шиг ярьдаг хүн хуруу дарам цөөхөн л байсан даа. Ингэж, олны талархал хүлээсэн том лидерээ Монголын ард түмэн, МАХН-ынхан өлгийдөж авсан нь түүхийн үнэн.
Би тэр үед парламентын сурвалжлагч байв. Хурал цуглаан, уулзалт цэнгүүн болох тоолонд Н.Энхбаяр гэж хүнтэй тааралдана. Мэндийн зөрөөтэй л явдаг байсан. Нэг удаа радио телевизийн өргөн нэвтрүүлгээр шууд хурал зохион байгуулж Н.Энхбаяр үг хэлснийг та бүхэн санаж байгаа байх. Тэр шууд хурал дээр Н.Энхбаяраас асуух асуултыг сэтгүүлчдэд урьдчилаад тараачихсан байсан. Над, хүмүүс нэг их сонирхохооргүй жирийн л нэг асуулт өгсөн байлаа. Би, түүнийг асуумааргүй, өөр асуулт, тэр дундаа олон нийтийн хамгийн сонирхож байгаа асуудлыг асуумаар санагдаад: “Сүүлийн үед болсон улстөрийн аллагууд илрэхгүй байна. Илрүүлье гэсэн бодол ч төр засагт алга шиг. Тухайлбал, С.Зоригийг алсан аллага. Та ер нь зарим нэгтэй нь холбогдчих гээд байгаа юм биш үү?” гэсэн утгатай асуулт тавьсан чинь Ерөнхий сайд маань шууд уурласан. “Жамьян гуай та өөрөө хэлмэгдэж явсан юм гэнэ лээ. Хүнийг ингэж битгий хэлмэгдүүл” гээд өнөөх хурлын маань өнгө төрх бишидсэн дээ. Хөтлөгч нь одоо Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Хэвлэл мэдээллийн албаны дарга байгаа Л.Мөнхтөр л дөө. Түргэхэн нөгөө шууд нэвтрүүлгийг хаана билээ. Мөнхтөр бид хоёр хөшигний ард очиж нэлээн маргасан боловч, хүчитний дэргэд, хүчингүй нь буруутай гэгч болоод л өнгөрсөн. Энэ үеэс л Н.Энхбаяр бид хоёрын хооронд нэлээн том ангал үүсэвүү дээ гэж бодож явдаг байлаа. Би арван жил парламентын сурвалжлагч хийгээд нэг өглөө Төрийн ордонд очсон чинь үүдний жижүүр “Таныг ордонд битгий оруул” гэсэн гээд үнэмлэхийг минь хураагаад авчихсан. “Хэний шийдвэрээр миний хөлийг хорьж байгаа юм?” гэсэн чинь “Дээрээс тэгсэн” гэснээр өөр үг сонсолгүй өнөөг хүрсэн. Би, Төрийн ордон гэдэг их айлын босгыг 18 настай алхсанаас хойш өнөөдөр буурал өвгөн болсон ч, орох эрхгүй л яваа шүү дээ. Тэр хурлаас хойш Ерөнхийлөгч, Ерөнхий сайд Н.Энхбаяр маань над ямар нэг муу юм хийгээгүй. Уулзах байтугай ойрхон зөрөх ч боломж гараагүй. Н.Энхбаяр Ерөнхийлөгч болсныхоо дараа хүүхдийн зохиолч Загдын Түмэнжаргалыг Хэвлэлийн албаныхаа даргаар томилсон. Энэ хүн надтай худ урагийн барилдлагатай, төрсөн дүүгээс минь өөрцгүй хүн байлаа. Уулзах болгондоо л: “Ах минь та Энхбаяр Ерөнхийлөгчөөс уучлалт гуйгаад уулзчих. Цаадах чинь эр хүн юм шүү. Та хоёрыг иймэрхүү харьцаатай байхад над ч эвгүй юм. Би та хоёрыг холбоод уулзуулчихъя” гэдэг байлаа. Тэгээд уулзуулсаан. Ерөнхийлөгч ямар байдлаар хүлээж авах нь вэ, би тийм байдлаар л харьцана гэсэн бодолтой орсон. Н.Энхбаяр Ерөнхийлөгч намайг сайхан хүлээж аваад нэлээд удаан ярилцаж суусан. Би, хамт ярилцлаганд орчихоод төрийн өндөр албаны хүний нэр хүндэд харш асуулт асууж, телевиз үзэгчдийн өмнө хүнд байдалд оруулсандаа уучлал гуйсан. Ерөнхийлөгч маань: “Уучлалгүй яахав ээ, манай сэтгүүлчдэд тэр зэргийн юм байдаг л шүү дээ” гээд инээж байсансан. Бид хоёр нэлээн хэдэн минут ярилцсан. Ерөнхийлөгч маань их энгийн, жирийн байдлаар ярилцаж байлаа. Тэр хооронд эхнэр Цолмонгийнхоо хэрэгжүүлэх гэж зүтгээд байгаа “гэр хорооллын жорлон” төслийг хүртэл яриад амжсансан. Энэ бол бид хоёрын сүүлчийн уулзалт байсан юм болов уу даа. З.Түмэнжаргал маань ч Францад суух болсон. Ингээд л Ерөнхийлөгчийн эхний 4 жилийн хугацаа дууссан даа.
Н.Энхбаяр маань дараагийн удаа буюу 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржтой өрсөлдсөн. Ялвал ч ялчихаар рейтинг байсан л даа. Тухайн үеийн намын удирдлага нь “Ямар ч хамаагүй үнээр энэ хүнээс салъя” гэсэн бодолтой байсан нь сүүлд ойлгогдсон. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд би Ц.Элбэгдоржийг дэмжсэн. Олон жил төр барьсан МАХН-ын, тухайн үеийн удирдлага сэтгэлд хүрэхээ больсон. 2008 оны УИХ-ын сонгуульд илт давуу байдлаар ялчихсан хэрнээ сонгогч олноороо доог тохуу хийн Ардчилсан намыг урьж хамтарсан Засгийн газар байгуулсан. Гол гол яамуудаа Ардчилсан намынханд бэлэглэсэн. Өнөөх л хувийн ашиг хонжоо хайгчид: Н.Алтанхуягийг Шадар сайдаар, Л.Гансүхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар, С.Баярцогтыг Сангийн сайдаар гэхчлэн дан үл бүтэх хүмүүсийг Засгийн газартаа шургалуулж олон түмний итгэлийг хөсөрдүүлсэн байлаа. С.Баяр, өөрийн найз Сү.Батболддоо Ерөнхий сайдын сэнтийг “худалдчихаад” гадаадад гараад явчихсан. Ийм нөхцөлд хэн хэнгүй л МАХН-ыг дэмжихээс татгалзаж байсан даа. Тэгээд л би АН-аас нэр дэвшсэн Ц.Элбэгдоржийг дэмжин “Өдрийн сонин”-доо “Ардчиллын алаг туган доор дээлтэй арслан шиг дэрвэж явна” хэмээн бичиж байсансан. Миний бичсэнээр биш, ард түмний сонголтоор Цахиагийн Элбэгдорж ялсаан. Энэ хүнээс монголын хувь заяа асар их зүйлийг хүлээж байсан. Гол нь, өөрийнх нь туг болгон өргөж явсан шударга ёс!. Энэ тухай дараа өгүүлнэ.
