antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 25, 2014 18 comments

Монголд байгаа Хятад малчинг өмөөрөн малчин эрийг зоджээ

нийтлэсэн Admin

hujaa253108064201408251011Бусдын гар хөл болсон дор бол бор овоохойдоо боож үхсэн минь дээр гэх үндсэрхэг үзэлтнүүд  дуусчих арай болоогүй байна. Өнөөдөр хужаа нарын гар хөл бологсод эх орны минь өнцөг булан бүрт бий болжээ. Үүний балгаар малчид эрх чөлөөтэй нааш цааш оторлон нүүж ч чадахаа болиод байгааг анхаарч хайхран, арга хэмжээ авдаг хүн ч гэж бараг байхгүйтэй адил болсон аж. Бор зүрхээрээ л ханцуй шамлан харийнхантай нударга зөрүүлэхээс өөр замгүй. Харин үүнийг нь зөвшөөрч болгоодог хуультай болчихоосой. Монгол оронд хужаа малчид олширч байна.

Хэн оруулж ирж, хэн малжуулаад байна вэ. Мэдээж бид өөрсдөө. Гэтэл хөдөө мал маллах гэсэн ажилгүйчүүд хөдөө хотоор нэг байдаг. Одоо байтлаа хужаа нарыг өмөөрөн үндэс нэгтнээ зоддог, бусдын гар хөл бологчид ч олширч буй хачирхалтай юм.

Отор нүүдэл хийж явсан Очирбатын газар сайн мэдэхгүйгээсээ болж хоёр ч хоног малаа усалж чадалгүй явсны эцэст нэгэн худагтай газар ирж хүн, малын сэтгэл түр боловч амсхийн байх үеэр бөг бөг шогшсон нэгэн морьтон хүрч ирэн зөвшөөрөлгүй мал усаллаа гэж Монголоор муухан ярих аядсан байна. Энэ новш чинь хаанаас, хаана ирчихээд байгаагаа мэдэхгүй байгаа юм байхдаа. Морь уначихсан мал хариулан худаг ус харамлаж яваа хужааг хараагүй юм байна гэж эгдүү нь хүрсэн Очирбат олон юм яриад байлгүй далд ор гэж тэр хужаад “салаавч ”  өгөөд явуулсан аж.

Малаа нэг сайн усалж авсан Очирбат цааш отроо үргэлжлүүлэхээр замдаа гарчээ. Энд нэг зүйлийг онцолж хэлэх хэрэгтэй юм. Хууль бусаар малжин аж төрж буй, Монгол эзний бамбайтай хужаа нар аймгуудын хилийн заагаар явдаг юм байна. Аль ч аймгийнх нь биш болохоор хүн тоохгүй. Очирбат үүнийг зодуулсныхаа дараахан л ойлгосон аж. Айлын худгаас малаа усалж аваад хөдөлсөн тэр арваад км газар явж байтал араас нь хоёр морьтой халамцуу залуу хүрч иржээ. Тэд Очирбатын морины өмнүүр хөндөлсөн зогсож ,

-За аархуу эр хаанаас хаа хүрч явна даа?

–Хойшоо отор хийж л явна.

–Наад хэдэн арьс ширээ хэл амгүйхэн услаад явж болсонгүй юу. Ямар хүнд “салаавч” өгдөг юм бэ. Их амттай байна гэсэн гэж тохуурхахад Очирбатын дургүй хүрч,

-Би та нарт “салаавч” өгөөгүй байх. Харин хэл ам нь мэдэгдэхгүй хужаад бол салаавч өгсөн. Салаавч өгөхөд ч багадмаар байсан гээд хэлээд орхитол –Хужаа хүн биш юм уу гэнгээ шууд л дальчиганаж байсан эрийн хажуугийн залуу Очирбатыг үг хэлж амжаагүй байхад тархин дундуур нь татаад авчээ.

