antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 30, 2014 11 comments

“Төсвөөс төрсөн тэрбумтан” М.Наранбаатар, МҮОНРТ-ийг нэгмөсөн живүүлэх нь ээ

нийтлэсэн Admin

IMG_7010Төрийн шагналт, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн З.Дорж болон “Үндэсний хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг” ТББ-ын тэргүүн Б.Рэнцэнтавхай нарын хү­мүүс хэвлэлийн бага ху­рал хийж МҮОНРТ-ийн дар­гаар гурав дахь удаагаа улиран сонгогдоод байгаа М.Наранбаатар болон МҮОНРТ-ийн Удирдах зөв­лөлийн гишүүдийн ашиг орлого, телевизийн орлого, зарлагад нэн яаралтай сан­хүүгийн шалгалт хийхийг АТГ газар болон ТЕГ-аас шаардав. 

М.Наранбаатар нь улсын төсвөөс жилд 6.3 тэрбум төгрөгөөр санхүүждэг, 700 гаруй ажилтан, албан хаагч­тай энэ том айлыг халаа сэлгээгүй гурав дахь удаагаа тэргүүлэхээр болоод байгаа гэх цуурхалыг нийгэмд са­наатайгаар тараагаад бай­гаа ч МҮОНРТ-ийн Удирдах зөвлөлийн хурал ирэх сарын эхээр болж, энэ асууд­лыг эцэслэн ший­дэх юм байна.

Анх телевизэд хөтлөгчөөр аж­лын гараа­гаа эхэлж бай­сан М.Наран­баатар өн­гөр­­сөн хуга­цаанд өөрийн найд­вар­тай той­рон хүрээ­лэгчдийн баг бүр­дүү­лэхийн тулд албан тушаалын наймааг ёстой л эрээ цээргүй хийж ирсэн гэнэ.

МҮОНРТ-д боловсон хүчний асуудлыг жинхэнэ утгаар нь дампууруулж, төлөөний хүмүүсээ аль чухал албанд томилохдоо мэргэшсэн дүр зураг нь өөртэй нь албанаас гадуур “нууц” харилцаатай гэгддэг нэвтрүүлэгч Г.Гэрэлээг “Өглөө” хөтөл­бөрийн дар­гаар тавиад удал­гүй МҮОНТ-ийн санхүүг атгадаг Эдийн засгийн албаны даргаар тавьжээ. 

Өнөөдөр үндсэндээ МҮОНТ-ийн санхүүгийн нарийн асуудлууд М.Наран­баатар, Г.Гэрэлээ хоёрын нууц то­хиролцоогоор явагд­даг гэд­гийг бүх л ажилчид нь мэддэг хэрнээ яаж ч чад­даггүй, нэг ёсондоо М.Наранбаатарын дарх­лагд­сан эзэмшлийн газар бол­сон гэдгийг З.Дорж гуай мэдэгдэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа хоёр удаа буюу найман жил байдаг бол МҮОНРТ-ийн хөрөнгөөр туйлж суугаа М.Наранбаатар захирал гурав дахь удаагаа улиран сонгогдох бүх л арга, нүх сүвээ нэгэнт ух­чихсан гэдгийг энэ үеэр баримттай дэлгэсэн юм.

Тухайлбал МҮОНРТ-ийн Удирдах зөвлөлийн дарга Л.Пүрэвдоржийг Арабын нэгдсэн улсаар дагуулан явж бэлэг сэлтээр дарсан сурагтай. Урьд нь хоёр дахь удаагаа сонгогдохдоо ч тэр үеийн дарга байсан Н.Чилаажавыг мөн л га­даадад дагуулан явж өөрийнхөө төлөө хоёр гараа өргөх болтол нь дайлж, цайл­саар санасандаа хүрч байж. 

Тэр ч байтугай өнгөрсөн тавдугаар сард олон ангит киноны павилон, концертын тайз хийх зориулалтаар батлагдсан 40 сая төгрөгөөр өөрийгөө сайн ажилласан гэх тодорхойлолт гар­гуу­лаад шагнуулж бай­жээ.

Түүний хууль бус ажил­лагааг бүгдийг нь багтаан бичнэ гэвэл бүтэн сонинд багтахгүй гэж хэвлэлийн бага хурал зарлагчид мэ­дээлсэн юм.

Мөн МҮОНРТ-ийн ха­шаанд өөрийн төрсөн дүү Мянган­буугийн Шатарын ком­паниар барилга ба­риулж, тойрон хүрээ­лэгчдээ эх­ний ээлжинд байртай бол­гох тохироо хийгдсэн байж бо­лохыг ч үгүйсгээгүй юм. 

Түүнчлэн монголдоо ганц МҮОНТ-ийн 600 студийн дуу чимээ нэвтрүүлдэггүй, чанарын өндөр түвшинд хийгдсэн хана, хаалгыг сольж чанаргүй шилээр соль­сон нь өмнөхөөсөө до­лоон дор болсныг мэргэж­лийн хүмүүс санал нэгтэй хэлж, энэ ажлынхаа нэ­рээр хэчнээн сая төгрөг завшсаныг нь ч шалгуулах болно гэдгээ мэдэгдсэн.

Өнөөдөр төсвийн цалин­тай МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар хэдхэн жи­­лийн дотор Монголын толгой баячуудын эгнээнд шилжиж, саяхан болсон Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 90 жилийн ойн үеэр ёстой л арабын баячууд шиг ханхалзаж байсан гэнэ.