Н.Энхбаяр маань ялагдчихаад зүгээр суугаагүй. Улстөрч хүн, нас бие байгаа цагт янз бүрийн л бодолд хөтлөгдөж таарна. Тэрээр МАХН нэрээ өөрчлөхийг хүлээж, мярааж суусан. Нэр өөрчлөх асуудлаар гол нь “урвагчид” У.Хүрэлсүхийг шордож эхэлсэн л дээ. “Зайлшгүй чухал” гээд л… !.
Миний хувьд үүнд эргэлзэж намын зарим нөхөддөө хэлж, бас сонин хэвлэлээр санаагаа бичээд авсан. “Нэр хүндтэй, ялж яваа нам сонгуулийн өмнө нэрээ сольдоггүй юм. Хүчний харьцааг зөв тооц. Зэрэгцээд “МАХН-II” гараад ирэхийг байг гэх газаргүй шүү” гэж!. Миний үгийг хэн тоох вэ дээ. Болдог жамаараа л болсон. “Ээхий хужир”, Энхбаяр маань намынхаа нэрийг өөрчлөхгүй гэсэн хэсэг бүлэг гишүүд, энд тэндхийн гудамжныхан, гомдож горойгсод, ширээ суудлын гуйлгачингуудыг цуглуулаад МАХН гэгчийг байгуулчихсан. Бүр, хөгийн нөхөд намын нарийн бичгийн даргын суудалд оччихож билээ. Энэ бол Энхбаярын буруу байгаагүй. Улстөр гэдэг өршөөлгүй тоглоомд хэн сэтгэж, хийсэн нь ялдаг бичигдээгүй хуультай. Н.Энхбаяр улстөрийн байдлыг урьдаас сайн харсан, нарийн тактик боловсруулсан, хүчний харьцааг зөв үнэлсэн, Улсын дээд шүүхэд намаа батлачих хүнээ хүртэл бэлдчихсэн, буруу нь юу байгаа юм?!. Ингээд 2012 оны Улсын Их Хурлын, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бэлтгэлээ хангаж байтал нь яг сонгуулийн өмнө баривчилж хорьсон. Н.Энхбаяр гэдэг хувь хүнд алдаа байсан уу гэвэл байсан. Түүнийгээ өөрөө ч хүлээдэг. Ухаж төнхөөд, томруулдаг шилээр хараад байвал энэ ертөнцөд алдаа дутагдалгүй хүн байдаг гэжүү?!. Гол нь Н.Энхбаяр гэж хүнтэй хуулийн дагуу хариуцлага тооцох гээгүй. 2012, 2013 оны сонгуулиудад оролцуулахгүй гэсэн хуйвалдаан байлаа. Энд аль аль намынх нь, аймхай хулчгарууд, урваж шарвагчид бүгд нийлсэн. Н.Энхбаяртай хэдийд ч хариуцлага тооцох боломж, бүх эрх мэдэл нь байсан. Тэгтэл яг сонгуулийн өмнө баривчлаад Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрмөгц “Ерөнхийлөгч уучлал үзүүллээ” гээд суллаж байгаа юм. Хүнээр ингэж тоглож болох уу? Энэ чинь өнөөх Ц.Элбэгдоржийн “Шударга ёсыг тогтооно” гэсэн лоозон мөн үү? Ер нь Монголын төрд тогтсон хамгийн муухай юм бол эрх мэдэлтнүүд нь сонгуульд ялчихаж магадгүй гэсэн хүнээ өмнө нь бариад хорьчихдог, дараа нь сулладаг муухай зуршил тогтлоо. Ирэх сонгуульд МАН ялвал дараачийн сонгуулийн өмнө хэн хэнийг барьж хорих нь тодорхой л байгаа. Өнөөгийн эрх баригчид Монголд ийм муухай юм эхлүүлсэндээ ард түмнээсээ уучлал гуйх ёстой гэж би боддог.
2012 оны сонгуульд Америкийнхаа “Хар машин”-д гарцаагүй ялах программ нууцаар хийгээд, Үндсэн хуулийнхаа заалтуудыг зөрчин “намын нэрсийн жагсаалт” гэдэг луйврын аргаар хэсэг бүлэг хүн гараад ирлээ. Шуудхан хэлбэл 2012 онд хэсэг бүлэг хүн “Үндсэн хуулийн бус аргаар төр засгийн эрхийг булааж авсан”. Энэ бол олон улсын болон Монгол Улсын Үндсэн хууль, эрүү иргэний хуулиудад тусгагдсан нэр томъёо. Миний хувьд эхний нэг жил ажиглаж байсан. Үнэхээр шударга ёсыг тогтоогоод Монгол Улсыг ардчилал, зах зээлийн нийгмийн замаар залаад явах нь уу гэж. Тэгсэн чинь юу вэ? Энхбаяраасаа долоон дор хүмүүс гараад ирдэг байгаа. Эхний алхамаасаа л Монголын бүх хууль дүрмийг уландаа гишгэсэн, зөвхөн хувийн ашиг хонжоо хайсан хүмүүс гэдэг нь илэрхий болсон. Яам, агентлагуудыг дахин өргөтгөж дандаа гар ганзага нийлсэн хүмүүсээрээ бэхжүүлж байгаа юм. Аймаг сум, бүхэл бүтэн дүүрэг хороог дахин тэлж гэр бүл, үр хүүхэд, хамаатан садан, танил талаараа дүүргэлээ. Монголын төр гэр бүлийн төр болсон. Монголын мөнгө энэ гэр бүлийг тэжээх хэрэгсэл болсон. Түүхэндээ хамгийн баян Засгийн газар бол Норовын Алтанхуягийн Засгийн газар. Чингис, Самурай бондууд, гадаадын хандив тусламж, дотоодын төсөв хөрөнгө, багтаж шингэхгүй их мөнгөөр энэ Их Хурал, Засгийн газар тоглочихсон. Монголын мөнгийг зориудаар валютын ханш өсгөн, валют болгоод гадаад, дотоодын банкуудад чихчихлээ. УИХ-ын дэд дарга асан С.Баярцогт нэг сая /1000000/ ам.долларыг “Хятадын Монгол” хаягаар Швейцарийн банкинд байршуулаад мартчихсан нь илэрлээ. Өөр хүнийг бол “Террористуудыг санхүүжүүлэхэд тусласан” гэдэг хуулийн заалтаар шалгаад, “дээлийг нь толгой дээгүүр нь нөмөргөчихсөн” байгаа. Тэгтэл  сайн дураараа УИХ-ын дэд даргаа өгч “шийтгүүлдэг” юм гэнэ. Энэ бол, эрхэм дээдсийн гадаадад байршуулсан мөнгөний, дусал төдий юм. Ард түмнээ хоёр кг махны мөнгөөр хуурчихаад Монголын мөнгийг ингэж зувчуулж суудаг чинь шударга ёс юмуу гэж би өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос асуух цаг болсон гэж бодож байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг, түүний ахлах зөвлөх Л.