Төрсний дараа эмэгтэй хүн байгалиасаа хүүхэддээ хамаг анхаарлаа төвлөрүүлж сексийн талаар мартсан байдаг. Эрэгтэй нь ч гэсэн эмэгтэйд маш их өөрчлөлт орсон гэдэгт бат итгэж секс хийх сонирхол мөн буурна.
Хосуудын хэн хэн нь төрсөний дараа секс хийх өвдөлттэй, таашаалгүй байна гэсэн таамагтай байна. Ялангуяа доогуураа төрсөн бол дээрх бодол илүү гүн оршдог. Үнэн хэрэгтэй эмэгтэй хүний үтрээ байгалийн жамынхаа дагуу сунаж магадгүй их бага хэмжээгээр урагдсан ч эмч хэвэнд ортол хэмжээнд оёно. Сунасан булчин эргэж хэвэндээ ортол хэдэн сар болох ба эмэгтэй та алдарт Кегелийн дасгал хийснээр илүү хурдан хугацаанд хэвэндээ орно.
Төрсөний дараа эмэгтэй хүний үтрээ хуурайшдаг. Хөхүүлж байгаа тохиолдолд энэ байдал илүү ихээр мэдрэгддэг. Аажмаар хуурай байдал багасч мөн л хэдэн сарын дараа хэвэндээ орно.
Сексийн амьдрал маань эргэж хэвэндээ орох болов уу гэж санаа алдах үе ч гардаг. Хамгийн сайхан мэдээ гэвэл эргэж орохоор барахгүй улам сайхан болно. Түүний тулд хосууд хоёулаа хичээл зүтгэл гаргах хэрэгтэй.
– Чийгшүүлэгч хэрэглэх: любрикант буюу зориулалтын үтрээ чийглүүлэгчийг хуурай байдал зогсож байгалийн жамын дагуу хэвэндээ ортол хэрэглэ
– Сэтгэл санаагаа амрааж, хоорондоо өмнөх шигээ чөлөөтэй харьц. Магадгүй эхний хэдэн удаа өвдөж, таагүй санагдана. Цаашид энэ байдал аажмаар байхгүй болно гэдгийг хэн хэн нь ойлгох хэрэгтэй. Шаардлагатай бол ганц хундага дарс шимж байгаад үзээрэй.
– Ичихээ зогсоо. Өвдвөл хэлж, баруун зүүн аль тийш залвал дээр байгааг нөхөртөө ичилгүйгээр хэл.
– Зөв байрлал сонго. Ямар байрлалаар хийвэл оёдол, шарх өвдөхгүй байгааг ол. Хэд хэдэн янзаар үзэж тохиромжтой байрлалаа олох хэрэгтэй.
Эцэст нь давтан хэлэхэд эхний удаа, хоёр дахь удаа, магадгүй гурав дахь удаа өвдөлт мэдрэгдэж таагүй санагдан, тавьж чадахгүй байж болно. Хамгийн гол нь энэ бол зөвхөн түр зуурынх, эхний хэдэн шатыг давбал бүх юм аяндаа хэвэндээ орж, өмнө нь чухам хэрхэн гайхамшигтай таашаал авдаг байсан нэг л өдөр эргэн ирсэн байх болно. Зарим эмэгтэйчүүд төрсөний дараа илүү их тачаангуй болж, таашаал авах мэдрэмж нь өндөр болсог байдаг ажээ. Санаагаар унаж, шантралгүй секс амьдралаа богино хугацаанд эргүүлэн аваарай.
Холбоотой мэдээ
-
1 (August 30, 2014 4:13:28 pm )
1
1 Comment