antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 25, 2014 1 comment

59-р сургуулийг шинээр байгууллаа

нийтлэсэн Admin

  59r schoolНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Цэцээ гүн цогцолбор сургуулийг өөрчлөн байгуулах тухай” А/711 дугаар захирамж гаргалаа.

Захирамжаар боловсролын үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүүхэд багачуудад чанартай боловсрол олгох зорилгоор нийслэлийн Боловсролын газрын санал, Хан-Уул дүүргийн онцлогийг харгалзан “Цэцээ гүн” цогцолбор сургуулийн бүтцийг өөрчлөн байгуулж, 59 дүгээр сургуулийг тусгаарлан шинээр үүсгэн байгууллаа.

“Цэцээ гүн” цогцолбор сургууль, тусгаарлан шинээр байгуулагдсан 59 дүгээр сургуулийн өмчийг шинэчлэн бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар,  сургуулийн захирлын ажлын байранд сонгон шалгаруулалт зарлах, тусгай зөвшөөрөл олгохыг нийслэлийн Боловсролын газар, үр дүнгийн гэрээ байгуулж, статистик мэдээнд хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • A.Enkhtuya (August 25, 2014 5:14:00 pm )

    Sain bna surguuli chin haana bairladag ve saya tetgevert garsan ajliin turshlaga saitai baga angiin bagsh ajild avah uu

antalya rent a car