Гансүх нарыг хар даа. Хүүхэд, дүү нар,  гэр бүлийнхнээрээ компани байгуулчихаад “Цэвэр агаар сан”, “Нүүрс хөтөлбөр” нэрээр хичнээн тэрбумыг халааслав?!. Н.Алтанхуяг “Цэвэр агаар сан”-гийн 3,2 тэрбум төгрөгийн ашиглалтын хэрэгт голлон оролцсон төрсөн охин Алтанхуягийн Саранзаяагаа уг хэргээс тусгаарлан авч үлдээд саяхан хэрэгсэхгүй болгуулчихлаа шүү дээ. Бас л “Нүүрс хөтөлбөр”-ийн хэрэгт холбогдсон хүүхэн. Энэ хэдэн хүн ч цагаандаа гарч дээ. Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин хоёр, ахлах зөвлөх Л.Гансүхийгээ баривчлагдахаар яаж сандрав даа? Төв аймгийн шорон руу  ухаан мадаггүй очиж байгаа юм. Юу гэж үгээ нийлүүлсэн юм, бүү мэд. Эдний хэрэг зөвхөн “Нүүрс хөтөлбөр”-өөр зогсохгүй л дээ. Түрүүчийн засгийн үед Н.Алтанхуяг нь Шадар сайд, Л.Ганхуяг нь БОАЖ-ын сайд байхдаа бас л ах дүүсээрээ нийлээд Зайсангийн газрыг янзалчихсан, Оюутолгойн алдагдалтай гэрээг үзэглэчихсэн гээд, өчнөөн зүйл босч ирэх юм билээ. Монголын шүүх засаглал эдний хараат болсон. Цалин тэтгэврийг ганц мөнгөөр ч нэмээгүй байхдаа шүүгчдийн сарын цалинг 4,5 сая төгрөг хүртэл нэмж байсны цаад учир энэ. Үүнийг төрийн авлига гэдэг юм.
Энэ Засгийн газрын Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний байгаа царайг! Томилогдохоосоо эхлээд л хэл аманд орсон. Сүүлдээ бүр “Х.Тэмүүжиний нялх амраг” гэдэг нэр томъёо хүртэл гарч ирлээ. Эмнэлгийн зориулалтын барилгыг булаан авч, дотор нь байсан олон тэрбумын тоног төхөөрөмжийг дэлбэлсэн, замын хөдөлгөөн зөрчиж цагдаад торгуулсан гэхчилэн муу бүхний түрүүнд Хууль зүйн сайдын нэр гарч байсан. Өчнөөн хууль журмаа зөрчин Н.Алтанхуягийгаа дагаж далдганан шоронд очиж байгаа Хууль зүйн сайд байдаг юм уу? Ийм хүмүүстэйгээ хариуцлага тооцохгүй хэрнээ  МАН-ын Дондог гэж өвгөнд арван хэдэн жилийн ял оноогоод шоронд хатааж байгаа юм даа. Энэ бүхэн чинь шударга ёс уу, эрхэм Ерөнхийлөгч өө! Та энэ бүхнийг харахгүй байна уу, эсвэл “Та нарыг гуйж дахин сонгогдох юм биш” хэмээн таг дуугүй сууна уу? гэж асуултай. Ингээд тоочвол “Их бүтээн байгуулалт” хэмээн уриалж байгаа энэ төр засаг чинь хоёр жил гаруй хугацаанд дорвитой зүйл бүтээсэнгүй. Улаанбаатарын хэдэн замын уулзварыг нэгийг нь л 1-2 тэрбум төгрөгөөр өргөтгөлөө. Энэ чинь их бүтээн байгуулалт биш ээ. Индүү, “замын хар” хоёр өгвөл хэн ч наадахыг чинь өргөтгөчихнө.
Энэ бүхнийг би  юуны тулд бичиж байна гэвэл Намбарын Энхбаярын үеэсээ найм, ес дахин ухарлаа. Энэ хүн алдаа дутагдалтай байлаа ч гэсэн анги намаар нь ялгаварлан ингэж барьж хориод байгаагүй юм шүү. Идсэн ч ард түмэнтэйгээ хувааж идэж байсан. Ард түмнээ 2 кг махны үнээр хуурчихаад, гэр бүл, танил талаараа хуваагаад идчихэж байгаагүй юм шүү. Идсэн уусан, бүрэлгэж сүйтгэсэн бүхнээ булж далдлахын тулд өнөөдөр Монголд “Эдийн засгийн хямрал” гэх зохиомол юм босгож ирлээ. Халамжийг хавтгайруулснаас монголын мөнгийг энэ хэдэн тэтгэврийн хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан, сурагчид идчихээд байгаа юм шиг сурталчилж байна. Үгүй шүү. Монголын мөнгөний 10 хувь нь бидний ходоодонд орж байгаа бол их юм. Валютын ханш өссөн, бүх зүйлийн үнэ тэнгэрт хадсан, инфляц өссөн, гадаадын хөрөнгө оруулалт буурсан, энэ бүхэн чинь Монголын “мөнгөний авдар”-т гараа шургуулаад сууж байгаа цөөн хэдэн хүнээс л болж байгаа.
Эцэст нь хэлэхэд Намбарын Энхбаяр гэгч хүн “Идүүлж дуусдаггүй бут” юм даа. Шоронд суулаа. Бие сэтгэлээрээ яасан их хохироо бол. Гадаадад эмчлүүллээ. Наанаас нь үргэлж заналхийлэл. Эх орондоо ирье гэхээр нь л, нэг хэрэг босгож ирдэг. 2016, 2017 оны сонгуульд оролцуулахгүй гэж байгаа нь тэр. Нэг ёсондоо “гэрийн” хорионд ч юмуу, “харийн” хорионд ч юмуу, амьдралыг элээж байна. Энэ төр засаг солигдож, буруутан нь Энхбаярын орон дээр очиж хэвтэх ч юмуу, гадаадын эдлэн газрууд руугаа оргож зугтах үед л Ерөнхийлөгч асан тэр хүн эх орондоо амар амгалан амьдрах байх даа.
Намуудын гол хоёр ашиг сонирхол яаж эргэхийг түүх харуулна. Ардчилсан нам бол Н.Энхбаярыг гадаадад хорьж, хоёр намыг салангид нь байлган өөрсдөө үеийн үед төр барих. МАН, МАХН-ын сонирхол бол ямар ч үнээр хамаагүй нэгдэж дараа дараачийн сонгуульд ялах явдал. Цаг хугацаа үүнийг харуулах биз ээ.
Миний насаараа эрж хайж яваа “Шударга ёс” гэдэг зүйл Ц.Элбэгдоржийн үед л лав тогтсонгүй. Хойч үеийнхэн маань хэзээ нэг цагт тогтооно гэдэгт итгэсээр л “Мөнхийн орон”-доо нойрсох юм биз дээ.

