antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 2, 2014 4 comments

“Тэнгис” кино театрын өмнөх хүний аминд хүрсэн барилгын ажил шөнө дөлөөр явагдаж байна

нийтлэсэн Admin

1398220804_542e42f1aa807072original-600x448Монголчууд бид мартамхай хүмүүс  юм даа. 2 жилийн өмнө 9 сарын 17-ны өдөр Тэнгис кинотеатрын  хажуугаар  ангийнхантайгаа хөгжилдөж явсан ШУТИС-ийн оюутан Ч-ийн дээрээс барилгын төмөр унаж амь насыг нь хохироосон. Энэ хэргийн улмаас Тэнгис кинотеатрын зүүн урд баригдаж байгаа барилгын ажлыг зогсоож, улмаар усан оргилуур барихаар зөвшөөрөл авсан ч зураг төслөө өөрчилж, олон давхар барилга барьж байгаа тухай холбогдох газрууд нь мэдээлж тухайн үед уг барилгыг буулгах ажлыг хэрэгжүүлнэ хэмээн мэдэгдэж байсан.

Хотын дарга Э.Бат-Үүл энэ мэтийн хүний амь нас хохироосон  зөвшөөрөлүй баригдсан олон барилгыг буулгуулах хүртэл хатуухан  арга хэмжээ авна гэдгээ олон нийтэд мэдээлэл хүргэсэн. Тэгвэл эдгээр барилгуудын хэдийг нь  өдгөө буулгасан вэ?

Тэнгис кинотеатрын өмнөх барилгыг буулгах, барих эсэх асуудал нь хэрхэн шийдэгдсэн нь ч одоог болтол тодорхойгүй хэвээр  байна.  Ямартай ч энэ хэрэгт Прокуророос өнгөрсөн оны  дөрөвдүгээр сарын 22-нд яллах дүгнэлт гарган  шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх хурлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар тус барилгын удирдлага болох Т.Батбилэг, И Сан Чол нарын тодорхой албан тушаал эрхэлж, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 9 сая 828 мянга 900 төгрөгөөр торгох, Ц.Цогтгэрэлд хоёр жил хорих ял оноожээ. Энд та бүхэн анхаарч харсан биз. Албан тушаалтнуудын үйл ажиллагаа явуулах эрхийг нь хасаагүйгэрэ 9.8 сая төгрөгөөр торгоод асуудлыг хаасан бололтой юм.

10629821_791566847531125_6284661980416016128_n

Харин  өнөөдөр Тэнгисийн өмнөх барилга шөнө дөлөөр ажиллаж байна. Хотын даргын сүржин шийдвэр тухайн үедээ л хүчтэй байсан бололтой.

Ц.Мөнх

Ugluu-logo


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Сараа (September 02, 2014 1:28:25 pm )

    Ард нь Ардын намын томчууд байгаа учраас яаж ч чадахгүй.

  • Anonymous (September 02, 2014 2:35:57 pm )

    archilsan namiinhanch hetsvv deee

  • зочин (September 02, 2014 2:45:31 pm )

    мөнгийг нь аваад л бариулж байгаа биз. энд намаас илүү өнөөгийн удирдлагуудын авилга оршиж байгаа, худалчууд болимоор юм.

  • Anonymous (September 03, 2014 1:58:53 pm )

    Монгол хэлэнд ингэж бичдэг болсон юм байхдаа /9 сая 828 мянга 900 төгрөгөөр/

antalya rent a car