antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 28, 2014 18 comments

Голч дүн нь 2.0-оос доош оюутнуудад 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгохгүй

нийтлэсэн Admin

oyutnii70Энэ жилээс буюу 2014-2015 оны хичээлийн шинэ жилээр нийт их, дээд сургууль, коллежийн бакалаврын хөтөлбөрт элсэхэд шаардлагатай шалгалт тус бүрт босго оноо 400 байхаар БШУ-ны сайдын тушаал гарсан. Мөн жил бүр босго оноог шинэчлэн тогтоохоор болсон билээ.
Түүнчлэн багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд 650, 750 дээш оноо авч 70, 100 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож байгаа аж.
Харин хөдөө орон нутагт багшлах дадлагын амьжиргааны зардлын 100 хувийн тэтгэлэгтэй 2000 гаруй оюутан суралцаж байгаа юм байна.  Үүнээс үүдэж энэ жил муу сурлагатай оюутнуудад 70 мянган төгрөгийн тэтгэлэг өгөхгүй байхаар шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, голч дүн нь 2.0-оос доош бол 70 мянгын тэтгэлэг авахгүй бөгөөд хэрвээ оюутан та тэтгэлэг авахыг хүсвэл хичээлдээ шамдан суралцах хэрэгтэй болж байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • ЗОЧИН (August 28, 2014 2:52:18 pm )

    энэ бол зөв. сурах чиглэлд хөшүүрэг болно.

  • ц.а (August 28, 2014 3:41:45 pm )

    Зөв. Төрийн мөнгийг зүгээр өгөх нь буруу байгаа юм. Дээр нь автобусны хөнгөлөлтийн билет. Тэгсэн мөртлөө 6 настай сургуулийн сурагчаас автобусанд мөнгө нэхнэ . Ёстой тэнэг

  • буян (August 28, 2014 11:03:39 pm )

    өө энэ чинь эх орны хишиг биш ялгаварлан гадуурхах хишиг юм байна

    • оюутан (August 29, 2014 6:42:20 am )

      Хөөе тэнэгээ, нойлын ногоон тэгүүдэд мөнгө өгч яадаг юм, чи аягүй бол хичээлээ ч хийдэггүй ширээний бөглөөс болсон юмнуудын нэг нь дээ.

    • Зочин (August 29, 2014 9:03:15 am )

      Юу ч сурдаггүй чамд өгөх нь мөнгөний гарз. Ямаан дээр тэмээний гарз.

  • буян (August 28, 2014 11:04:45 pm )

    наад 70000-гаа бүр зогсоочих, аавын хүүхдийг алаг үзээд яахав

    • Зочин (August 29, 2014 9:01:10 am )

      Чи юу ч сурдаггүй байж мөнгө авах гээд яах вэ. Чаддаг нь тэтгэлэгээ авч л байг. Урамшуулал хэрэгтэй.

  • Жагаа (August 29, 2014 2:32:40 am )

    Үүнийг дэмжиж байна

  • шоогоо (August 29, 2014 7:57:14 am )

    Ерөөсөө мөнгө өгөхөө больчих хэрэгтэй. Сургууль эмнэлэг барья л даа

  • Зочин (August 29, 2014 9:00:10 am )

    Энэ зөв шийдвэр болжээ. Ер нь хүн боловсролоо худалдаж авдаг нь зүйтэй. Оюутнууд их хөнгөлөлт эдлээд дээр нь тэтгэлэг аваад юу ч сурахгүй зүгээр нь нэг хувцасны гол болж байна. Мэдлэг чадвартай нь тэтгэлгээ аваад боловсрол мэдлэгтэй болог.

  • zochin (August 29, 2014 11:54:25 am )

    Zov demjij bna

  • Anonymous (August 29, 2014 12:22:20 pm )

    Ёстой зөв шийдвэр байна

  • zochin (August 29, 2014 12:25:41 pm )

    ene yg zow shiidwer bn surwal sursan shig surah heregtei hvvhdvvd min

  • монгол оюутан (August 29, 2014 12:31:55 pm )

    Би муу сурдаг байснаа гэнэт онц сайн сурч чадахгүй. Лай л байна. Тэр 70000 зүгээр өгвөл өгчих чадахгүй боли

  • аааа (August 29, 2014 1:02:58 pm )

    оюутнуудад мөнгө өгч яахий? би мөнгө авахгүй сурч чадсан, сурах юмаа мөнгө өгсөн ч өгөөгүй ч ухамсартай хүн бол сурч л таараа. дэнхийсэн оюутнуудад мөнгө өгч дэмий баар саванд орлого оруулж байснаас илүү хэрэгтэй юм хий л дээ. ер нь оюутнуудыг хотоос зайлуулах хэрэгтэй байна.

  • Од (August 29, 2014 5:58:21 pm )

    манай 3 хүүхэд нэгэн зэрэг оюутан байх үед 70000 тэтгэлэг байгаагүйд би баярладаг юм. Энэ мөнгө хүүхдийг эвдэхээс өөр ашиг тус байхгүй. Мөнгө хүрэлцэхгүй байх нь хүүхдийг улам хурцалж илүү сайн сурдагийг манай хүүхдүүд нотлсон доо. Энэ мөнгө монголын ирээдүйг сүйтгэж байна.

  • Tsetseg leg baritone (August 30, 2014 10:17:23 am )

    ENE munguuruu xvreltseetei tsetserleg bariaachee booj vxenee end tend gvi bitgvv baishin BARIJ baixiinxaa orond tsetserleg bariiuulaacheeeee

  • kil (August 30, 2014 11:46:33 am )

    g

antalya rent a car