Улаан асартай битүү сийлбэртэй гэр барьж алт, мөнгөн аягаар зочид гийчдийг дайлсан түүний энэ их хөрөнгө мөнгө ямар эх ундрагатайг сайтар нягт­лан шалгах цаг болсныг төрийн шагналт, зохиолч З.Дорж байн байн сануулж байсан юм.

Өнөөдөр АН-ын Ерөн­хий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа, өмнө нь МҮОНТ-ийн за­хирлаар ажиллаж байсан Ц.Оюундарь нэгэнтээ МҮОНРТ-ийг живж буй “Ти­таник”-тай зүйрлэн хэлж байсан. 

Тэрбээр “MNB ааж­маар живж байгаа Титаник шиг санагддаг болсон. Дотор нь амь тавин гүйлдэвч яаж ч чадахгүй байгаа халуун сэтгэлтэй уран бүтээлчид хөөрхий” хэмээн гашуун үнэнийг хэлсэн.

Ийм л нэг гурван төрийн нүүр үзэж, өргөл барьц, албан тушаалын наймаалцлаар МҮОНРТ-ийн захирлын албанаас ховхорч өгдөггүй М.Наранбаатар гэх “Төс­вөөс төрсөн тэрбумтан”-тай ч ажилчид нь цалингаас цалингийн хооронд өрийн сүлжээнд баригдсан, улсын төсвөөс 6.3 тэрбумаар санхүүждэг ч хамгийн муу мэдээллийг олон ний­тэд дамжуулах аядсан “аажуу­хан живж буй аварга онгоц” шиг хөөрхийлөлтэй газрын үнэн нүүр царайг З.Дорж, Б.Рэнцэнтавхай нарын хүмүүс дахин илчиллээ. Ха­рин энэ талаар эрхэм дээдсүүд юу гэж бодож сууц­гаадаг юм бол. 

Д.Энхтүвшин

Эх сурвалж: www.ugluuniisonin.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • ? (August 30, 2014 2:16:27 pm )

    Наранбаатар дарга чинь ТВ-ийн олон ангит кинонд цэргийн даргын дурийг гайхалтай чадварлаг бутээж байна лээ. Ямар шавхагдашгуй авьяас, яасан их хеделмер вэ??? Их ядарсан байх даа Наранбаатар дарга. Гэхдээ ажил хийсэн хун цалин хелсее хангалттай аваа биз дээ. Их л баян гэцгээх юм байна штээ. Юун даргыг ажлаас халах вэ? Ардын жужигчин цол олгож багтаж ядсан их авьяасыг нь мялаах хэрэгтэй байх.

  • монukl (August 30, 2014 4:38:54 pm )

    Нэг кино үзэх гэхлээр л 10м гаргаад 15м сурталчилгаа явуулдаг,нэг сурталчилгаагаа хичнээн давтаж иргэдийг залхаадаг,үзмээр киног хамгийн сүүлд шөнө дунд гаргаж биднээр тохуурхдаг МҮОНРТ-ийн толгой дээр энэ луйварчин суудаг байх нь,аргагүй,ийм луйварчинтай хойно яаж өөдтэй байхавдээ,нэн даруй хорьж шалгаад ялыг нь эдлүүлэх цаг нь болждээ.

  • зочин (August 30, 2014 4:49:23 pm )

    шалгүүлах хэрэгтэй

  • АГАА (August 30, 2014 5:25:57 pm )

    Гурван удаа сонгогдоно гэдэг эрүүл бус үзэгдэл, хусах хэрэгтэй.

  • Шекспир (August 30, 2014 7:00:08 pm )

    “Шекспир” англ хэлний төв дээр өглөө болон үдээс хойшхи ээлжийн 3-8 дугаар ангийн хүүхдүүдэд англи хэлний хичээлтэй хагас өдрийн цөөхөн хүүхэдтэй өдөр өнжүүлэх анги хичээллэнэ. Англи хэлний хичээл нь англи хэл дээр уран зохиолын ном уншиж сурах шаталсан аргууд дээр тулгуурлана. Үдийн хоолтой. Та хүүхдээ хурдан бүртгүүлээрэй. Хаяг: СБД ЗДТГ-ын замын эсрэг талд Цэцээ гүн. 318 тоот. 94050620

  • shatar (August 30, 2014 9:38:09 pm )

    Shalgah heregtei altanhuyag erenhii saidaa

  • zochin (August 30, 2014 9:54:17 pm )

    M.Lhagwasurengiin tsahim unemleh
    Joloonii unemleh olson hun holgboo barinauu ondor sha gnaltai 91112977

  • Anonymous (August 30, 2014 10:34:52 pm )

    Шалгуулах хэрэгтэй

  • хилчин (August 31, 2014 3:40:53 am )

    ХЦ-ийн 80 жилд зориулсан киног энэ нөхөртэй холбон атг -аар шалгуул их юм гарна даа

  • irgen (August 31, 2014 10:33:01 am )

    Ene hiih ajilgui garuud ajil hiij yavaa humuusiig hii hardaj, heregt gutgej suuh yum da. Naranbaatar ugaasaa l tv-n hun, tv-dee heden ch jil ajilsan yadgiin. Busad Alban gazruud shig tes hundlun ajil mergejiltei huniig darga tavisan bish de. Harlaa nyalhaaraa tv-iin togoond chanagdsan hun setgelgui yum hiine gej bhgui.

  • hyyhed (August 31, 2014 10:06:13 pm )

    zarim hymyyst shunaliin to biend norood yrjeed bdag bhaa arhinii don shig

antalya rent a car