antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 20, 2014 17 comments

Хөөрхийдөө муу “Монос”

нийтлэсэн Admin

fd77d3cc17639488original“Монос” группийн нэг эмийн сангаас авсан “Фенобарбитал” эмэнд 16 нярай хордоод амь насны аюул зарлаж билээ. Хоёр нь бүр их хүндэрч ухаангүй байснаа хэд хоногийн өмнөөс ухаан орж илаарших төлөв ажиглагдаж гэнэ. Фенобарбитал буюу унтуулах чанарын энэ эмийг, эмийн санчдын хариуцлагагүйгээс доз хэтрүүлж нярайнуудад өгсөн гэнэ. Тэр өөдсөн хүнүүдэд том хүний дозоор өгчихөөд сэтгэл амар сууж байдаг эм олгогчдыг юу ч гэмээр юм дээ. Тийм хөөрхөн амьтдад “үхлийн тун” өгчихөөд юу бодож байгаа бол! Дэндүү харицлагагүй хэрэг шүү. Эмч ажилтнуудын цөхрөлтгүй үйл ажиллагаа, эх эцэг, олон түмний сэтгэл санаа, хүүхдийн хувь заяа түшиж 16 амь аврагдах шиг боллоо. Бурхан өршөө! Үртэй буянтай хүн болгон ингэж залбирч байгаа.16 нярайд “үхлийн тун” өгч хордуулсан эмийн санчид хатуухан арга хэмжээ авч нийтэд дохио санамж болгоосой хэмээн хэн хүнгүйл ярицгааж байна. Одоо чинь эмийн сангууд хяналтаас гарсан, тэнд хэн ажилладаг нь ч тодорхойгүй “мөнгө цагаан, нүд улаан” хүмүүс ажиллах болсон гэдэгтэй би ч санал нийлнэ. Эрүүл мэндийн яам бол энэ салбараа бүр мартсан гэж хэлж болно. 16 нярайн хордолттой холбоотойгоор их шуугиан дэгдэж байна. Гол нь“Монос” групп рүү, Моносоор овоглосон бүхэн рүү “дайн зарлалаа”. Атаархагчид, хонзогногчид, өрсөлдөж ялагдагчид… гэхчлэн их хүчин “Монос”-ыг бүхэлд нь харлуулах гэж, бүр устгах гэж дайрч давшиж байгаатай би санал нийлэхгүй хүн л дээ. Эмийн сангуудыг нь хаана л гэнэ. Эмийг нь хурааж устгана л гэнэ. “Монос”-оор овоглосон бүхэнтэй хариуцлага тооцох юм байх. Алдаа гаргасан хүнтэй хатуу хариуцлага тооцох нь зөв. Тэр 16 нярай болон аав ээжийнх нь сэтгэл санааны болон эд материалын хохирлыг, мэдээж “Монос” барагдуулж таарна. Гэхдээ “Монос” гэгч их айлыг бүхэлд нь харлуулж дотоод гадаад ертөнцөд нэр хүндийг нь бармааргүй байна. “Монос”-ыг үүсгэж байгуулсан хүн бол Монгол улсын төрийн шагналт доктор профессор Лувсангийн Хүрэлбаатар гэж хүн бий. Одоо хүү нь “Монос” группээ удирдаж Л.Хүрэлбаатармаань зөвлөхөөр нь ажиллангаа эрдэм шинжилгээний бүтээл туурвил дээрээ ажиллаж байгаа гэсэн. “Монос”-ыг хамгийн анх сурвалжилсан хүний хувьд би сайн мэднэ. Л.Хүрэлбаатар маань ёстой л “Тамирын мөсийг долоох шахам” явж “Монос” –ыг өдий зэрэгтэй айл болгож билээ. Би Лувсангийнхныг сайн таньдаг байлаа.Сонгины Биокомбинатад олон хүүхэдтэй жирийн л нэг айл байсан. Хүүхдүүдийн ээж нь сүүлд Монгол улсын гавъяат багш болсон Цэрэндолгор. Сонгины амралтанд амрагчид эднийхээр иж очин, хөл таардаггүй, олонтойгоо хүмүүс байж билээ. 1990 –ээд оны эхээрЦэрэндолгор багштай нэг таарсан чинь “Өнөө Хүрлээ маань нэг юм оролдоод бүтэх бүтэхгүй нь мэдэхгүй юм болоод байна. Чи нэг уулзаач” гэлээ. Л. Хүрэлбаатарыг би сайн таних юм. Эрүүл мэндийн сонин сэтгүүлд ажиллан бичсэн зүйлээр нь танил болчихсон. Тэгээд Хүрлээтэй уулзсан чинь намайг дагуулж Маахуур толгойн тэнд ажил дээрээ очлоо.Оросуудын хаяад явчихсан байруудаас нэг өрөө түрээслэж аваад эмийн сан байгуулах гэж байгаа гэнэ. Темп телевизороо 6000 төгрөгөөр зараад эмийн сангийнхаа юмыг бэлдэж байгааг үзүүллээ. Нохойн хошуу гэхчлэн баахан жимс түүж хатаагаад заримыг нь нүдчихсэн байна. Нэрмэл ус бэлтгэх аппарат хийнэ гээд 20-ын баллоны ёроолыг тайраад тавьчихсан,хөгийн л юм байсандаа. Чи мэдлэг чадалтай хүн, заавал эмийн сан байгуулах гэж яараад яахнав гэсэн чинь: “Хүнсний лангуун дээр давс гоймон хоёр л байна. Эмийн санд халууны эмэнд хүмүүс