antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 24, 2014 2 comments

Б.Билэгтийг “алтангадас”-чуудын оролдлогоор унагажээ

нийтлэсэн Admin

41cce384a667e08coriginalЗасгийн газар 2014 оны наймдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаасаа Б.Билэгтийг ЦЕГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга С.Баатаржавыг түр орлон гүйцэтгэгчээр томилох шийдвэр гаргасан билээ. Нэгэн үе Хууль зүйн сайд дээрээ ажиллагаа явуулсан хэмээн ад шоо үзэгдэж байсан. Гэтэл төд удалгүй Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй холбоотой Г.Сарангэрэл гэгч охиныг баривчлан хорьж улмаар хорих ялаар шийтгэсэн.
Харин Х.Тэмүүжин Г.Сарангэрэл гэгч охинтой амрагийн холбоо үгүй. Энэ бол зохион байгуулалтай ажиллагаа. Миний өмнөөс тавьж буй хэрэгсэл мэтээр тайлбарласан ч Г.Сарангэрэл нь Хууль зүйн сайтай холбоотой гэдгээ мэдээллийн хэрэгслээр ярьсан. Юутай энэ бүгд учир битүүлэг явдлын дараа ЦЕГ-ын даргыг халах шийдвэр гарсан.
Гэтэл ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар Засгийн газрын үйл ажиллагаа, тэр тусмаа Хууль зүйн сайдаасаа дээгүүр загнах болсон Б.Билэгт даргыг халахаас өөр арга байгаагүй. Тодотговол “Алтангадас”-чуудад нэлээд халгаатай байсан ЦЕГ-ын даргыг халахаас өөр зам байгаагүй аж. Гэхдээ бусад фракц бүлэглүүд түүнд талтайгаас гадна Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч хамгаалж магадгүй гэсэн айдас байсан ч “алтангадас”-чууд түүнийг зайлуулж чадлаа.
Үүнээс гадна Б.Билэгтийг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас нь халсан учраас шүүхэд хандсан тухай мэдээлэл ч цахим ертөнцөд байсан. Чухам үнэн эсэхийг бүү мэд. Юутай ч ЦЕГ-ын даргыг ийм шалтгааны улмаас ажлаас нь чөлөөлсөн гэх албан ёсны баримтыг олонд дэлгэсэнгүй.

А.Гал


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • цагдаа (August 25, 2014 9:28:45 am )

    зөв халах хэрэгтэй цагдаад юу ч хийгээгүй, харин хурандаа цол маш их болсон чадваргүй дарга, гаднаас биш дотроос нь тавих хэрэгтэй шүү?

  • zochin (August 25, 2014 1:18:54 pm )

    Baatarjavig jinhelchihvel bolomjiin hariutslagtai,ajilaa medeh hun dee.

antalya rent a car