Ирэх 9 дүгээр сарын 12-нд бүх кино театруудаар нээлтээ хийх “Миний ах атаман” киноны албан ёсны постер цацагдаж эхлээд байна. Тус бүтээл нь кино урлагт нэгэн өөрчлөлт шинэчлэлтийг хийсэн сайхан бүтээл болсон байх хэмээн нилээн хүлээлт үүсгээд байгаа юм. “Fantastic production”, “F Studio” “Монголын соёл урлагийн менежмент”-ийн холбоо хамтран Монголын кино урлагийн салбарт шинэ өнгө төрх, шинэлэг санааг агуулсан “Миний ах атаман” хэмээх бүрэн хэмжээний Action drama жанрын уран сайхны киноныхоо зураг авалтын ажлыг 2 сарын туршид авч дууссан юм.
“Миний ах атаман” киноны зохиолыг УДЭТ-ын жүжигчин Б.Тамир, Р.Эрхэмбүрэн нар бичсэн бол киноны ерөнхий найруулагчаар УДЭТ-ын жүжигчин Б.Тамир, 2-р найруулагчаар Р.Эрхэмбүрэн, ерөнхий зураглаачаар Ц.Амартүвшин /F Studio-н Захирал/ нар ажиллаж байгаа аж. Харин уг киноны гол дүр жүжигчин М.Баярбат, Ж.Алтаншагай, Э.Алдар, Б.Барслхагва, Б.Батболд, М.Наранмөнх, СТА М.Хулан, Ц.Төмөрхуяаг, С.Ариунбямба, А.Алтантөр МУГЖ Ц.Төмөрбаатар, Ж.Оюундарь нар тоглож байгаа аж. Мөн Андра загварын агентлаг болон СУИС-ын оюутнууд оролцон тоглож байгаа юм байна.
Холбоотой мэдээ
-
bas l zodoon yy (August 16, 2014 10:41:59 am )
manai kino dandaa l zodoon allaga baih yum yagaad hunii saihan ajil amidral haryylsan huuhded ulger dyyrailal bolson kino baij boldoggui yum bol
-
lojik (August 16, 2014 8:46:44 pm )
tsever ashgiin tuluu bolokhor iim l kino khiikhes uur argagui yum bishuu
-
аааа (August 19, 2014 4:44:47 pm )
Хогийн царайнууд байна.
3 Comments