“Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөн болон түүний дэргэдэх Иргэний хяналтын газраас өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж ноцтой мэдээлэл хийлээ. Тэд Засгийн газраас нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллагатай хаалтын гэрээ гэгчийг байгуулсан асуудлаар болон Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг цагдан хорих газарт эргэж очсон асуудал нь хууль зөрчсөн болохыг Үндэн хуулийн Цэцэд өгч хэлэлцүүлэхээр болсон мэдэгдэв. Энэ талаар уг хөдөлгөөний тэргүүн Х.Бат-Ялалттай ярилцлаа.
-Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас зарим хэвлэл мэдээллийн байгууллагатай “Хаалтын гэрээ” гэгчийг байгуулан их хэмжээний төсөв зарцуулсан асуудлыг та бүхэн сөхлөө. Энэ гэрээний талаар олонтаа шүүмжилж байсан ч та хуульчийн хувьд ямар ноцтой зөрчлийг олж харав?
-Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2014 оны нэг, хоёрдугаар сард Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулан их хэмжээний төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэж үзэж байгаа. Бид энэхүү гэрээ гэгч бичиг баримтыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эрх чөлөөнд халдсан, Монгол Улсын иргэний мэдээлэл хайх, олж авах эрх эрх чөлөөг хязгаарласан харгис бодлогын илэрхийлэл хэмээн үзэж байна. Та бүхнийг гэрээний 2.2.3, 3.3, 3.4, 12.1 дэх заалтуудыг анхааралтай судлан холбогдох шалгалтыг зохион байгуулахыг хичээнгүйлэн хүсч байна” гэсэн гомдлыг АТГ-т хүргүүлж байгаа юм. Хаалтын гэрээнд маш ноцтой өгүүлбэрүүд бий.
-Тэр ноцтой заалтуудаас тодорхой дурдаж болох уу?
-Тухайлбал, гэрээний 12-т Нууцыг хадгалах гэж байгаа. Үүнд “Талуудад энэ гэрээ болон гэрээгээр хүлээсэн эрх үүргээ хэрэгжүүлэх явцад өөрт нь илэрхий болсон нөгөө талынхаа үйл ажиллагаатай холбоотой аливаа мэдээллийг шууд буюу шууд бусаар хортойгоор ашиглах болон гуравдагч этгээдэд задруулахыг хориглоно” гэж байгаа юм. Тухайн хэвлэл мэдээлэлтэй холбоотой мэдээлэл ирлээ гэхэд Засгийн газар шалгахгүй нь байна шүү дээ. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд Засгийн газар болон түүний харьяа агентлагуудтай холбоотой мэдээлэл авлаа гэхэд мэдээллийг задруулахгүй үүрэг хүлээгээд байна. Мөн “Гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гэрээний 3.2-т заасан төлбөрийг ЗГХЭГ-т буцаан төлж хохиролгүй болгоно. Шаардлагатай тохиолдолд талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр төлбөрийг нэмж тооцож болно гэж заасан байгаа юм. Юуны төлбөрийг нэмж тооцох гээд байгаа юм бэ. Бараа материал зарсан юм уу, үнэнийг, шударга ёсыг худалдаад байгаа юм уу. Засгийн газрын нэр хүндийг худалдаж авсан гэсэн үг үү. Аливаа юм тодорхой байх ёстой. Ялангуяа Засгийн газрын үйл ажиллагаа ямар үнэтэй байх, нэгж нь ямар үнэтэй байх юм. ЗГХЭГ-аас гарч байгаа мөнгө гэдэг бол ард түмэн бидний татварын мөнгө. Тэгэхээр бидний мөнгөөр өөрсдийнхөө муу муухайг нуухад, ямар нэгэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил гаргуулахгүй байхад ашиглаж байна.
-Нийт хэчнээн байгууллагатай хаалтын гэрээ байгуулж ямар хэмжээний хөрөнгө зарцуулсныг олж тогтоосон бэ?
