antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 1, 2014 15 comments

Хүүхэд бүртээ 100 саяын хадгаламж нээсэн Г.Балжинням төрийн мөнгөнөөс “шомбодчихсон” юм биш байгаа

нийтлэсэн Admin

527-1409533957gemtheregЭрчим хүчний Диспетчерийн үндэсний төвийн Ерөнхий диспетчер Г.Балжиннямыг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн тухай мэдээлэл тус салбарт ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа эрх мэдэл бүхий зарим албан тушаалтныг орох байх газраа олж ядахад хүргэж байгаа бололтой. Эх сурвалжийн өгүүлснээр тэрбээр 7,4 тэрбум төгрөгт холбогдоод байгаа бөгөөд одоо батлан даалтад, гадуур шалгагдаж байгаа юм байна.

Ямартай ч Г.Балжинням нь эрчим хүчний салбарт зарласан тендерт ялсан компаниудын олонхид нь зөвлөхөөр ажиллахын зэрэгцээ тендер бүрийн санхүүжилтээс арван хувь “цохьдог” “байсан нь тогтоогдоод байгаа гэнэ. Ялангуяа шугамын тендерт нөлөө бүхий болтлоо байр сууриа олсон нэгэн гэх сураг ч дуулдлаа.

Мань эрийн сүүлийн жилүүдэд эрс хөрөнгөжсөн нь түмний нүднээ ил байгаа бөгөөд хүүхэд бүрийнхээ нэр дээр 100 сая төгрөгийн хадгаламжийн данс нээгээд зогсохгүй хувьдаа хэд хэдэн орон сууц худалдан авч түүнийгээ түрээслэдэг байна.

Энэ мэтийн явган яриа өдгөө Эрчим хүчний яамны таван давхар саарал байшингаас хальж, салбарын хэмжээнд Г.Балжинням гэгч хэн болох тухай, түүний сувдаг сэтгэлийн талаар зөгий адил дүнгэнэлдэх болжээ.

Хэрэв дээрх яриа үнэн бол сардаа үсрээд л сая илүүтэй төгрөгийн цалин авдаг инженер хүүхэд бүрийнхээ тоогоор 100 саяар хадгаламж нээж, өндөр зэрэглэлийн төмөр хөлгөөр тансаглаж, Зайсангийн асар үнэтэй хороололд тухлах хэмжээнд хүртлээ баяжих нь юу л бол.

Ямартай ч Ерөнхий диспетчер ажил мэргэжлийнхээ хувьд улаан хөлтнийг урдуураа гишгүүлэхээргүй чадварлаг хэдий ч өөрөөс нь илүү мэдлэг чадвартай инженерүүдэд дургүй бөгөөд тийм хүн төвд нь орж ирэх аваас ямар нэг байдлаар хавчиж байгаад л явуулчихдагаараа зартай гэнэ.

Диспетчерийн үндэсний төвд өдгөө ч түүн шиг эрх мэдэлтэй, бүхнийг ганцаараа шийддэг хүн байхгүй бөгөөд ерөнхий диспетчерээ дагаад жолооч нь ч “гэрийн нохойны сүүл өөдөө” гэдэг шиг тэнгэрт суудлаа засан томорч унаж яваа машинаа бусад жолоочийн адил засч янзлахын оронд бүхий л сэлбэгээ шинээр худалдан авч тавьдаг нь арай ядан хүрч яддаг Диспетчерийн төвийн төсөвт ихээхэн нэрмээс болдог байна.

Түүнчлэн тэрбээр эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, зөвхөн шуурхай үйл­чил­гээнд явах үүрэг бүхий жижүү­рийн шуурхай албаны пургон машиныг зайдалдаг учраас зарим онцгой тохиолдол бүхий дуудлагат явах гэхээр шатахуунгүй зогсох тохиолдол нэг биш удаа гарч байжээ.

Уг нь ерөнхий диспетчерийн албан үүргийн онцлогоос хамаарч сард 200 мянган төгрөгийн шатахуун хэрэглэх эрхтэй ч тэрбээр мөнгөө байнга бэлнээр нь авч халаасалчихаад өөр албаны машиныг унаж, ашигладаг ажээ.

