ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар С.Баатаржав өнгөрсөн баасан гарагт ажлаа хүлээж авсны дараа хэд хэдэн хүнийг албан тушаалаас нь чөлөөлжээ. Тодруулбал, ЗБГХТГ-ын дарга, хурандаа Ц.Батсүх, ЭЦГ-ын дарга, хурандаа Н.Ууганбаяр, Мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Х.Доржсүрэн нарыг албан тушаалаас нь чөлөөлж ЗБГХТГ-ын даргаар цагдаагийн Мэдээлэл судалгааны төвийн даргаар ажиллаж байсан хурандаа Ц. Арвинбуудай, МБГ-ын даргаар ЦЕГ-ын Боловсон хүчин, хүний нөөцийн хэлтсийн дарга асан хурандаа Б. Амгаланбаатарыг, Эрүүгийн цагдаа хариуцсан даргаар Дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын ахлах мэргэжилтэн Д. Энхбаярыг томилсон байна.
Холбоотой мэдээ
-
Зочин (September 01, 2014 12:14:24 pm )
Цагдаагийн шинэчлэлийг гацаагчид, олигархууд, мафи, бизнесийн бүлэглэлүүдийн гар хөл болсон, хэт хуучинсагуудыг чөлөөлжээ, одоо эднээс эгнэгт ангижирч, хэн нэгэн олигархийн дохиураар биш, зөвхөн хуулийн дагуу, засгийн бодлогыг тууштай дэмжиж, хоёрдмол санаагүй ажлаа явуулах хэрэгтэй. Баатаржавыг дэмжиж байна.
-
zochin (September 01, 2014 2:10:13 pm )
алтанхуяг тэмүүжин нарын заавраар яаравчлан халаа сэлгээ хийсэн нь ил бна өөрсдийн гэмт хэргийн зам мөрөө арилгах ганц арга нь одоо ч бхллуурдаж өгнө дөө олон хүн гэмт хэрэгтэн болно гэж чрилцах боллоо
-
зочин (September 01, 2014 3:53:30 pm )
Ажлаас чөлөөлөх биш халсан гэсэн. Энэ нь нөгөө л Тэмүүжин цаашлаад Сарангэрэл гэж хар тамхичин хүүхний асуудалтай шууд холбогдож байгаа даа.. Нөгөө шударга ёс, төрийн албаны тогтвортой байдал гэж хаана байнаа. Нэг удаагийн сонгуулиар гарч ирсэн ганц хоёр улс төрчдын тушаал шийдвэрээр төрийн мэргэшсэн алба хаагчдыг халаад байх хэр оновчтой бэ.
-
Зочин (September 01, 2014 10:53:04 pm )
Цагдаа яасан их мэргэшсэн боловсон хүчинтэй болоо бэ. Ядаж энэ 3 хурандаа аль нэг аймгийн Цагдаагийн газрын аль нэг тасгийг аваад явчих чадал боловсрол мэдлэг, туршлага байгаа даа. Өчнөөн жил нэг үйлсийн төлөө зүтгэж явсан 3 нөхрөө ингээд золиослоод хаях гэж дээ.
4 Comments