-Засгийн газар 40 орчим хэвлэл мэдээллийн байгууллагатай хийсэн хаалтын гэрээний хуулбар бидэнд ирээд байна. Тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээ, нийтлэл нь хэр олон хүнд хүрдэг ач холбогдолтойгоор нь хамаарч үнийн дүнг тодорхойлоод байх шиг байгаа юм. Дунджаар гэрээний үнэ 5-10 сая төгрөгт багтсан байна.
-Таны хэлсэнчлэн Засгийн газартай хаалтын гэрээ байгуулсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг дамжуулах эрх нь бас хаалттай бол яах вэ?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дээрх гэрээг байгуулсан тохиолдолд гэрээндээ захирагдаад бидний мэдээллийг олон нийтэд цацахгүй байх уу. Эсвэл шударга ёсонд үнэнч үлдэж, гэрээнээсээ “урваад” олон нийтэд үнэнийг мэдээлж үүргээ биелүүлэх үү гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ та бүхэн Монгол Улсынхаа төлөө, улс орондоо шударга ёсыг тогтоохын төлөө энэхүү гэрээтэй холбоотой мэдээллийг “Гэрээгээ зөрчөөд, иргэний зориг гаргаад” олон нийтэд хүргээсэй гэж хүсч байна. Энэ гэрээнд “Ерөнхий сайд, Засгийн газар болон танхимын гишүүдийн талаар гүтгэлгийн шинжтэй мэдээллийг хэвлэл мэдээллийн албатай зөвшилцөхгүйгээр гаргахгүй байх” гэсэн заалт бий. Энэ бол үндэслэлтэй баримт.
Амжилт.сом сайтыг “хаалтын гэрээ хийж чадаагүй учраас хаагдсан байна гэж би ойлгож байна. Ийм гэрээ байгуулаагүй учраас тэд мэдэхгүй Ерөнхий сайдын амралтын газрын талаар сөрөг мэдээ цацсан. Тиймээс Засгийн газрын харьяа агентлаг бүх зүйлийг зохион байгуулж, тэр сайтыг хааж байх жишээтэй.
-Яагаад өнөөдөр энэ тухай ярих болов. Тэр тусмаа АТГ-т хаалтын гэрээтэй холбоотой асуудлыг өгөх болов гэдэг нь бас сонин байна?
-Уг нь бид энэ тухай бараг дандаа л ярьдаг. Өнөөдөр Монголд ёс зүйгүй, хууль бус байдал хэрээс хэтэрсэн учраас шударга төрийн алба хаагчдаас мэдээлэл бидэнд ирж байгаа. Мэдээллийг бид эрх бүхий байгууллагад шилжүүлнэ. Эрх бүхий байгууллагуудын ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө бид ажиллана гэдгээ мэдэгдэж байна.
-Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хийсэн хаалтын гэрээ гэгч зөвхөн Монголд л байдаг зүйл биш байх. Таны ажигласнаар олон улсын жишигт Засгийн газрууд дөрөв дэх засаглалтайгаа ямар хэм хэмжээнд хамтарч ажилладагийг судалж үзсэн үү?
-Үүнийг сэтгүүлч та бүхэн, танай байгууллагын удирдлага хамгийн сайн судалсан байх ёстой. Мэдээж тодорхой хэм хэмжээнд хамтарч ажиллаж болно. Гэхдээ одоогийн Засгийн газраас хийсэн энэ гэрээгээр “нууцыг задруулахгүй байх” гэсэн маш ноцтой үүрэг хүлээчихээд байгаа нь ёс бус жишиг гэж үзэж байна. Товчхондоо аль, аль талынхаа хууль зөрчсөн үйлдлийг дарна гэсэн санаа л явж байна. Ийм зүйл хэвлэл мэдээллийн байгууллагад байх ёстой гэж үү. Хаана байна, тэр хэвлэлийн эрх чөлөө гэж та ч гэсэн асуумаар байгаа биз дээ.
-Хаалтын гэрээ нууцлалтай байжээ. Гэтэл та бүхэн энэ нууцлалыг яаж сэтэлсэн бэ, үнэнийг илрүүлсэн бэ гэдгээс хаалтын гэрээний чадамж, нууцлал харагдаад байх шиг. Шуудхан асуухад та бүхэн мэдээллээ яаж олж авсан юм бэ, ЗГХЭГ-ыг болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг гүтгэчихэж байгаа юм биш биз гэсэн асуулт өөрийн эрхгүй төрж байна?