ГАЛСАНГИЙН ЖАМЬЯН
(Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн)


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

67 Comments

  • Туяа (September 02, 2014 11:07:46 am )

    Үнэн юм бичжээ.

    • mongol (September 10, 2014 11:05:39 pm )

      bitgii tenegt avgai mini. buu doldoi tsarail. iim xun mongold xereggui

      • irgen (September 12, 2014 12:01:10 am )

        hujaagiin baasa chi harin mongold hereggvi.enhbayraas yund aigaav.

      • аахжэажэа (September 15, 2014 4:51:59 pm )

        яг үнэн ийм балиар амьтан Монголд гай л болно гэхээс … өөр юм байхгүй ээ

      • Зочин (September 20, 2014 11:37:30 am )

        чамайг нухаад хаячихана шүү

      • irgen (September 21, 2014 12:49:07 am )

        muu hujaagin baasnuud enhbayraas aisandaa umdunduu tcatcaga aldaj bh shiv

  • 666 (September 02, 2014 11:18:11 am )

    Uwgun setgvvlch ah mini ta mini buruu zunuu yu da

  • монгол ээж (September 02, 2014 11:35:35 am )

    энгийн иргэд бидэнд их сайхан ойлгомжтой тэгээд бас яг үнэнээр нь бичжээ Жамъян гуай ч үнэн зүйл яриад л ад үзэгдээд байдаг хүндээ

  • zochin (September 02, 2014 1:16:48 pm )

    eh orniihoo toloo zytgej yavaa uhaan tuguldur buural daa

  • нараа (September 02, 2014 1:50:23 pm )

    yasan ih zusardaavee huurhiiduu uy ch goridood hereggui dee

    • Зочин (September 20, 2014 11:39:50 am )

      энэ хүн хэнээс юу ч горидож яваагүй юм.мунхаг минь.

  • haha (September 02, 2014 1:56:16 pm )

    Enkhbayar bol mongoliig duustal ni idsen huvhairsan eruu. Eniig bichsen hund yamar une huls amalsan yum bol. Yadaj munguu avchihaad bichsen blgui.

    • irgen (September 02, 2014 5:39:47 pm )

      hvni musuu geesen hujaagiin shees baasuu.enhbayraas yundaa aigaav
      .

    • Зочин (September 20, 2014 11:46:12 am )

      хаана байна тэр баримт чинь.Н.Энхбаяр монголыг хоосортол юуг нь идсэн юм.чи тэр С.Баярыг,Баярцогтыг ,С.Сугарыг,Сү.Батболдыг юу гэх юм бэ.арчаагүй мал минь.

