antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 26, 2011 1 comment

“Хар сарнай”-н Амраа: Мэнгэнээсээ болж балетчин болж чадаагүйдээ огтхон ч харамсдаггүй

нийтлэсэн Admin

90-ээд оны дунд үед содон сонин “тэсрэлт”-үүдийг хийн гарч ирж байсан “Хар сарнай” хамтлаг төдийгөөс өдийг хүрэхдээ уран бүтээлээрээ дамжуулан Монгол үндэстнээрээ бахархах бардамналыг тунхагласаар ирсэн.

Монголын урлагийн төлөө амь амьдралаа зориулсан гайхалтай өвөөгийн ач, аавын хүү тэр өөрөө ч хийсэн юмтай уран бүтээлч. Монголын рок попд өдий олон жил үндсэрхэг үзэл, эрч хүчээр дүүрэн уран бүтээл туурвиж ирсэн “Хар сарнай”-чуудад дөнгөж сургуулиа төгссөн хүүхдийн энгэрээр нэг гялалзаж буй СТА цол тэмдгийг ч өгөөгүй нь хачирхалтай.

 

-Та үндсэрхэг үзэл нэвт шингэсэн, эрч хүчтэй уран бүтээлээ “Харанга”-ын Лхагваатай туурвиж байгаа. Та хоёр чинь хадаг барьсан ах дүүс биз дээ?

 

-Уран бүтээлийн тал дээр Өвөрмонголын Тэнгэр дуучны дуулсан “Би Монгол хүн” дууг “Харанга”-ын Лхагваа ахтайгаа хамтарч дуулах саналыг би тавьсан. Лхагваа ах маань ч дуртайяа зөвшөөрсөн.

Одоо “Аргалын утаа боргилсон, Малчны гэрт төрсөн би” гэж энэ дуугаараа ард түмэндээ бяцхан бэлэг баръя гэсэн сэтгэлээр “Stаг” студи дээр бичүүлээд эхэлчихсэн байгаа. Бид хоёр ах дүүгийн харилцаатай хүмүүс. Хэдэн сараар ч бие биенийдээ амьдарч байлаа. Бидний ээж аав, ахан дүүс хүртэл гайхдаг “Та хоёр чинь ямар сонин юм бэ. Хагацаж салахгүй дандаа л хамт байдаг” гэцгээдэг байсан.

Би Лхагваа ахынд ч амьдраад, Лхагваа ах маань ч манайд амьдраад л. Төрсөн өдрөө хүртэл манайд хийх жишээтэй. Тийм гоё гоё байна шүү дээ.

 

-Үнэхээр ч энэ том дуучныг эрх чөлөөгөө хасуулахад харамсаагүй Монгол хүн байхгүй байх аа?

 

-Мэдээж урлаг гэдэг бол хамгийн том аугаа зэвсэг ч гэж болох байх. “Харанга”-ын ах нарыг маань дагаж амьд хөгжимд, урлагт хайртай залуучууд хамтлагууд маш их төрөн гарч байна. Тэгэхээр манай рок попын “алтан үе” гэж яах аргагүй хэлж болно. “Соёл-Эрдэнэ”, “Баянмонгол” тэгээд шууд “Харанга” шүү дээ. Лхагваа ах маань эрх чөлөөтэй болоод өөрийнхөө зүрх сэтгэлээс гарсан шүлэг дуу найргаа уянгалаг хоолойгоо дахиж ард түмэндээ хүргэх гэж байгаа нь маш сайхан байна.

 

-Ингэхэд “Хар сарнай” хамтлагийн дуунуудын үг нь бусдынхаас өөр байж чаддаг. Хэн зохиодог юм бэ? Дууны үгийг дуучид одоо ч төдийлөн анхаарахаа больсон?

 

-Үгээ би шөнийн 4,5 цагт ч байсан онгод орж ирэхээр шууд үзэг цаас бариад л дөрвөн мөрт ч байсан, 2 мөрт ч байсан хамаагүй бичдэг. Хааяа бүр сайхан онгод орсон үед бол нэг дууны үгийг шууд тэр дороо бичнэ.

Зарим үед дууныхаа сэдэв, агуулгыг дотроо бодчихоод, аяа эхэлж хийгээд хөгжмөө сонсоод бас үгээ бичдэг тал ч бий. Маадай маань аялгуу тал руугаа, би дуунуудынхаа үгний 90 хувийг бичдэг. Арван хувь нь бол Д.Нацагдорж гуай, Р.Чойном гуай, Б.Явуухулан гуай нарын гайхамшигтай хүмүүсийн бүтээлээс авдаг.

