-Дуудсан хугацаанд нь ирж мэдүүлэг өгөхгүй бол ийм арга хэмжээ авч болох гэнэ-
Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр эрүүгийн гэмт хэрэгтэн болоод байгаа. Энэ удаад түүнд АНУ-ын иргэн Алан Гинсбургийн гомдлоор хэрэг үүсгэсэн бөгөөд өдгөө тэрбээр залилагч гэсэн авторыг зүүгээд байгаа юм. Албаны эх сурвалжуудын мэдээлснээр түүнд МАХН-ын цагаан байртай нь холбогдуулан хавтаст хэрэг нээсэн ба хамгийн сонирхолтой нь түүнд хэрэг үүсгүүлж дөнгөсөн эрхэм нь “Морин нуур”-ын буюу нэг хэсэг манай улсад казино байгуулахаар хөөцөлдөж байсан еврейчүүдтэй холбоотой эрхэм. Түүнчлэн Алан Гинсбургийн хамтрагчид нь Василий Мёчкаров, Занцер нэртэй нөхөд байдаг бөгөөд нэг үе АНУ-ын зах зээл дээрээс хөрөнгө босгох гэж оролдож байсан гэх мэдээлэл хөвөрдөг юм. Тэгвэл тэд энэ удаад хамтран Н.Энхбаярыг эрүүгийн хэрэгтэн болгуулж дөнгөжээ.
Тэгвэл энэ хэрэгтэй холбоотой бас нэг мэдээлэл ирлээ. Энэ нь Цагдаагийн ерөнхий газраас Н.Энхбаярыг эх орондоо ирж мэдүүлэг өг гэсэн шаарддага. Энэ тухай албаны хүмүүсээс тодруулахад “Түүнд иргэний гомдлоор хэрэг үүсгэсэн. Тэрбээр ирж мэдүүлэг өгөх ёстой. Манайхаас ч энэ тухай өөрт нь мэдэгдсэн. Гэхдээ бичгээр үү, биечилж үү, цахимаар уу гэдгийг хэлэх боломжгүй. Хамгийн гол нь Н.Энхбаяр өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Гэхдээ шаардлагатай гэж үзвэл түүнийг албадан ирүүлж болно” гэсэн юм. Тэгэхээр хууль хяналтынхан шаардлагатай гэж үзвэл Н.Энхбаярыг Солонгосоос албадан авчирч магадгүй болоод байна.
Ер нь Н.Энхбаяр гэдэг хүнийг буруутгах ажиллагаа сүүлийн хэдэн жил тасралтгүй үргэлжилж буй. Зөвхөн дээрх буюу МАХН-ын цагаан байртай холбоотой хэрэгт гэхэд хоёр тал худалдах, худалдан авах гэрээг хуулийн дагуу хийж, тухайн гэрээнд заасны дагуу төлбөр тооцоо хийсэн гэх мэдээлэл байгаа. Гэтэл үүнээс гурван жилийн дараа гэнэт нэмэлт төлбөрийн асуудал гарч ирсэн нь зарим хүний анхаарлыг татаж байгаа гэх. Учир нь манай улсад мөрдөж буй хууль тогтоомжоор бол, гэрээтэй холбоотой маргаан иргэний журмаар шийдэгддэг.
Гэтэл дээрх хэрэгт шууд эрүүгийн хэрэг үүсгэж байгаагаас нь харахад манай улсад гадаад нэхэмжлэгчийн гомдол хүчтэй байгаа нь анхаарал татаж байна. Учир нь хуулийн байгууллагад ажилладаг зарим эрхмийн өгүүлснээр АНУ-ын иргэн Атан Гинсбург эхлээд Авлигатай тэмцэх газарт Н.Энхбаярын эсрэг гомдол гаргасан юм байна. Гэвч АТГ-ынхан ‘Уучлаарай Энэ хэрэг биш байна” гээд буцааж.
Ингэхдээ Н.Энхбаяр гэдэг хүн өнөөдөр төр засгийн өндөр алба хашиж байгаа биш, дээрээс нь иргэний журмаар явдаг гэрээтэй холбоотой асуудал гэх зэргээр тайлбарласан гэж байгаа. Гэтэл АТГ-аас татгалзсан хариу сонссон Гинсбург Улсын мөрдөн байцаах газар хандаж улмаар Н.Энхбаяр гэдэг хүнийг дахин эрүүгийн “хэрэгтэн” болгочихоод… байгаагийн нууц энэ юм.
Л.Гэгээ /ӨДРИЙН ШУУДАН/
Эх сурвалж: www.dailypost.mn
Холбоотой мэдээ
-
25 (August 26, 2014 12:14:02 pm )
Enxbayr alsiin shunaltai xyn dee. Nuguu RAVDAN xaachvaa
-
зочин (August 26, 2014 12:32:21 pm )
Манайхан уг нь хулгайлж оруулж ирээд л хориод авдаг даа.