оочирлож байна. Би, чадахаараа эмийн сан байгуулж энэ олон түмэндээ буян хиймээр байна” гэж байсансан. Тэгээд л зориглосон хүндээ. Би харьж явахдаа, “Энэ үнээний царай үхсэн тугал гарна” гэгчийн юм бодож явж билээ. Дараа нь нэг уулзахад “Овоо шүү” л гэж байсан. Бас нэг уулзахад “100 мянган төгрөгийн зээл аваад шатчихлаа. Ээж аав хоёр минь намайг шоронд орох байх гээд нойр хоолгүй л байна” гэж нэлээн уруу царайтай явсан. Ингэж л “Монос” групп мэндэлсэн юм даа. Энэ хорин жилд Хүрлээ маань унаж босож явсаар “Монос” гэгч өнөр өтгөн айлын галыг бадраасан. Энэ тэрбумтануудтай адилхан бэлэн юм аваад хөлжчихөөгүй. Худлаа хэлж хулгай хийгээгүй. Гэр бүлийнхээ хэдэн хүнтэй, галыг нь асааж байсан бол, өнөөдөр хэдэн мянган хүн тойруулж суулгачихаад хооллож суугаа буянтан. Дотооддоо эмийн үйлдвэртэй, гадаадын олон орноос хамгийн орчин үеийн эм, эмнэлгийн багаж хэрэгсэл оруулж ирэн, нутаг даяар тархсан тэр олон эмийн сангуудаараа худалдаалж буян хийж байгаа хүн. Мөн ч олон хүнийг үхлээс аварч, эдгэрүүлээ биз дээ. Би “Монос” шиг буянтан Монголд ховордоо гэж ярьдаг, бичдэг хүн. Тэгтэл өнөөдөр “Монос”-ыг бүхэлд нь харлуулж “нуруу нугасыг нь тас дарах” гэж байгаад харамсаж байна. Ганц Хүрэлбаатар ч биш, Лувсангийн хүүхдүүд сайн яваа.Дүү Л.Эрдэнэчимэг нь эрдэм ном, эв ааш тэгширсэн хүүхэн Улсын их хуралд сууж байна. Сүхбаатар аймагт ажиллаж амьдран, тэндээс УИХ –д нэр дэвшиж байсан. Нутгийн олны ам их сайн байдаг юм. Манай ах дүү нар: “ Өнөөх Моносын өндөр охин маань явчихаад эзгүйрч байна” гэж өнөө хүртэл ярьдаг юм билээ. Хөдөөгийнхөнд зүйл бүрээр туслаж, байнгын эм тариагаар хангадаг, өвчтэй хүнтэй айлд очоод өөрийнх нь хүүхэд шиг өнжиж хоноод явдаг байсныг одоо ч дурсаж л байдаг.Л.Эрдэнэчимэг нийслэлийн Сонгино хайрхан дүүргээс 2012 оны сонгуульд өрсөлдөөд гараад ирсэн. Хэсэг бүлэг хүн шиг үндсэн хуулийнхаа заалтыг зөрчин “намын нэрсийн жагсаалт” гэдэг луйврын аргаар гарч ирээгүй, жинхэнэ өрсөлдөөд гарч ирсэн хэдэн хүний нэг. Шинэ гишүүнд итгэл хүлээлгэн УИХ –ын эмэгтэй гишүүдийн бүлгийг ахлуулан зүтгүүлж байгаа. Хэлдэг ярьдаг, хийдэг, дайчин эмэгтэй л дээ. Энэ удаагийн хордлогоор далимдуулан Л.Эрдэнэчимэгийг ч “балбахаа” мартсангүй. “Монос”-ынхныг бүгдийг харлуулж унагаагаад өрсөлдөгчид нь бах таваа хангах юм биз дээ?! ”Монос”-т багтаж орсон нэг хариуцлагагүй хүнээс болж их хохирол учирлаа. 16 нярайн амь нас хутганы ирэн дээр тулж ирсэн. Олон арван аав ээж, ах дүү нар сэтгэл санааны болон эд материалын хохирол амссан. Энэ бүхнийг “Монос”-ын ухаантай удирдлага тунгаан бодож байгаа гэдэгт би итгэлтэй байна. “Монос”-т нэг онцлог тал бий. Өнөөгийн олонх тэрбумтанууд “эргэх ач” ийг харах юм уу, морь бөхөд мөнгийг сая саяар нь хаялаж цацалдаг бол “Монос” тэс өөр! Ядарсан зовсон, гадаадад эмчлүүлэх шаардлагатай хүмүүст гар татдаггүй юм билээ. Хүрлээ нэг удаа: “Муу дүү чинь баярхаж үзээгүйээ. Буян хийж л үзлээ. Ядарсан хүмүүс манайд орж ирээд гар хоосон гарч үзээгүй л байх” гэж ярьж байсансан. Эмийнх нь сангийн хүн, ийм ноцтой алдаа гаргачихаад байхад “Монос”-ын удирдлага хохиролыг нь яаж барагдуулах талаар аль хэдийнээ бодож төлөвлөчихөөд л байгаа байх. Олон эмийн санг шалгаж байгаа нь зөвөө. Харин “Монос”-ын эмийн санг хааж, эмийг нь хурааж устгах зэрэг нь хэр зөв алхам юм дээ. Фенобарбитал гэдэг чинь хэн хүний хэрэглэдэг тусгай жороор олгодог, өдөр тутмын хэрэгцээний эм шүүдээ.Хэн нэгний хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж “Монос”-ыг “шийтгэж”, өргөн олон хэрэглэгчдийг эмээр тасалж болмооргүй л санагдах юм.

