antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 30, 2011 6 comments

MSC-ийн Д.Оджаргалын шахааны бизнес хүний аминд хүрэх нь ээ

нийтлэсэн Admin

Гэр хорооллынх гэхээр л эрхээ хасуулах ёстой юм биш баймаар. Гэтэл хотын дарга утаа “хазаарлах” нэрийдлээр тэдний нүүрс түлэх эрхийг хасав. Уг нь санаа нь зөв. Утаа багатай хотод амьдарч байвал аятай юу. Гэхдээ утааны асуудал хэн нэгний мөнгөө өсгөх бизнес болж, тэр нь хүний аминд хүрэхдээ тулж байгаа бол арай дэндэж байна аа. Тэгснээс утаагаа амьсгалж байсан дээр байлгүй. Учрыг тунгаах гээд үзье. Энэ жил хязгаарлалтын бүсийг тэлэхийн хажуугаар нүүрс түлэхийг бүр хориглоод байгаа. Хэрвээ нүүрс түлбэл хөөх юм гэсэн. Хотын даргын гаргасан захирамж, шийдвэр. Түүний хажуугаар утаагүй зуух заавал авах лүндэн буулгаад байгаа. Бас утаагүй түлш. Гэтэл хүмүүс үүнийг MSC-ийн Д.Оджаргалын шахааны бизнес хэмээн ярих болов. Д.Оджаргал эрхэм ивээн тэтгэж буй нэрийдлээр зуух шахаж, мөнгөө өсгөж байгаа гэх.  Бараг л үнэн байх. Мань хүн хотын даргатай тохиролцоод, тушаал шийдвэр гаргаж, зуух шахаж байж болох шүү дээ. Угаас улс төр, бизнесийн бүлэглэл хоёр ихэр болчихсон цаг. Саарал ордноор дүүрэн бизнес эрхлэгчид сууж, өөрсдөдөө зориулсан хууль гаргаад л. Энэ өвчин нь нийслэлд хүртэл халдаад… Нөгөө “будаач будаач гэхээр сахлаа будав” гэдэг шиг сайн ажиллаж байна гээд магтаад байсан сүүлдээ утаагаар далимдуулж бизнес хийгээд эхэлсэн юм байх даа. Гэхдээ бизнес нь ядуус руу чиглэж байгаад л гол учир байна. Заавал зуух ав, бэлэн мөнгө байхгүй бол банкны лизингээр ав гэж тулгаж байгаа. Бүр банкны лизингийн үйлчилгээг хүртэл гялс зохицуулж байгаа байхгүй юу. Эхэндээ 300 мянган төгрөгөөр зарна гээд байсан. Сүүлдээ нэг их ард түмнээ боддог баатрууд болж, 35 мянга болгоод байгаа. Тэр зуух нь Мянганы сорилтын сангийн шугамаар орж ирсэн, Америкт үйлдвэрлэсэн энэ тэр гэж уран донгодоод байгаа юм аа бас. Нэг удаа галлавал 12 цаг халуунаа барьдаг гэсэн. Амныхаа зоргоор бурж байгаа юм шүү. Тэгж их магтаад байгаа утаагүй тодотголтой зуух нь харин ч их утаатай болж таарч, хүмүүс 10, 20-иороо угаартаад эхэллээ. Азаар хүний амь үрэгдээгүй байна, одоохондоо. Энэ байдлаараа үргэлжилбэл хүний амь эрсдэхгүй гэх баталгаа алга. Тэгээд ч Америкаас зуух авч ирнэ гэж юу байдаг юм. Энэ балай үлгэрт нь хүн итгэнэ гэж санаад байгаа юм байх даа. Үнэн хэрэг дээрээ “Сэлэнгэ” нэртэй компани л Монголдоо үйлдвэрлэж, хэдэн учир нь олдохгүй хаалттай зуух хийчихээд шахаад байгаа юм биш үү.  Утаагүй зуухны тендерт ялж, төсөл хийж байгаа нэрээр хэчнээн ч тэрбум төгрөг авсан юм бүү мэд. Дээрээс хогийн зуухаа ард түмэнд шахаад, мөнгөө өсгөөд л. Энэ бүхний цаана буюу “Сэлэнгэ” нэртэй компанийн цаана Д.Оджаргал байгаа нь ойлгомжтой. MSC гэдэг том групп янз бүрээр л мөнгө үржүүлж байна. Гэтэл хүний шунал гэдэг барагддаггүй эд бололтой. Тэр их хөрөнгө мөнгөө яая гэж байж дээрээс нь ядуурлын туйлд орчихоод байгаа иргэдээрээ хүртэл тоглож, бизнес хийгээд байхдаа яах вэ дээ. Утаагүй зуухны үлгэр чинь хол явахгүй нь батлагдчихаад байна. Одоо тэр зуухыг авч, угаартаж үхэх зоригтой хүн гарах уу.  Тэгж байснаас хөөгдсөн ч хамаагүй пийшиндээ нүүрсээ түлээд байж байсан дээр биз. Хотынхон гэж хотынхон. Ийм нөхдүүдтэй нийлээд л иргэдээ шулах нарийн арга боловсруулаад сууж байдаг. Тэгж байхаар утаа багасгах өөр арга бодооч. Гэр хорооллыг төвийн шугамд холбох ч юм уу. Тэгвэл арай л өөр байх даа. Та нөхдийг энэ мэтээр тоглож байх зуур ядуу иргэд чинь угаартаж, эмчилгээний төлбөрт дарагдаад туйлдах нь бололтой.