Эцэст нь хэлэхэд, эрчим хүчний салбарын тендертэй холбоотой 7,4 тэрбум төгрөгийн хэрэгт тус төвийн ахлах нягтлан бодогч Баярцэнгэлийг ч холбоотой гэж үзэн шалгаж эхэлжээ.

Д.Ган-Очир

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Болд (September 01, 2014 5:44:43 pm )

    7000470004 хүнд суртал

  • zaluu (September 01, 2014 5:54:05 pm )

    erchim huchiihen monchyoroosoo abhuulad bugd avilgald avtsan humuus hetsee ch saikhan boloh ireedui haragdahgui bna

  • Zochin (September 01, 2014 6:36:28 pm )

    Odoo ter erchim huchnii hogjiliin toviin darga purevjaviig shalgah heregtei ter naad nohoroos chin iluu bayjaad bga nohor do

  • sansar (September 01, 2014 7:44:19 pm )

    gadnii tuslamjiig bugdiig n shahaanii biznes maygaar 70 huviig n shingeedeg gazar bol stants boloood udirdah gazar munuus mun

  • via (September 01, 2014 7:50:47 pm )

    yamar davarchihsan haraal idmer ve.

  • Залуу (September 01, 2014 8:22:09 pm )

    Энэ юу ч 3′ 4-р Цахилгаан станцийн дарга Нарыг шалгавал уунээс ч их тэрбум тэрбумаар идэж уусан дарга нар зондоо гаргах байх два

  • Мгл (September 01, 2014 10:55:33 pm )

    Энэ салбарт угаасаа хулгайч нар ерээд оноос уурлэчихсэн газар. Даргаасаа монтероо хуртэл монго иддэг аргатай

  • zochin (September 02, 2014 1:15:09 am )

    Shalga .naadah chini idsen shvv

  • Гончиг (September 02, 2014 1:59:36 am )

    Erchim huchnii dispetcheriin tuv bol turiin kompani murtluu zurag tusuv TEZU hiigeed heden turbumaar oldog gazar daa. Ene mungu haashaa Ordog jm bol.Umnuh darga nariig ni iluu sonirhoh heregtei. Erchim huchnii hurungutnuud ene baiguullagaas ih todorson doo .Umnuh darga TUMURHUU g bas shalgah heregtei. Ene buhnii tsaana buh ajliig ni zohitsuuldag 2 nuuts noyonton bgaa daa. Enee ni ene baiguullagiin dargaar eeljleed ajillaj bsan TSERENPUREV, CHIMEDDORJ geed buh zuiliig ni aras ni udirdaj bdag 2 nuhur. Ers bayajsan 2 doo

  • myangaa (September 02, 2014 2:12:28 am )

    Sain id sain zusal etses suuld ni zovlon ni ur huuhded chini ochnoo

  • Эмэгтэй (September 02, 2014 8:47:28 am )

    Улаанбаатар түгээх сүлжээ компани байна. Бас лтөрийн компани мөртлөө зураг төсөв ТЭЗҮ хийгээд хэдэн тэрбумаар нь олдог. Техникийн нөхцлөө олгоод өөрсдөө зураг төсөвөө хийгээд, ТЭЗҮ гээ хийгээд, барилга угсралтын ажлаа хийгээд… Байшин барилга бариулаад , Ёстой даварсан эрх дархтай газар шүү.

  • Зочин (September 02, 2014 9:01:20 am )

    Shorond ni l yvuulahaas

  • 666 (September 02, 2014 11:45:39 am )

    Shalgaad huuli busaar busdiig, ulsiig hohirooj olson mungiig ni bas ed hurungiig ni huraaj boldoggui l ym bh daa

  • Anonymous (September 02, 2014 12:31:16 pm )

    MANAIHAN HUULIA CHANGLAMAAR BNA BUHNIIG UURCHIL

  • hun (September 02, 2014 12:44:12 pm )

    shoron gej gazar luu tultal n yl uguud yavuul harvaas suraggui l lalar bna sh dee

antalya rent a car