Мөнх тэр богд нь: Хойт зүгийн газар орон арван сайн бэлэгт Хангай газрын хувьд эцэг Сүрэнхор хэмээх сайхан сэтгэлт, эгшиг аялгуунд сайтар боловсорсон, урлахуйд мэргэн тэргүүтний эрдэм төгс нэгэн. Эх нь Гармаа хэмээх ааль зан сайн, чухаг дээд гуравт сүсэг итгэл хэтэрхий нэгний зүүдэнд “Алтан очир оллоо” хэмээн зүүдэлсэн тэргүүтэн өлзий бэлгийн дээд төгссөнөөр, хэвлийд оршсоноос 10 сарын нүүр үзээд 14-р Жарны цагаагчин төмөр эм тахиа жилийн 1861 оны 10 дугаар сарын 25нд Сайн ноён хан аймгийн Даянжалбуу засаг хошууны одоогийн Архангай аймгийн Жаргалант сумын нутагт “Эрдэнэ мэргэн бандид ханчин хамба” хэмээн алдаршсан. 13 насандаа эмийн бага гурван үндсийг үзээд, 18 насандаа Төвд хэл дээр магтаал шүлгүүд зохиож эхэлсэн. 19 насандаа гүн ухаан, 24 насандаа дуун ухааныг судлан тухайн үеийнхээ боловсролын дээд агуулгыг эзэмшиж, их таван ухаанд нэвтэрсэн буддын шашины сонгодог боловсролтон, утга зохиол, анагаах ухаан, одон зурхайн мэргэжилтэн, яруу найргийн онолын нэрт судлаач, зохиолч, санскрит хэл бичгийг бие даан сурч гоц мэргэн хэмээн алдаршжээ. Түүний 1903, 1904 онд зохиосон “Эсэруагийн дуун эгшиг” хэмээх яруу найргийн онолын гайхамшигт номыг Төвдийн Далай лам Түвдэнжамц сайтар болгоон “гайхамшигт сайн номлол” хэмээн баталж, “Эрдэнэ мэргэн бандид” гэдэг номын их цол олгож, эш зарлигийн шар жуух бичиг, эрдэнийн хүндэт дөрвөлжин тамга хүртээжээ. “Богд дээд хувилгаан мэргэн бандида бат сүсэгт хамба Жамъянгарав” хэмээн өргөмжлөгдөн дуудагдаж байжээ.
Бат сүсэгт Бандида хамба Жамъянгарав “Эсэруагийн дуун эгшиг”, “Данайнанжид” тэргүүтэн 13 боть, 98 зүйл бүхий ном бүтээл туурвин үлдээсэн байна. Жамъянгарав гэгээний туурвисан эдгээр бүтээл тухайн үедээ гайхагдаж эрдмийн өндөр цол хэргэм хүртэж байсан төдийгүй түүх, утга зохиол, онолын тэдгээр өв нь өнөөдөр ч шинжлэх ухааны үнэ цэнээ алдаагүй байгаа юм.
Жамъянгарав Гэгээнтний урд, хожидын дүр хэмээвэл:
1.Жидбадаваа
2.Бандида Югбажан
3.Бандида Нагмохол
4. Салби анцүл
5. Галдандагва
6.Ялгуусан Гунгаа Заяа андда
7.Гарняндаг
8. Бадма-анцүл
9. Лозава Нанам Ишэ
10.Барий Лозава
11. Намжилсамбуу
12.Агваан Дагва,
13. Содномсамбуу
14.Сажон Гонгорва
15.Дагшүлжан
16. Агваангэлэг
17.Чойжий Лувсан Ёндонбал
18.Түвдэнжамц
19. Жамъянгарав
20. Очиржанцан
21. Доржсүрэн нар болой .