П.Нанзад


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (September 30, 2011 4:59:52 pm )

    Bi ene Odjargal gedeg huniig urt naslaj udaan jargagaarai gej eruuj bna. Ene GOYOg ner turtei udirdaj bna.Tegeed Uhaa tolgoig yostoi yaj udardaj yaj huneer ajil hiilgej,Yaj zohion baiguulj boldogiig uzuulj bna shuudee. Iim huniig Mongolchuud bid hairlaj, hundelj yvahgui bol uur hen hundeleh um be.Odoo manai Mongol ulsad iim l udirdan zohion baiguulj chaddag humuus heregtei bna shuudee. Iim 100 huntei bh um bol Mongold ajilgui hun bhgui ,yduu hun bhgui bolno gedegt bi itgeltei bna.Odjargald amjilt husej bna

  • Anonymous (September 30, 2011 5:12:15 pm )

    Odjargalaa tender yaj abaad baigaagaa zaagaad ogchih ,hediig ogdog yum
    tegbel mongold ochij ajil hiie

  • Anonymous (September 30, 2011 9:21:11 pm )

    Nanzadaa. Mongoliinhoo nuuriig talhalj baigaa gants company-iihaa neriig meddeggui umaa gehed muulah gej baigaa huniihee neriig zuv olood bich l dee. Mongolchuud bidnii sain yavaa negendee ataarhdag hereggui zang chi ch boltugai algas l daa

  • Anonymous (September 30, 2011 10:05:09 pm )

    teneg setgyylch yumiig dandaa har muu talaas ni harna gedeg cini nas boginoschee bagaschee gesen yg gandan orj nom unshuul setgelee tseverle

  • Anonymous (October 01, 2011 6:50:44 pm )

    uuniig bichsen seguulchid helehed u know time is gold neg jaahan tosol zohioh geed uz dee if u can

  • Anonymous (October 02, 2011 3:13:21 pm )

    ter zuuh zugeerl bailaashdee dulaanaa mash sain barij bnalee ydangaas barag utaa haragdahguil bnalee zvgeer yg zaawriihan taguul ashiglah heregtei harinch ene hun ulaanbaatariig utaagui bolgoj bgaa achtai hunshuu ene huneer baharhaj bna

antalya rent a car