Г.ЖАМЪЯН (Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн)


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • БиБи (August 20, 2014 9:54:19 am )

    харин тиймээ, нэг туйлширхаараа л гэж бодож бна.

  • Anonymous (August 20, 2014 10:10:11 am )

    aaa haaa

  • Anonymous (August 20, 2014 10:51:50 am )

    edenechimeg ih hurald garch irehdee mungu taraasan shu de

  • зочин (August 20, 2014 2:57:54 pm )

    Монополь болоод ирэхээрээ л аливаа юм биш болдог жамтай. Хамаг гол учир нь Хурэлбаатарт байгаа юм биш, тэр эруу урттай Эрдэнэчимэг нь архи тамхины хууль гаргасан ч еерее буруу зуйл хийгээд бурханыг хилэгнуулжлдээ хеерхий.Домог нэртэй дарс гэж архи хууль бусаар хийж заваарсны чинь гор гарч байна.Цаашид еер ч юм болж мэднэ хэн мэдлээ харж л байя

  • Ema (August 20, 2014 5:26:43 pm )

    Ter emiig ni ymar uildberlesen bish dee zarj bsain ym bishuu buh salbariig ni haah ene ter ch arai ugui bailgui dee ursuldugch nar ni tiim medee damjuulaad baih shigee

  • angel (August 20, 2014 8:36:19 pm )

    Ene yamar ugiin bayalaggui setguulchintser be. Ailiin avgaichuud hov bazaad suuj bgaa yum shig l sanagdchihlaa. Setguulch mergejild durlaj songoh bsan ch bolisondoo bayarlachihlaa. Hudlaa zuil yarij bichgiin soyolguigee gaihuulah saihan l bgaa yum bh daa chaavaas. Ard tald ni hen yamar hun bgaa ni ugaasaa oilgomjtoi bhad l helsen yarisan yumaa olon.dahin davtaj har pr hiiheesee zalhdaggui orovdoltoi neg mergejiltenguud bas bnaa bn haha