-
за тийм ээ? (August 26, 2014 12:43:00 pm )
Ардчилсан намынхан шуналгүй бүгд ядуу нэг ч луйварчингүй сүрхий нам гэнэ лээ.
-
зочинKKKKK (August 26, 2014 1:24:30 pm )
Улсаа худалдсан ,үрэн таран, үгүй хийсэн, Элбэгдоржоос ял асуухад жирийн иргэд бид хүчин зүтгэж , үнэн нүүр царайг нь илчлэхэд мэддэг бүхнээ өргөн фронтоор мэдүүлэх цаг болсоон.,өөрөөр хэлбэл одоо зүгээр хараад суухгүй шүү.
-
Дорж (August 26, 2014 1:26:22 pm )
Одоо наад новштойгоо зууралдаж яах гэсэн юм бэ? Ард түмэн ойлгохгүй хилс хэрэг тулгаж байна л гэж өмөөрнөв Нэг луйварчин нөгөө луйварчингаа хулхидаа л биз. Ядаж монгол луйварчиндаа наад байшин чинь үлдсэн юм биш үү? Цаадуул нь юмаа бүтээлгэх гээд л хулхидуулсан байж тааараа ш дээ.
-
Muunuu (August 26, 2014 1:35:05 pm )
Угаасаа хилс хэрэг эргүү минь . \
-
-
Tuul (August 26, 2014 1:53:29 pm )
Юу вэ яагаад гадаадын иргэн монголын ундсэн хоронготой болчихдог бна бид монгол улсыг хогжуулэх гэж насаараа зутгээд одоо юу чгуй тэтгэвэрээр гундуухан амьдардаг шдээ гадаадын иргэнд худалдаж болохгуй шдээ тэгвэл бид монгогуй болохоороо бух юмаа алдана уунээс улс бат хамгаалдаг гэж бодоод л тордоо итгээд л явдаг шуу дээ би буруу ойлгоод бна уу монголчуудаа юу болоод л бна монгол орон минь
-
батаа (August 26, 2014 1:57:59 pm )
манай ерөнхийлөгч нарын чанар улам бүр л дордоод байх юм даа. олигтойхон хүн чанартай, эх орон ард түмнээ гэх сэтгэлтэй хүн алга уу, монголчуудаа. Энхбаяр бол жинхэнэ луйварчин, одоо энэ Элбэгдоржийг хар…
-
Ganaa (August 26, 2014 3:07:18 pm )
Hoorond ni hagaralduulah hend ashigtaig sanatsgaa.Zarim ni ulam devergej bgaa ni gadni gar holnuud ch bh.Eronhiilogch naraar oroldohoo boli.Manaid shudarga alban tushaaltnuud barag bhgui.Tolgoinoos ni oroldood,hoorond ni butlah hend ashigtaig sanatsgaa.
Bid eh ornihoo toloo evtei baih heregtei bna. -
ЧАНДМАНСАН (August 26, 2014 3:31:55 pm )
Энхбаяраа чи эх орондоо хүрч ирээд учир байдлаа,олоочээ,янз бүрээр хэл ам хийгээд байна.ард чинь өч төчнөөн шаналсан ард иргэд МАХН -гишүүд бид хүлээгээд сууж байна,чи хүрч ирээ,ирээд учраа олоо,үнэн бодит байдлаар хэл аманд,шуналд хөтлөгдсөн бол бичигч миний хувьд эцсийн гэж бодоорой,зөндөө харлаа,МАХН-ынхаа даргыг ч гэсэн өөр хүнээ сонгох талаа бодоё.жирийн гишүүн_амжилт хүснэм танд
-
монгол dorj gej yuu vee (August 26, 2014 4:06:49 pm )
ene huniig yalalhiin toloo yuund ingej ulairnam be endees dugnehed harinj eh oronj hun ym bishuu minii sonsosnoor Kanaduudiin tuhai Assanjiin gargasan barimtand Enhbayar bol gai boloh hun bna harin Oyun terguutei busad ni bol asuudalgui gej durdsan baidagiig sain sanaaraadai zarim neg amitad yugaaj medehgui soliorj ogoh ymaa
-
эр хүн (August 26, 2014 4:16:21 pm )
Энэ хүнийг зүгээр л орхилдоо,
-
ням (August 26, 2014 4:32:39 pm )
одоо болио газар авахгүй асуудал бна ш дээ.бас нэг гадаад гарч ирээд элбэгдорж намайг хулхидчихлаа гэвэл яахуу?бас оймсыг нь гозолзууулж чадахуу?улс эх оронгүй боллоо цаана чинь.нэг хятад ирээд төрийн индэрээс ,,,,энэ миний нутаг ,,,,,,,,,,,,,,гэээд дэлхийд зарлачихаад явлаа.хоорондоо л мөчөөрхөхөөс өөр юу ч хийж чадахгүй арчаагүй соёлгүй боловсрол мэдлэггүй юмаа гэхэд хүн хүндэлж мэдэхгүй хүнийг хүндэлдэггүй юмаа гэхэд элэг нэгтнээ өөриймсөг нүдээр хараад харцаараа ч болтугай инээж чаддаггүй мөхөл нь ирсэн монгол болж дээ зайлуул.уучлаарай энэ үнэн шүү.