  • сар (September 02, 2014 2:18:27 pm )

    одоо уед ингэж унэнийг шууд бичдэг хун ховордож дээ саяхан Цэдэнбал Филатова нарын талаар туухэн унэн баримтат кино гарч байна лээ узээд хамар шархирч байлаа бид монголынхоо телее зурх сэтгэлээрээ амьдарч явсан хумуусээ хэтэрхий их шавартай хутгах юм даа Филатова гэхэд л нэр нуурээ ашиглан Брежнев даргын айлчлалын уеэр монголд ямар их бутээн байгуулалтыг амлуулж тэр бухнээ хийлгэж дээрээс нь хуухдийн гэх бух зуйлийг цогцоор нь монголд маань хийлгэсэн байх юм нэгнийхээ алдааг олж нэг удаа хуулиар шийтгэсэн бол одоо больж оюун ухаан толгойг нь ашиглах хэрэгтэй монголын телее л юм хийх гэж хийж явсан хун шуу дээ

  • MGL-д (September 02, 2014 2:45:54 pm )

    Яг үнэн зүйлийг бичсэн байна… Монголчууд бид хэдий болтол худалч, хулгайч, хошгоруулдаг АН-ханд хууртах вэ? Бид ямар их итгэж байлаа.. Энхбаяр бол Газрын бөөс Элбэгдорж, З.Энхболд, Алтанхуяг нараас хамаагүй дээр байж дээ… Энхбаяр даанч өөдгүй урвагч, хулгайч, газрын наймаачин М.Энхболд, Нямдорж, Батболд нарыг хажуудаа байлгаж өөд нь татсан нь буруу байлаа….

  • зочин (September 02, 2014 3:28:38 pm )

    үнэн үгэнд үхэр хүртэл өшөөтэй гэж, өнөөгийн засаг баригчид шиг худлаа ярьж идэж ууснаас Энхбаяр шиг хийгээд идэж уусан нь дээр ч юм уу. луйварчингуудыг эх орноос минь зугтааж гадаад дахь эдлэндээ очиход нь дэлхий шилгээгээд ургийн урагт хүртэл нь үгүй хийчих вий дээ гэхээс нойр хүрэхгүй болох нь ээ хэцүү юмаа.

  • дулам (September 02, 2014 3:33:46 pm )

    Жамъян сэтгүүлчид баяр хүргэе өөр шигээ үнэн үг бичдэг сэтгүүлчдийг олноор нь төрүүлэх юмсандаа

  • zochin (September 02, 2014 5:42:56 pm )

    uasan unen yum bicheewe songogdoogui jagsaaltaar orson humuusiig ih huralyn gishuun geh yumuu hagas erehtei bailgawal taarna

  • zochin (September 02, 2014 7:43:52 pm )

    Unen yum bichjee

  • zass (September 02, 2014 9:24:35 pm )

    Энэ сэтгүүлч зөнөжээ.зөнөхдөө хараа муудаж чих нь сонсохоо больж
    Өнгөрсөн одоо ирээдүйгээ ялгахаан байж.тэтгэвэртээ
    Гараад ач нартайгаа доошоо орсон тань өлзийтэй.

  • тэнэгүүдийн орноос (September 02, 2014 11:23:23 pm )

    Энэ олон тэнэгүүдэд юу ч хэлээд нэмэргүй дээ ах минь улс төрийн өвчин тусаад үнэнийг ялгах нүдгүй болсон үнэндээ бол Энхбаярт тохоод байгаа тэр хэрэг гэдэг нь АН-ийн боссуудын идсэний хажууд юу юм бэ баавгайн хажууд бөөс Элбэгдорж хужаа зан гаргаж Монголын улс төрд шинэ цагын шудрага ёс нэртэй хэлмэгдүүлэлтийг эхлүүлсэн энэ үеийн Чойбалсан.

  • gerelee (September 03, 2014 7:53:09 am )

    ynen ym bichij er n odooni tur iim l ym hiij bn helmegdel yneheer arai dendej bn shydrag ym alga

  • orsoo (September 03, 2014 8:48:35 am )

    vneheer vnen vg bda AN-d heleh vg alga da

  • Anonymous (September 03, 2014 8:57:34 am )

    Одоогийн энэ хотын байгаа царайг сайн оорчилж байна даанч Энхбаярын уед гаргаж ирсэн газрын наймаачдын гайгаар хаа сайгуй олгосон газрын лиценз чинь их гай болж байна шуу дээ хуухдийн цэцэрлэг барих гэж, замаа орготгох гэж зовж байна нэг уеэ бодвол зам харгуй сайжирч тугжрэл багасч аймгийн товууд хар замаар холбогдож сайхан болж байна. Энэ засаг маш их юм богино хугацаанд амжуулж байна даа зоног овгоний нудэнд харагдахгуй байгаа юм байлгуй халамжийн монгоор хогждоггуй юм гэдгийг ойлгох хэрэгтэй бутээн босгож хогждог Энхбаярын уед омгоолсон омгоологч хуртэл шоронд орж байсан хун гадаадаас хулгайлж хилс хэрэгт оруулж амь насыг нь хохироож байсан санавал их юм бий шуу дээ овгон гуай Их Хурлын гишуунээ аэропорт дээрээс барьж хорьж байсан Энхбаяр бол уйлийн урээ эдлэж байгаа юм бурхан бугдийг харж байгаа овгон гуай минь дээ. Хэрэг хийсэн бол ялаа эдлэх л болно доо

    • zochin (September 03, 2014 1:02:56 pm )

      Ene haraad baigaa zam chini gantshan jiliin nastai yagaad gevel zartsuulah yostoi mungiig ni shat shatandaa 10% avch idseer baigaad 50-60%-aar ni hiij b.gaa bolohoor. Za za chi ch altanhuyag, elbegdorj, bat-uul 3-iin hamsaatan l b.na doo

  • вatnyam (September 03, 2014 10:40:55 am )

    enhbayar darga yamarch buruugui eh ornii toloo bidnii sain saihnii toloo zutgesen hun yahaaraa buruutan boldog yum be.

  • зочин (September 03, 2014 10:52:16 am )

    үнэнийг байгаагаарнь бичсэн агуу өвгөн сэгүүлчдээ баярлалаа одоо энэ цаг үед та нар шиг минь үнэнийг хэлдэг ухааруулдаг хүмүүс байхгүй болсоон хойч үеийн минь амьдрал улам улам л бүрхэг болоод байна даа…..