-Ийм гэрээ байдгийг бид олон жил эрж, хайсан. Үнэхээр нууц байдаг юм билээ. Бидэнд хэд хэдэн газрын гэрээний тодорхой хуулбарууд ирсэн. Үүнийг холбогдох хуулийн байгууллагад өгөөд үнэн эсэхийг нь шалгуулна. Бид өөрсдөө шалгаж болдог бол шалгаад баримтыг нь дэлгэмээр байна. Гэхдээ зөвхөн мэдээлэл төдий учраас үнэн худлыг нь хуулийн байгууллагаар тогтоолгох гэж байгаа. Дээр хэлсэнчлэн шударга албан хаагчид, ажилтнууд бас байдагт талархаж байна.
-Энэ хэвлэлийн хурлаар хамтатган дуулгасан нэг мэдээлэл тань та бүхэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар Төв аймгийн Цагдан хорих газарт хоригдож буй Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг эргэж очсон нь хууль зөрчсөн гэж үзээд Үндсэн хуулийн Цэцэд хандсанаа дуулгалаа. Цэц хэд хоногийн дараа шийдвэрээ гаргах вэ?
-Хуулийн дагуу 14 хоногийн дотор маргаан үүсгэх үү үгүй юу гэдгээ шийдээд асуудал үргэлжлэх болно.
-Ерөнхий сайд Н.Алтанхуяг урьд нь Цэцэд дуудагдаж байсан ч удаа дараа өөрийн тушаал шийдвэрээ өөрчилж, асуудлаас холуур өнгөрч байсан. Энэ асуудал дээр Үндсэн хуулийн цэц тодорхой шийдвэр гаргаж чадах болов уу?
-Эрх бүхий байгууллага нь Үндсэн хуулийн Цэц юм. Үндсэн хуулийн Цэцийг хэрхэн ажиллаж буй талаар бид байнга мэдээлэх болно. Шийдвэр гараагүй байхад эргэлзэх хэрэггүй байх.
-Ярилцсанд баярлалаа.
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 29, 2014 8:25:36 pm )
Алиа салбадай гэж
-
Тайж (August 29, 2014 8:56:30 pm )
хуц энэ Батялалт гэж на-хуй шантааж хийж амьдардаг пизда шүү
-
Zochin (August 29, 2014 11:00:19 pm )
Mongolbank bas yag adilhan baigaa
-
Anonymous (August 30, 2014 12:49:32 am )
MEDREL GEDGEE ULAM BUR BATLAAD BAIH YUM ENE 1 TAL UHAANTAI HUN.
-
бат (August 30, 2014 1:03:59 am )
Та муусайнуудаас л дээр бна даа ийм юм болж байгааг мэдээд ил гаргаж чадаж бна
Та нар энэ доод нехдууд ингэж ярих зурх байхгуй байж амаа хамхиж яв -
erzek (August 30, 2014 2:08:02 am )
Zuw bud l ingej bulaig ne delgej huule sahiulahgui ym bol bidnii ur hoich mongoloor ovoglokh nergui uldlee ard tumen mine uhaar, ser, bos, khamtdaa temtsej ex oron gazar shoroogoo khariikhnaas bus turiin undurlug gazraa khudaldaad bgaa eleg negt oligoorkhuudaas khamgaaltsgaay 9sariin 10nd setgel zurkheereee negdtsgeee³
-
irgen (August 30, 2014 10:50:18 am )
Olon tom tom baiguullaguud TV bolon sonintoi xaaltiin geree baiguuldag. Ene ni xevleliinxend ashigtai. Alivaa dutagdliig ni niited zarlaxgu gesen ug. Ergeed mash ix mungu avdag um baina lee.
-
Anonymous (August 30, 2014 4:52:20 pm )
ene AN-iinxan gej yachixsan uudgui amitadiin tsugluulga baidag yum be
-
Зочин (September 01, 2014 9:29:15 am )
Сайн банйа. Ийм зүйлийг ил гаргах нь зүйтэй. Иргэд мигь энэ талаар мэдэж байгаарай.
9 Comments