 

Би энэ тал дээр 7-8 жилийн өмнө юм хэлэхэд манай рок попын зарим нэг нь жаахан гомдож байсан л даа. Би шударгаар юу гэж хэлсэн бэ гэхээр “Баруун талаас үгээ аваад, зүүн талаас аваад,өөрөө хүүхэлдэй болоод, юу дуулж байгаа,ямар аялгуу хийж байгаа, дотоод сэтгэл нь юу руу тэмүүлж байгаагаа мэдэхгүй. Зөвхөн хувцас өмссөн хүүхэлдэй болж битгий хувирна гэсэн.

 

Л.Балхжав гуай нэг ая өгөхөд ядахдаа тэр хөгжмийнхөө тав аравхан “хувьд нь ч гэсэн оролцоод “Иймэрхүү юм байвал ямар вэ” гэж санаа оноогоо тусгаад үгнийхээ дөчин хувьд нь ч гэсэн хамт бичилцээд явах юм бол, тэр хүн дуулахдаа дотоод сэтгэлээсээ дуулна. Ер нь энд тэндхийн ая зохиогчдын концерт, шоу болоход “Хар сарнай” дандаа байдаггүй нь өөрсдөө юмаа хийгээд байдаг” болохоор тэр.

 

Зууны ерэн хувь нь үгээ, аяа өөрсдөө хийчихдэг болохоор бид тэнд байх шаардлагагүй байдаг. Хүмүүс асуухад ч тэрийгээ хэлдэг. За мэдээж бид Р.Чойном гуайн хоёр шүлгээр дуу хийсэн байгаа. Хэрэв Р.Чойном гуайн үр ач ч юм уу, хамаатан садан нь магад “Энэ их хүний тухай шоу, тоглолт хийнэ гэх юм бол хамгийн түрүүнд очиж хамт зүтгэнэ, тэр хүндэтгэлийн тоглолтыг нь хамт хийх болноо.

 

– “Хар сарнай”хамтлаг Төрийн наадмын нээлтийг олон удаа нээсэн. Зарим нь арын хаалгадпаа гээд байдаг?

 

-Наадам зохион байгуулалтын тал дээр ер нь манай нийслэлийнхэн хангалтгүй ажилладаг л даа. Яаж хийх гэж байгаагаа зарладаггүй. Юунд хөрөнгө зараад байгаа, хаана нь ямар мөнгө шидээд байгаа, урлаг соёлд нь хэдэн саяыг өгөх ер нь яг яах гээд байгаа нь мэдэгддэггүй. “Хар сарнай” хамтлаг төрийнхөө наадмыг хэдэнтээ нээсэн.

Тэгэхэд Америкт төрийн ёслолыг нь биш Бейсболын ч юм уу зүгээр нэг ач холбогдол бүхий арга хэмжээний нээлт хийхэд енөөдөр би кармандаа сая доллартай байх жишээтэй байхгүй юу. Мэдээж төрийн наадмыг олон удаа нээсэн нь миний хувьд амьдралын алтан хуудсыг дахиад нэгээр нэмж зузааруулж байгаа ч гэсэн цаанаа бол бидэнд хэдэн сая төгрөг өгсөн яасан, ийсэн нь мэдэгддэггүй. Би бол “төрийнхөө наадмыг нээчихээд сая төгрөг байтугай зуун мянган төгрөг ч авч үзээгүй.

Гайхамшигтай байгаа биз “инээв” Нэг талаасаа бол иймэрхүү. Яахав мөнгө төгрөгний тоондоо биш. Гол нь миний хөдөлмөрийг үнэлэх ёстой юм л даа. Анх наадам нээхдээ ”Аз жаргалыг хүсье” дуун дээр 800 хүүхдийг яаж бэлдэв. Яав ийв гэдэг дээр биднйй хүч хөдөлмөрийг үнэлэх ёстой.

 

Магадгүй тэгээд дээгүүр зуучилсан хүмүүс нь л тэр мөнгө төгрөгийг халаасалдаг байх. Бидэнд бол өгдөггүй. Бид бол яахав. Урлаг бол ард түмний өмч гэдгээрээ ард түмэндээ зориулдаг.Гэхдээ манай “Хар сарнай” хамтлагшиг олон удаа төрийн наадмыг нээсэн рекордыг ойрын хэдэн жилдээ эвдэхгүй байх аа. Хэн ч эвдэж чадахгүй.

 

-Та ер нь наадамчныхаа хувиар тэгээд санаандаа хүртэл наадааж чаддаг уу? Наадмын хуушуурыг амталж амждаг уу?

