“Харанга” хамтлагын нэрээр 20 гаруй жил овоглосон Х.Лхагвасүрэн Монголын рок хөгжмийн ертөнцөд амьд домог болсон билээ. Өнгөрсөн гуравдугаар сард түүнийг хөгжмийн ертөнцөд бүтээсээн гавьяаг нь үнэлж МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МУГЖ цол тэмдэг гардуулсан юм. Түүнд ийн шагнал гардуулахад олон мянган шүтэн бишрэгчид нь баярлаж байсан. Тэгвэл гавьяат дуучин Х.Лхагвасүрэн өнөөдөр уг шагналынхаа найрыг хийж байгаа гэнэ. Энэ талаар гитарчин Өөжгий өөрийн цахим хуудастаа мэдээллсэн юм. Тэрээр “Өнөөдөр Монголын рок попын хамт олонд том баяр тохиож байна. Харангын Лхагваа МУГЖ болсны хүндэтгэлийн цайллаг болно доо. Очиж савлаа ккк” гэжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочин (August 23, 2014 12:11:31 pm )
Ямар баасных нь амьд домог байхав.Хар тамхичны амьд домог бол байж болох юм
-
зочин (August 25, 2014 12:22:53 pm )
Сайн нэрийг хүсэвч олдохгүй, Муу нэрийг хусавч арилахгүй гэж энэ дээ хөөрхий
2 Comments