  • Gанбаатар (September 03, 2014 12:34:04 pm )

    энэ өвгөн сэтгүүлч хөгширсөн ч гэсэн бодож санаж байгаа зүйлээ хэлэх эрхтэй байх шүү,Zass, Anonymous зэрэг нэрээ нуусан аймхай хулчгар хүний хэлсэн үгийг бодож цэгнэж чадахгүй бялчууч долигнуур юмнуудыг аяты хаягыг нь олж эрүүдэн шүүвэл таарна.энэ бүтээн байгуулалт гээд байгаа юм чин хийх ёстой өртөгөө хэд дахин нугалж хийгдэж мөнгө угаагаад байгааг мэдэж байна уу тэгээд тэр мөнгө нь жирийн иргэд бидний кармааг хоослоод байгааг ч ойлгож баймаар юм ард олон минь туйлдаа хүртэл ядуурч байна юмны үнэ хаданд гарч мөнгөний ханш шороонд булагдаж байхад

  • zochin (September 03, 2014 12:51:48 pm )

    Yag uneniig yasan zorigtoi bichee ve jamyan guai mini! Tsaaduuliin chini gar Ravsal panziinhaas urt gedgiig medseer baij!

  • zul (September 03, 2014 8:43:34 pm )

    .neeree unen sh de humuuseeyagaad yag uneniig uneneer bichij boldogfui yum be ard tumen chih udur ireh tusam yumnii uehed darluulaadsuuj bna tsalin avaad shuudurund gar yu ch nordohguib ideh yum dutuu hodoodhooson humuusiin dotroos yaj yumhiih sanaa turuh deereescn oyutani tulbur nemegded huuhdiin huvtas100sdeesh unetei ehiig yu geh be tegeedarai hiij surguulidaa yavaadochihoor udiin tsagiin hasaadhaychihsan tsaashaa yu boloh be ardchiliinhan heleeduguud hun shyg amidarch uzeed uheh hun olon l bgada mongold

  • зочин (September 04, 2014 10:01:23 am )

    юм ойлгодог хүмүүст бол ёстой үнэн, бодит байдлыг бичсэн байна

  • zochin (September 04, 2014 12:23:30 pm )

    Энхбаярыг одоо ингээд элбэгдорж нэг мөсөн дуусгахаар шийдсэн бололтой. бололтой гэж угаасаа үнэн л юм чинь. Энхбаяр байгаад байвал ардчилсан нам үргэлж эрх мэдэл эдэлж, ардчилсан намын вант улсыг байгуулж чадахгүй шүү дээ.

  • zochin (September 04, 2014 5:10:49 pm )

    eldew ym bicheed baigaa humuust ta nar er ni uursduu hen ym ene uls ornii tuluu yu hiisen ym heden jil ulsad ajil hiij tatwar tulsun ym idsen uusan gewel ed nar bugd l adilhan iddeg shvv dee ene humuust awah ym ch bii hayah ymch bii bid uur hoorondoo engej ewdreltseed baiwal busdiin idesh bolood duusna shvv dee hezee neg mongolchuud mini neg husel zorilgotoi boloh ym bol doo ter tsag udahgui ireesei

  • Anonymous (September 04, 2014 5:38:29 pm )

    төрийн сэнтийд байхдаа үөдээ явахгүй бол жир иргэн болсон хойно чинь оймстой бол битгий хэл толгойг чинь авна шүү гэдэг жишгийг тогтоож байгаа нь сайн хэргээ

  • Anonymous (September 04, 2014 5:46:16 pm )

    хэрвэээнэ хүн төрийн өндөр албуудаар дамжиж төрийн хүчээр баяжаагүй дэрчгэр шар орчуулагч залуу хотын төв хавьд 2 өрөө байртай сонин хэвлүүдэд өдөр тумын мэдээ орчууллага хийгээд л гүйж байх байсан байх даа. Манай төрийн алба хулгайч нарын төрөө тонодог газар болжээ. тэгээд араас нь энэ мэтийн тархи угаасан өрөвдүүлэх гэсэн … заваан юм тавьж байх юм. Хулгайч хулгайчаар л үлдэнэ шүү дээ

  • Anonymous (September 04, 2014 5:53:19 pm )

    энэ бичлэгээр дүүрэн хулгайч луйварчдын нэрс заваан луйвар эх орон ард түмнээ худалдагсадын балиар үйлдлийг бичжээ. ийм хулгайчуудыг тэнгэрээс гэсгээх нь гацаагүй авилгын эцэг гэсгээлээр эх орондоо ирэх эрхгүй сууж байна шүү. луйварчн баяр ч ялгаагүй их эзэн чингэс хааны төөрөөр тоглочихоод жаргаад суу на гэж үгүй дээ.

  • лхагва (September 04, 2014 6:08:28 pm )

    ихээ дээр үед гавьяа гэж нэг зүйл бичээд түүнээсээ буруудаж байснаа одоо болтол хэлмэгдсэн болж өравдүүлж явдаг юм.хүнд хэрэг болох сайхан зүйл бичиж байсныг нь нэг их санахгүйюм.нүдний мэлмий ухааны цараа хоер нь улам л муудаж дээ_хэн нь хэн бэ юу хийж байна гэдгийг ард түмэн ялгах биз дээ

  • Зочин (September 04, 2014 7:46:27 pm )

    Жамъяан гуай тун унэн юмыг зоригтой бичсэн бна. Баяр хургэе. Элбэгдорж ч хун биш л дээ. Гэлээ ч Элбэгдорж ачтай болох гээд нас нь хэвийж яваа хун нугэл буяныг бодох хэрэгтэй болсон байхаа. Хэд хэдэн нугэл хийсэн тухай ард тумний дунд ам дамжсан яриа явдаг шуу. Бурхан болоочдын сунс дээрээс хардаг л байхдаа хоорхий. Одоо ч шударга ес тогтоох ч онгорч. Уунээс хойш нугэл хийхгуй байвал оорт нь болоод ур хуухдийнх нь амьдралд хэрэгтэй л байхдаа

  • зочинзочин (September 05, 2014 7:10:59 am )

    Өвгөдийнхөө ухааныг газар гээлгүй явж л бид хөгжинө,бас өөдтэй явах байх. Ахмад буурлуудынхаа эсрэг бичиж, буруу санаж, эцэг өвгөдөө үгүйсгэсэн та нар ч өвгөн болж чадахгүй жарлийх хувьтай мангарууд байхдаа. Өвгөн буурал сэтгүүлч таньдаа урт насалж, улс монголынхоо төлөө ухаант үгээ тэнгэрээс буух хурын дусал шиг ариун,арвин байлгах ерөөл дэвшүүлье!

