antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 23, 2014 8 comments

БНХАУ-ын дарга Си Зиньпин болон түүний гэргий Пөн Ли-Юань ижил зүсмийн морьд бэлэглэв

нийтлэсэн Admin

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийсэн БНХАУ-ын дарга Си Зиньпин гэргий Пөн Ли-Юань, дагалдан яваа хүмүүсийн хамт “Чингисийн хүрээ” жуулчны баазад хүрэлцэн очиж монгол үндэсний бэсрэг наадам үзэж сонирхов.

 Бэсрэг наадмын үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин, түүний гэргий Пөн Ли-Юань, албаны бусад хүмүүст монгол үндэсний эрийн гурван наадмаас сонирхуулав. “Алдар” нийгэмлэгийн залуу бөхчүүдийн оролцсон үндэсний бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат улсын арслан Д.Ганхуяг түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэлээ. Хурдан морьдын уралдаанд Төв аймгийн Баянцогт сумын уяач Нямдоржийн хээр торгон жолоо өргүүлж, мөн аймгийн Алтанбулаг сумын уяач Пүрэвдоржийн халтар аман хүзүүнд давхив.

Бэсрэг наадамд түрүүлж үзүүрлэсэн хүчит бөхчүүд, түрүүлж айрагдсан хурдан хүлгүүд, мэргэн харваачдын шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар гардуулан өгсөн юм.

Наадмын үеэр БНХАУ-ын дарга болон дагалдан яваа эрхэм зочдод “Морьтны гайхамшиг” тоглолт, монгол үндэсний хувцасны загварын үзүүлбэр, уран нугаралт үзүүллээ. Цэргийн дуу бүжгийн чуулгынхны цоглог дуу, бүжиг, гоцлол дуучин Ч.Баярмаагийн хятад хэл дээр дуулсан “Тугийн тухай дуу”-г БНХАУ-ын дарга болон түүний гэргий, Хятадын цэргийн чуулгын нэртэй дуучин хатагтай Фөн Ли-Юань нар алга ташин талархан хүлээж авав.

Энэ үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин, гэргий Пөн Ли-Юань нарт ижил цоохор зүсмийн морьд бэлэглэв. БНХАУ-ын дарга Си Зиньпин морьдын хүзүүнд хадаг зүүж ижил сүрэгт нь үлдээлээ.

Наадмын дараа хүндэт зочид эх орондоо буцахаар “Чингис хаан” олон улсын нисэх буудалд хүрэлцэн очив.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • gantylg (August 23, 2014 6:33:50 pm )

    goe bn arggyi l mongol oron gaihaltai

  • Anonymous (August 24, 2014 9:41:01 am )

    Си Зиньпин чинь Монгол цустай хүн ш дээ

  • Anonymous (August 24, 2014 10:59:30 am )

    Хятадын даргыг уриад байвал доллар нилээн буух юм бишүү

  • Anonymous (August 24, 2014 12:27:03 pm )

    ene bol minii nytag ggeed bystlaa hystbaa myy lyyhaan

  • Anonymous (August 24, 2014 5:11:39 pm )

    elbegeegiin hamaatan gesen vg vv neeree songuulaar urdaas orj irsen geed bsan .bi law uragshaa ywahgvi shvv

  • зочин (August 24, 2014 9:31:36 pm )

    Хятад, Монголын нийт ард түмэнд аз жаргал, улам арвин баян болохыг хүсье

  • zochin (August 25, 2014 12:46:43 pm )

    Hyatadin erunhilugch mongold aduuga usguj heden zuun azarga aduutai boloh vvd haalgin eldeggorj neej ugch bna

  • Anonymous (August 26, 2014 9:33:58 am )

    bitgii olon um hutsatsgaa.yugaa ch hiij chadahgui umhii unertuulchiheed

antalya rent a car