Эрдэнэ мэргэн бандида ханчин хамба С.Жамяънгарав гэгээнтний хойт дүрээр
тодорсон Р.Дашбалжирын Доржсүрэн товч намтар
17-р жарны Ялгуулсан хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд туулай сарын шинийн 3, аргын тоололын 2014 оны 4 дүгээр сарын 2-нд Дээрхийн гэгээн 14-р Далай ламын таалал батламжаар, Эрдэнэ мэргэн бандида, ханчин хамба С.Жамяънгарав гэгээний 21 дэх хойт дүрээр тодорсон.
Доржсүрэн нь Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багийн удамт малчин эцэг Р. Дашбалжир, Эх М. Цэцэгмаа нарын дөрөв дэх хүүхэд буюу отгон хүү болон модон тахиа жилийн зуны адаг сарын сүүлч, 2005 оны 8 дугаар сарын 24-нд мэндэлжээ. Дээрхийн гэгээн 14-р Далай багшийнзарлигаар МБШТөв Гандан тэгчинлэн хийдийн тэргүүлэгч, Идгаа чойнзинлин Дацангийн хуврагууд, шашины мяндагтан, төрийн ажилтан, орон нутгийн засаг захиргаа, Архангай аймгийн Жаргалантсумын Гэндэнпэлжээлин хийдэдёслол хүндэтгэлтийн ажиллагаанд морилон хурсан олон сүсэгтнүүдээ баярлуулав.
Эрдэнэ мэргэн бандид ханчин хамба С.Жамяънгарав гэгээнтний төрж өсөж эрийн цээнд хүрч эрдмийн оргилд гарсан унаган нутгаас дахин тодорсон Д.Доржсүрэн хүүд ариун дээд номын алтан шар зам тань өлзий хишгээр дүүрэн байж, хуврагуудын орон хэмээгддэг Бурхан багшийн мэндэлсэн аугаа түүхт, алдарт Энэтхэг орны Сэра хийдийн, Сэражэ хайнэн дацандаа шавилан сууж эрдэм сурах сайн үйлс бүхэн тань үргэлж өөдөө байх болтугай .
Төв Энэтхэгийн өмнө зүгийн агуу их нутагт
Төрвөл үгүй гадаад, дотоод ухааны нийт орон хийгээд
Төгөлдөр их зохист аялгууны далай чанадад хүрсэн их бандид
Түгээмэл бүхнээ бэрээт багш гэж алдаршсан, Таны өлмийд залбирмуй.
Авъяас эрдмийн ихэд өрнөтгөх Махагали бурхны шүтээнд тахиснаар
Асар билгүүний их усан сан огоот дэлбэрсэн мэт ухаан нэмсэн
Ашид хэтэрхий тансаг зохист аялгууг өгүүлэгч их бандид
Алин эртээс нагмо хол гэж алдаршсан, Таны өлмийд залбирмуй.
Эрдэнэ мэргэн бандида ханчин хамба С.Жамяънгарав гэгээнтний хойт дүрээр тодорсон Дашбалжирын ДоржсүрэнгМБШТөв Гандан тэгчинлэн хийдийн Идгаа чойнзинлин дацанд ширээнд залах ёслолын хурал 17-р жарны Ялгуулсан хэмээгч модон морин жилийн зуны адаг цагаагчин хонин сарын хорин нэгэний пүрэв гараг
2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр.
Холбоотой мэдээ
-
үүл (August 23, 2014 8:46:02 pm )
Манжийн үеийн Монголчуудын оюун санааг хордуулах зэвсэг……….
-
Anonymous (August 23, 2014 9:34:45 pm )
Tuvdiin shashin Mongold heregguiee
Mongol uls Mongolooroo bh bolno -
Anonymous (August 24, 2014 6:17:53 pm )
БОЛИВОЛ ДЭЭР БИШ ҮҮ? ХҮҮХДИЙН ТОЛГОЙ ЭРГҮҮЛЭЭД.ШАШИН ДЭЛГЭРЭЭД МОНГОЛД САЙН ЮМ ЮУ БОЛСИЙН
3 Comments