-
NOROV (August 26, 2014 4:51:29 pm )
ogoo bolih heregtei oorsdoo tom tom ym idchiheed gadaad hyn yaharaa manai ymig hulgailj baidag ym be helmegduulehee bol
-
эх хүн (August 26, 2014 4:58:06 pm )
манай ард түмнийг өрнөөс гаргасан хүн шүү сайн талий нь харж болдгүй юу
-
захиалгат ажиллагаа. (August 26, 2014 5:17:43 pm )
нэг нөхөр намайг хулхидсан гээд захиалгаар гүтгэнэ. нөгөөх захиалагч нь дүр эсгэж өө тийм үү гээд дахин дамжлаад шорон руу гүйнэ. ийм л дүр зураг харагдаад байна.
-
shaazgai (August 26, 2014 5:22:19 pm )
elbegdorjiin garaar nutgaa hujaad ogj baihaar mongol tsustai enhbayr idej baiwal zvgeer yumsan
-
zochin (August 26, 2014 5:35:14 pm )
elbegdorj bolon tuunii gar hol bologsod Enkhbayraas unen ih aihaar yum hiisen uls .tiimees yaj iij baigaad l olon tumnees hol bailgah gej ynz bureer uzeh yumdaa.Enkhbayar iim goomoi yum hiiheer elbegdorjiin hemjeend setgeh hun gej uu ….ineed hurchuhlee….ter gomdol meduuleed baigaa gej baigaa hun ni hoorhiidoo huurtchihsan neg ih uil buteej baigaa hun yvj baigaa baihdaa….yanaa yana
-
Ard tumen (August 26, 2014 5:35:34 pm )
Bid evtei baij eh ornoo hugjuulj hamgaalj chadna. Evdreltseh l yum bol gadnii ornuudiin idesh bolno. Enkhbayar bol Mongol turd baih yostoi manlailagch shuu
-
mniooooop (August 26, 2014 6:39:20 pm )
elbegdorj mongoliig tabiad tuuchihlaa daa yanz n
-
Mgl (August 26, 2014 7:27:28 pm )
Mongoliin ex oronch uxvel xend xeregtei ve ? Manai gazar nutagt shunasan xariinxan bolon dotood daxi ardchilsan xyataduudad l xeregtei. Erxem ex oronch darga mini Ta biyeree ireed uchriig ni olchixvol deer bizdee. Gexdee aluurchdiin xortoi tarianaas seremjlegtun.
-
muu novsh (August 26, 2014 8:36:25 pm )
mongoliin hogjild olon jil gai bolson pizda daa. chi pizda minbi uheech muu luivarchaan. mongoloos mongo shaaj duusaagui yu muu pizda mini
-
Anonymous (August 26, 2014 8:56:48 pm )
ulsaa hudaldaj baif\gaa elbrgdorjid eruu uusgeh boloogui yu
-
zochin (August 26, 2014 9:32:46 pm )
Энхбаяраас үхтлээ айцгаах юм аа. Яаж л дээш нь гаргахгүй байх вэ гээд гадаадынхантай хүртэл сүлбэлдэх юм даа. Монголчууд аа гэж, тамын тогооны үлгэрийг хэрэгжүүлнэ гэдэг яаанзтай. Яана даа, цөөхөн хэдэн монголчууд минь ээ.
-
irgen (August 27, 2014 6:30:31 pm )
hudan barivaa
-
Зочин (August 27, 2014 10:23:50 pm )
Чонотой нийлсэн нохой шиг болох юм даа бид. Саятан тэрбумтангуудийн туршлагыг ард түмэндээ зааж өгч хямралаас гарах аа бодохгүй юм уу?
-
Baraa (August 28, 2014 1:33:34 am )
Mongoliig muu novshnuudaas olon jil xamgaalsan xun dee. Dandaa neg tal ni uxene gej yu baixav. Muu novshnuud oorsdoo uxej daldarch exelj baigaa.
27 Comments