  • 40000 myangat (September 05, 2014 6:40:10 pm )

    Jamyan guaidaa amjilt urt udaan nas husie dee,Saihan uhaaral hairlasan ,ene ued dutagdaad baidag zuiliig saihan bichij,Jinhene er hun

  • mongol (September 05, 2014 9:21:14 pm )

    vnen nvvr tsaraig ni bichsen bn!! ODOO YALTAI CH BILEE!!!terngert l itgej suuhaas

  • asar (September 07, 2014 10:37:11 am )

    mash zuw bichij ta tantai sanaa neg baigaa uls olon baigaa daraagiin songuuliar ard tumen yalgaad gargaad irnee taiwan bai harin songuuliig garaar tooloh heregtei ter har mashinaar tooloh bol luiwariin ajillagaa shuu

  • зочин (September 07, 2014 12:57:06 pm )

    ….

  • zochin (September 07, 2014 1:32:41 pm )

    yalih gvi zysar barjihad saad gej vnen ym da Enh bayar ig Mongol in ard tvmen hen be gedegiig n hangalttai harsan sh de odoo iim zahiaalag in bichvvr bichihee bolimoor ym

  • 999 (September 07, 2014 6:12:13 pm )

    Соёлын гавьяат зүтгэлтэн Жамъян гуай үнэн үг хэлжээ, танд эрүүл энх урт удаан амьдралыг үнэн сэтгэлээсээ хүсье.

  • Zoshin (September 07, 2014 7:23:05 pm )

    Erhem setgvvlch vneniig olj heljee.Mongolchyyd mine odoo ene hvniig taivan orhivol uasan uym be,bid uahaaraa negniigee byryytgasan deerni tvlhej tamiin togooryy chihej baij sanaa amardag myyhai bolchihson uls be.Enhbauart baigyylsan gavua ch bas baigaa shvv,setgvvl ch tand amjilt hvsie,Enhbauar tand ch ervvl enh az jargal erooe,

  • зочин (September 08, 2014 5:58:27 pm )

    Жамъян олон жил хэвлэл мэдээллийн газар ажиллаа. Одоо хэр нь юмны хар цагааныг ялгах болоогүй бололтой. Энхбаяр бол аэвилгын заламгайлсан эцэг, Монголын төрийг тогтолцооны нь хувьд эвдсэн хүн, албан тушаалын намайцлалыг анх санаачлан хэрэгжүүлсэн итгээд. Монголын төр, засгийг хүчгүйдүүлэн унагах механизмийг боловсруулан хэрэгжүүлсэн итгээд. Ер нь бол муу юманд гаршсан хүн. Үүнийг батлахад амархан.

  • Зочин (September 10, 2014 10:49:41 am )

    Танд амжилт хүсье

  • Anonymous (September 10, 2014 7:02:07 pm )

    Жамъян гуай шударгаар л хэлсэн байна.Энэ зэргийг ингэж хэлэх хүмүүс хэд байгаа билээ? Энхбаяр,Элбэгдорж хоёрын хар цагааныг харьцуулбал нэг их хол зөрөхгүй байлгүй,хоюулангийнх нь улс төр хийсэн арга зам ойрхон,алдаа мадаг нь ижил.Элбэгдорж нь нь харин өрсөлдөгчөө гэж үзээд бариад хийчихснээрээ л ялгагдах байх… Өнөөгийн улс төрчдийн увайгүй дүр төрх байгаа нь л энэ.Ийм төрийг бий болгосны эзнийг хайвал энэ хоёроос гадна өөр хэд хэдэн хүн бий.тэднийг хүмүүс мэдэж байгаа.

  • аамаа (September 11, 2014 9:14:41 am )

    Идсэн уусан л гэнэ . Элбэгээ шиг газраасаа тасалж зараагүй . Идсэн уусныг өмөөрөх юм биш ч өнөөгийн эрх баригчдын идэж уухтай зүйрлэвэл чихэр авах л мөнгө шахуу даа.

  • аамаа (September 11, 2014 9:16:26 am )

    Чухам үнэнийг л хэлждээ

  • Сэтгүүлч (September 12, 2014 12:46:18 pm )

    Г.Жамьян гуай голыг нь олж гогодлоо доо. Үэнэ юм хэлсэн хүнд хүн өшөөтэй гэж хөгшин өвгөнийг битгий гоочлоорой доо. Монголоо идсэн хүммүсийн цувааг зогсоохын тулд энэ сэтгүүлч шиг бичицгээгээчээ залуу сэтгүүлчидээ. Айж хэн нэгний ар хормойд нуугдаж, хэвлэлийг хэлгий болгож байгаа өнөөгийн дийлэнх сэтгүүлчдэд энэ нийтлэл сануулга болог. Н.Энхбаярыг браьчихвал бүх булхайг алга хийх юм шиг сэтгэл зүйг түмэнд түгээх гэж оролдохын ч хэрэггүй. Харин үнэнд улам богино хугацаанд гүйцэгдэх бизээ.

  • Anonymous (September 12, 2014 4:58:52 pm )

    би ямар нэгэн намын гишүүн биш, тэгэхдээ энхбаярын үед арай л байсан шүү, одоогийн энэ УБ хот за даа ер нь бүх л тал дээр их л хайр гамгүй хандсан доо, одоо тэр үйл лайнууд нь гарч ирээд идээ бээр нь цухуйгаад улс амьтдыг бухимдуулдаг биз

  • Anonymous (September 14, 2014 12:41:28 am )

    Unen shu.demjij bna.muu xudalch ashig xarsan jijig garuud.enxbayar ta nariig udaxgui tsaash xaruulna da.