  • . . (August 20, 2014 8:41:03 pm )

    За яахав танил хүмүүсээ хэрхэн амжилтанд хүрсэн талаар бичиж болно л доо энэ бол яах аргагүй нөр их хөдөлмөр . Энэ ажилч тууштайг магтан дуулмаар гэвч юм гэж хэмжээ хязгаартай байх хэрэгтэй эмийнх нь үнэ нь бусад эмийн сангаас хамаагүй илүү үнэтэй хаана л бол хаана моносынхон монополдож ядарч өвдсөн монголын ард түмний нуруун дээр эмнийхээ үнийг нэмж тоглож байна. Витаминжуулалтын аян хямдарлаа л гэнэ үнэндээ тэр хямдараад байгаа витамин гэж нэрлэсэн зүйл нь ихэнх хувь нь маш их сахарын агууламжтай сироп (читамон натурвит) үрэл нь багахан хэмжээтэй вит С дээр нь бас л сахар. . . . дэлхий шоолох байлгүй дээ сахарын аян гэвэл таарна

  • . . (August 20, 2014 8:48:26 pm )

    Монос-д дахиж эмийн сан нээх эрх өгөхгүй байх хэрэгтэй архины үйлдвэр ч гэх шиг ард түмний эрүүл мэндийн төлөө гэсэн хирнээ архи үйлдвэрлэж болдог юм уу ер нь наад бичсэн чинь моносын захиалгаар хийсэн нь тодорхой ккк

  • Anonymous (August 21, 2014 10:25:31 am )

    monos denduu davruuu shuu de zah zeeld bgaa emiin sanguudiig shahaj gantsaaraa uldeh zorilt tavin ajillaj bgaa gj neg dotor n ajildag nuhur yarij bsan sanagdanaa

  • Монос (August 21, 2014 12:03:45 pm )

    Энэ өдрөөс өмнө энэ шалгадаг торгодог хаадаг хүмүүс хаагуур явсан юм бэ

  • Anonymous (August 21, 2014 12:04:27 pm )

    Monos gedeg ih ail olon zuun em zuich em nairuulagchdiig udii hurtel ajiltai,amidraltai ni zalguulj,olon myangan hun ardiinhaa eruul enhiin manaand zogsoj baigaa hamt olon. Hen ch alddag horwoo,negniigee aldaan deer suraltsatsgaah l heregtei. Monosiin hamt olond anjilt huseye!

  • tumbaash (August 21, 2014 3:56:07 pm )

    аж ахуйн нэгж ЗГ-ын тогтоолын дагуу дотоод хяналт хийж байх ёстой. хэрэв Монос дотоод хяналтыг МХЕГ-аас өгсөн үүрэг чиглэлийн дагуу хийж байсан бол фенобарбитал эмийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна гэдгийг мэдэх байсан. тэгээд энэ зөрчил гарахгүй байсан. тэгэхээр энэ бол Моносын өөрийн нь, бас тэр эмийг үйлдвэрлэгч Эмийн үйлдвэр ХХК-ийн буруу.

  • hen negen (August 21, 2014 4:33:49 pm )

    моносХХК хариуцлагаа үүрэх л хэрэгтэй дарга ч бай цэрэг нь ч бай захиалгатай нийтлэл бичих хэрэг байгаа ч юм уу үгүй ч юм уу хэрэггүй зүйл хийх юм сэтгүүлчид

  • hen negen (August 21, 2014 7:07:24 pm )

    aldaa garagsan huntei ene ehelj huuliin hariustlag toostoh heregtei .uullana nomiine uzeed nogootoi sholiine uusan baimaar ym surguuld yu bodoj yu sursan ym bol doo za za za aa tiim iimerhuu bollovson huchin bildeed baih ym bol hechneene hunii altan am erestgui geh batalgaa alag daa

  • Anonymous (August 22, 2014 1:27:51 pm )

    Уг нь бол дэлхий нийтийн стандарт нь эмийн санд мэргэжлийн эм зүйч ажиллах ёстой манайд эм зүйч хомс учир эм найруулагчид жор барьдаг энэ 2 ийн ялгаа асар их эмзүйчид 5-6 жил сурч нарийн ширийнийг судалдаг бол эм найруулагчид 3 жил ерөнхий эм найруулах арга судалдаг тэр моносын буруу эм өгдөг хүн чинь найруулагч юм бна лээ гэхдээ л хайхрамжгүй бна шүү