Энэ үед нөгөөх далдгар ч мөн ташуураараа татаад авахад Очирбатын толгой эргэн мориноосоо унасан байна. Үүнийг харсан эхнэр нь ямар балиар хүмүүс вэ. Гэмгүй хүнийг аллаа гэсээр гүйн очиход,

-Гичий минь зайл гээд хэвлий тус газар нь өшиглөн унагасан аж.

Хужаа нарын сархдад халсан хоёр Очирбатыг унаад босож чадахгүй байхад нь элэг бөөр , хавирга сүвээ рүү нь өшигчиж байжээ. Энэ үеэр тэдний хажуугаар явж байсан машин ирэхэд мөнөөх хоёр морьтон  уул руу зугтаан одсон байна.

Машинтай хүмүүс ирж юу болсныг нь сонирхоход Очирбат болон эхнэр нь болсон бүхнийг ярьсан аж. Дөрвөн сайхан залуу явсан бөгөөд

–Ах эгч минь энэ хавьдаа хоногло. Бид тэр хужаа болон гар хөл болсон этгээдүүдийг нэг сайн хашраагаад өгье гэж эм тан өгөөд явцгаажээ. Нэг хоногийн дараа тэд эргэж ирээд ийн ярьсан байна.

–Тэр хоёр залуу чинь хотын хүмүүс аж. Худаг харамладаг хужаа нь хайгуул хийж буй хужаа нарын малчин гэнэ. Говь-Алтайнх ч биш Баянхонгорынх ч биш юм байна. Болсон  явдлын талаар хэлэхэд тэдэнд арга хэмжээ авна энэ тэр гэж л байна. Тэд ёстой арга хэмжээ авч харагдаач гэсэн аж.

Монгол нутагт минь эзэн гэж байна уу . Арай харийнхны колони болчихсон юм биш байгаа даа гэх бодол өөрийн эрхгүй төрж байна. Орон нутагт дур зоргоороо олборлолт хийж буй харийнхны гар хөл нь болсон хүмүүст маргааш гэж нэг өдөр бий шүү гэдгийг сануулмаар байна гэж Очирбат хэлж байлаа.

Тиймээ, бидэнд маргааш гэж бий. Нүгэлтнүүдийг шүүх өдөр ч бий. Ер нь аймаг сумуудын удирдлага нутаг орныхоо хил орчмоор шалгалт хиймээр санагдана. Тэгэх тэгэхдээ хамтарсан шалгалт нэг нэгээрээ хийвэл булхайтнууд шалгалт хийгээгүй газрын хүмүүс болж зүсээ хувиргах нь энүүхэнд одоогийн байдлаар бол орон нутагт тайван амгалан амьдрах нөхцөл үндсэндээ алдагдаад байна. Асуудлыг хойш тавих бус, дор нь шийдэж баймаар байна гэдгийг хэлэх юун.

М.Анхбаяр

Эх сурвалж: www.agshin.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • irgen (August 25, 2014 12:17:20 pm )

    Huduunii soylgui yumnuud gej hutsaldaj bdag hotiihond neg ug helchie, huduugiin shn ard chini hontsiin setgeleer eh orondoo handdagui yum shuu hotiin shaldir buldar gsn uursdiiguu ih hotiin soyltoi zaluus gej neriidsen mungunuus nudee uhaj ughuus siilehgui shine ueiin archaagui zaluuchuudad helhed huduunuus suralts malnuud mini

  • 2014/08/25 (August 25, 2014 12:19:10 pm )

    huduuguur gazar nutag ezguirehiig umhii hujaa nar ni andahgui maljaad avsan bnshde. arai denduu iin. darga nar ni yuu hiigeed suuj bdag bnaa. ayagui bol zuvshuurulgui bj olborlolot hiij bgaa da. shalgaachee. gazar nutag dree bj hariihand deerelhuulehiin bn doo

  • ard tumen (August 25, 2014 12:27:12 pm )

    Uuniig tomchuul zohitsuulj chadahgui uchraas ard tumen uursduu zohitsuulah heregtei.