  • SETGEL (September 16, 2014 4:58:06 pm )

    ELBEGDORJIIG SONGOSON DOO HARAMSAJ BNA

  • Зочин (September 17, 2014 10:12:53 am )

    Эргэцүүлж бодохоор зүйлийн талаар Жамьян сэтгүүлч бичсэн байна. Н.Энхбаяр бол Монголд хэрэгтэй толгой. Туг ч барьсан, тугал ч хариулсан. Айсан адгууснуудын өш хонзон авалтаар энэ хүн шоронд сууж, үнэнтэйгээ тэмцэж үхэхийг шахав. Үхэхийг нь хүлээсэн хүмүүс ч байсан байх. Энэ хүнээс олон хүн сүнсээ зайлтал айх юм даа. Одоо л энэ хүн монголын төрийг барьж чадна. Өөр хэн ч чадахгүй. Гэхдээ өгөхгүй байх л даа. Хуйвалдагчид нь олон юм чинь

  • zochin (September 17, 2014 11:28:44 am )

    сайхан бичжээ. ардчилалынхан ч одоо боож үхнэ дээ таныг хараагаад. ичсэн хүн хүн ална гэж. бүү тоо бичээд байгаарай.

  • Irgen (September 19, 2014 6:56:34 am )

    Enhbayar shorongoos garsandaa bayarlaj yav Ene uvguniig hyrtel ashilaj baih shiv huurhii Mongold buzaj irsenii hereggyi dee Ner hynd alga bolson shd

  • иргэн (September 19, 2014 7:39:58 pm )

    Ахмад сэтгүүлч Жамьян үнэн зүйлийг зоригтойгоор гаргаж тавьжээ,одоо цагт ийм сэтгүүлч өдрийн од болсон байна,танд талархаж байнаа,тэхдээ та эцсийн дүгнэлтэнд Элбэгдоржын талаар нөхцөл байдлыг дутуу дүгнэжээ,Шудрага ёсыг олоны нүдэн дээр улс төрийн намууд,улстөрчид бүгд хүлээн зөвшөөрч дэмжиж жүжиглэдэг атлаа яг хэрэгжүүлэх болохоор ямар их эсэргүүцэлтэй тулгардагыг та орхигдуулажээ,энэ нь ч аргагүй юм,нам нэртэй луйварчдын том бүлэг төрд яаж шургалсаныг харж байгаа биздээ,харин ч ШУДРАГА ёс тогтоох ажил урагшлаж байгаа нь их юм,тан шиг ингэж дэмждэг ил зоригтой нэр зааж бичдэг хүн байхгүй болсон шүүдээ,бүх ард түмний идэвхитэй үйл ажиллагаа л энэ ёсыг тогтоох биздээ.

  • Шударга байцагаая (September 19, 2014 9:06:56 pm )

    Жамъяан маш зөв хэлжээ Энхбаярын үед ямар байлаа одоо Эбэгдоржийн үед ямар байна эргэж нэг хараад үзээрэй

  • СОНГОГЧ зочин (September 19, 2014 9:55:03 pm )

    Bugderee adilhan doo jamyam guai mini . Enhbayar taniig ordond oruulahgui bolgoson l bna Tumenjargal guij baij evleruulsen gene evlered ch yah yum bilee taniig bayartsogt said tand sain l baisan sh dee

  • Шургаач Сугар (September 24, 2014 7:53:17 pm )

    Энэ СГЗ Жамъян гэж урьд нь нэг их хэлмэгдэж явсанаа гайхаад яриад байдаг евген мен биздээ. Аль ч терийн уед хэлмэгдуулэлт их бага янз бурийн хэлбэрээр байдаг л юм байнадоо. Би л ингэж хэлмэгдэж явлаа гэж тухайн терд нэр олох гэж зутгээд байгаа хун шиг харагддаг юм. Энхбаярыг бурхан болгож тахисан ч буг болгож хараасан ч одоо енгерсен хорвоо. Алдсан цаг эргэж олддоггуй биздээ. Одоо энэ балай яриагаа орхимоордоо. Энхбаярыг гээд уйлж дуулж явж УИХ-ын гишуун болсон боловсролгуй халтар авгай одоо нэрийг нь гутаагаад байж л байна, бас туунийг емгеелех нэрээр бас л УИХ- д орчихсон нэг оймсны хавчуурга фактлаад сууж л байна. Естой негее бичиг мэддэг хунд узуулбэл ичмээр дамшигдаа гэдэг шиг л юм болоод байх юм, больцгооео!!!

  • Sono (September 26, 2014 3:04:22 pm )

    Uls orniig sunuuj baigaa hujaagiin erliizuud da.Ganbold, TS.Elbegdorj, S.Bayartsogt, Bat-Uul, beltreg Z.Enkhbold nariig bolon tedniig dagaldan bayasagchdiig daraagiin songuuliar garsan shudarga irged shuuj hiisen yaliig ni uuruuleh heregtei. Mun end tailbar bichsen bichig usegt tailagdaagui sanah oigui erguu malnuud mongol neriin dor bichsen umhii hujaa 666 neriin dor bichsen erguu malnuudiig ustgaj eh ornoo avrahgui bol anarhist baidal hariutslagagui, bodlogogui arga hemjeend suhruh ni ee ard tumen chin. Tevcheeriin hyazgaar hetervel tesrelt bolno shuu. Hyatadiin erliiz, hurliizuudiig demjigchid ee!.

  • Sono 2 (September 26, 2014 3:09:34 pm )

    Zass -d ” Young man thinks old man is fool. But old man thinks you’ll be soon.” gej ug baidgiig medeh uu. Bichig usegt tailagdsa uu.

  • зайлуул (September 27, 2014 11:26:55 am )

    С.Баярыг,Баярцогтыг ,С.Сугарыг,Сү.Батболдыг юу гэх юм бэ.арчаагүй мал минь.

  • ок.ок (September 28, 2014 1:53:30 am )

    хар машин хүчирхийллээр ард түмнийг хуурахаа болиоч! төсвийн мөнгийг тендер нэрээр идэж байгаа нь үнэн шүү дээ! Утаатай,улаан шороотой нийслэлээ өөр газар суурьшуулбал яасан юм бэ?Ард түмэнд газар өгөх нэрээр бас л машинаар лото тоглууллаа

antalya rent a car