  • иргэн (August 22, 2014 8:11:09 pm )

    өнөөдөр монос байхгүй бол олон хүн үхлийн ирмэг дээр байх бхйлгүй дээ үнэхээр миний амьдралд тохиолдсон зүйл
    моностоо баярлалаа амжилт

  • Зочин (August 22, 2014 10:24:25 pm )

    Хийж бүтээхийн төлөө өдөр шөнөгүй зүтгэж байгаа хувийн хэвшлээ бид дэмжих учиртай. Хамгийн хүнд ачааг нуруун дээрээ үүрч явдаг мөртлөө хамгийн бага ашигтай байдаг салбар бол яах аргагүй Монголын үйлдвэрүүд юм. Дан ганц үйлдвэртэй компани Монголд ашигтай ажиллаад явна гэдэг маш хицүү, бусад салбарынхаа ашгаар л үйлдвэрийнхээ тэр их зардлыг дарж явцгаадаг гэдгийг олон хүмүүсийн судалгааны ажлаас харагдаж байна. Тиймээс яах аргагүй төрөөс бодлогын зохицуулалт хэрэгтэй. Монголын үйлдвэрүүд хийгээд чадаад байгаа бүх төрлийн бүтээгдэхүүнийг гадаадаас оруулж ирж байгаа бол татвараа маш өндөр болгох хэрэгтэй, зарим хориг тавих шаардлагатай бүтээгдэхүүн дээрээ ч хориг тавьж чаддаг байх хэрэгтэй. Солонгосчууд богино хугацаанд ийм амжилтанд хүрсэн нууц нь яах аргагүй үндэсний үйлдвэрээ төрөөс дэмжиж, татвараас чөлөөлж, экспортонд гаргах бүтээгдэхүүний судалгааны зардлыг төрөөс дааж, тэрхүү бүтээгдэхүүнийг дэлхийд таниулах зардлыг ч төрөөс дааж, хүүгүй зээл олгож, бүх талаас нь дэмжсэний ачаар л өдий зэрэгтэй болсон юм билээ. Үнэхээр тэгэхгүй л юм бол үнэхээр Монголд үйлдвэр ажиллуулж байгаа байгууллагуудыг буянтай хүмүүс гэх үү, аль эсвэл ашиггүй байхад үйлдвэр ажиллуулаад байдаг тэнэг хүмүүс гэх үү. Амжилттай яваа үйлдвэрүүд архи, согтууруулах ундааны үйлдвэрүүд л байна. Тэдгээр үйлдвэрүүд мөн архи, согтууруулах ундаанаас үндсэн ашгаа хийгээд, бусад бүтээгдэхүүнүүд компанийн нэрийг авч явах зорилготой алдагдалтай бүтээгдэхүүнүүд болж хувирдаг. Япончууд зэрэг хөгжилтэй орнууд хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн, эм зэрэг эрсдэлтэй бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлээд, гаднаас оруулж ирэхийг нь хориглодог юм билээ. Тиймдээ ч хүмүүс нь эрүүл энх, урт удаан насалдаг байх. Үндэстнээ хамгаалах бодлого эндээс л эхэлдэг байх. Хүний амьдралд алдаа, оноо дэнслэн байдаг. Энэ эм зүйчийн гаргасан алдаа Монголын бүх эм зүйчид сургамж болж үлдсэн байх. Цээжээ дэлдэж уран цэцэн үгээр хийж бүтээхийн төлөө явж байгаа нэгнээ түлхэж унагахын оронд хамтдаа эв найрамдалтай байж, хамтдаа хөгжичгөөе. Овоо босгоогүй бол шаазгай юу гэж суух вэ гэж үг бий… Ам хэлээрээ уралдахын оронд хамтдаа овоогоо босгоцгооё. Цөөн хэдэн хүний босгосон овоог юм хийхийн оронд хэлэгч нар олон байх юм бол унагах аюултай. Хэрвээ тэр овоог хэлэгч нараас олон хүн хамтдаа босгосон бол хамгийн бат бэх байж чадна. Бид бие биенийхээ овоог хамгаалдаг байх хэрэгтэй. Бидний дотор хамтдаа гэсэн гал асах л юм бол бид чадварлаг хүмүүс учраас Монгол улсаа богино хугацаанд Азийн барын хэмжээнд хүргэж чадна.

antalya rent a car