  • irgen (August 25, 2014 1:17:39 pm )

    shal hudla yum zohoij bichih yum.

    • Anonymous (August 26, 2014 12:04:50 pm )

      hudlaa bsn gsn iim ym boluul bolhoor bolchool bnshdee

  • зочин (August 25, 2014 1:38:59 pm )

    аймгуудийн засаг захиргаа өөрсдөө мөнгө авчихсан байгаа хэхэ

  • зохиогч (August 25, 2014 1:45:26 pm )

    Энд тэндгүй хужаа малчидаар газар нутаг минь дүүрсэн нь үнэн шүү,эзэнтэй нутаг мөртлөө ,яагаад ямар шалтгаанаар эзэнгүй нутаг болчоод байна вэ?хужаануудад ингээд зодуулаад л хэдэн арван км-ээр газар нутгаа өгөөд л бид чимээгүй яваад байхуу? Төр засагт байгаа түшээд дотроос энэ талын асуудал дээр бат зогсоод тэмцэл хийх УИХ-гишүүд байна уу? та нараас асуумаар байна,бид одоо яах вэ? дуугүй байхуу?тэмцэл хийхүү?

  • Unshigch gerel (August 25, 2014 11:07:57 pm )

    Yi ni hudlaa bgaa yum. Unen shuudee

  • Anonymous (August 26, 2014 2:15:42 am )

    ymar utagtai ug be ene hytad hun malching omoorood malchin eriig zodjee gej ymar utagtai ym boloo omoorood oor malching zodoj bga ymuu garcchigiin chine oilogsonguiee neree

  • SARA (August 26, 2014 11:16:06 am )

    shal hudla yum zohoij bichih yum.

  • mongol (August 26, 2014 12:57:01 pm )

    Arai ch dendnee iim zuil olon gar ch bga bhaa bid l haraagui bolohoos deedsuud ni huulia heregjuulrehgui bga ym chin yaj hytqduud zahiragdah we dee aygui bol mongol hunee umuuruh bish hytaduudiig umuur ch bga bailgui

  • zuv sanaa (August 26, 2014 1:35:56 pm )

    монголсчууд минь ээ их орон минь уудам гээд сөм газарыг ч хяналтгүй үлдээж болохгүй шүү дээ. санаанархаж шунаж байгаа хэнд эзэн нь монгол гэдгийг сануулах ойлгуулах хэрэгтэй байна. хятатууд манай руу алхам алхамаар л дайраад байна шүү дээ

  • зочин (August 26, 2014 2:40:57 pm )

    Монголд хятад малчин байлгаж болохгүй. Тэгээд ч монголчуудаас худаг ус харамладаг тэр хэн бэ? Энэ бол арай л даварсан үйлдэл байна.

  • zochin (August 26, 2014 3:55:35 pm )

    muu nowshiig ter muu 2 toi awaachaad hun zodson hergeer yal uguh heregtei

  • zochin (August 26, 2014 9:03:42 pm )

    dawaruu sda nar be

  • Эх орны хүү (August 26, 2014 9:41:25 pm )

    Даварцан хужаа Далдганасан бацаанууд вэ

  • laagandorj (August 27, 2014 1:17:58 am )

    hujaa barij iddeg choniin beltreg zarj baina
    hayag : Jin Pan Doalai delguur

  • ц.а (August 28, 2014 4:24:26 pm )

    Монголын сэтгүүлч нарын ажиллах сэдэв дээ. Харин тэд энэ талаар сурвалжлага хийхгүй нэгнийхээ давтсаныг тоть шиг давтацгаасан ядруухан нэвтрүүлэг бэлтгэж нойр хүргэдэг нэг тиймэрхүү л ажил хийж сэтгүүлч нэр хүлээх юм даа

antalya rent a car