 

-Би Булган аймагт төрсөн л дөө. Нялх байхад бол ямар ч байсан “Тэрэлж” ундаагаа бариад, хуушуураа идээд л Булганы стадион дунд тоос манарган давхиж явсан. Жаахан том болоод 5, 6-р ангид байхдаа морин дээрээсээ цай ууж, морин дээрээ хуушуур идэж наадамлаж байлаа. Хорь гарсны дараа бол Төрийнхөө наадмыг нээгээд, Ерөнхийлөгч үг хэлж байхад соёолон морь шиг хөлс минь урсчихсан , хөлсөө хатаах гээд зогсож байхад бол маш сайхан.

Монголын аугаа их бахархал болсон, зуун зуун жилээр уламжлагдсан наадмыг нээнэ гэдэг бол хамгийн том бахархал. Тэгээд нээсний дараа ерөнхийлөгч маань гарч ирж үг хэлнэ гэдэг бол зүйрлэшгүй том бахархал. Одоо бол мэдээж гэр бүл найз нөхдөөрөө хамтдаа сайхан мах чанаад, төмстэй, ногоотой, битүү гурилтай, буузтай, архитай, идээ будаагаа тавиад хээр сэрүүнд сайхан наадамлах дуртай. Бид чинь зөвхөн найз нөхөд, ах дүү нарын гэр бүл гэхэд 40, 50-иулаа хээр гардаг. Тэгээд мотороо залгаад DVD-гээ тавиад л, антеннаа босгож байгаад л хаана нь илүү сайн барьж байна. Тэгж наадмаа үзнэ. Бас тэндээ бяцхан бэсрэг наадам хийнэ шүү дээ.

 

-Үзүүр түрүүний бөхийг бол сайн харна биз. Ер нь бөхчүүдээс хэнийг нь илүүтэй “өмчилдөг” вэ?

 

-Миний хүндэлдэг бөх хурдаараа бол А.Сүхбат байсан. За Хөгжим бүжгээс өмнө 23-р сургуульд сурч байхад манай нөгөө анги байсан Б.Гантогтох байна. Би чинь бүжигчин хүн гэхэд бас барилдаж үзсэн тал байлаа шүү. Б.Гантогтох ч санаж байгаа. 23-р сургуульд 5-р ангид  байхад Баянмөнх гуай дасгалжуулаад би 47 кг-д чөлөөт бөхөөр алтан медаль  авч байлаа. За мэдээж би А.Сүхбат, Б.Гантогтох, Г.Өсөхбаяр гэж сайхан бөхчүүдээ хүндэлдэг. Хийморь лундаа, эрч хүчээрээ бол Асашёорюүгаа зүрхэндээ эрхэмлэдэг.

 

-Өө та тэгвэл чөлөөт бөхөөр ч юм дуулгах байж дээ. Гэхдээ балетчин болох гээд чадаагүй гэл үү?

-Би бас хувь тавилантай. 23-р сургуульд байхад Ленинградаас их том балетмейстер ирээд хүүхдүүдийг шалгаж байсан юм. Тэр үед би сунгалт, үсрэлт бүх юмаараа тэнцсэн мөртлөө нэг юмаараа хасагдсан байхгүй юу.

 

-Мэнгэ үү?

-Аан, яг үнэн. Чи мэдэж байна. Би мэнгээр хасагдаж байсан. Ардын бүжигт бол мэнгэ бахархал болно уу гэхээс саад болохгүй. Тэгээд Хөгжим бүжигт Ардын бүжгийн ангид орсондоо би маш азтай. Тэгээгүй бол одоо яана. Ээ бурхан минь. Миний хувь тавилан шал ондоогоор эргэх байсан байх. Тэгэхээр дээд тэнгэрээс заяасан энэ мэнгэ маань бас намайг аварч үлдээсэн.

 

-Ингэхэд “Хар сарнай” олон юмаар үлгэр жишээ байж ирсэн. Тайзны хувцаслалтын тухайд та хоёр бол хичээл заах байх аа?

-Ер нь тайзан дээр гарахад “Хар сарнай”-чууд бидний эрхэмлэдэг гол зүйл бол үзэгчдээ, ард түмнийг хүндэтгэх явдал юм. Хүндэтгэх ч ёстой юм. Тайзан дээр бол бид тэдний боол болж хувирч байгаа шүү дээ.

Үзэгч ард түмэн бол хаан. Дуугаа дуулаад хөгжөөгөөд хамтдаа дуулуулаад ирэхээр бид хаан нь болж байгаа юм. Тэгэхээр бидний тоглолтыг, биднийг үзэж, амьдралын стресс бүх юмаа хаяж баяр цэнгэл, инээд хөөр, аз жаргалыг авах гэж ирсэн, мөнгө төлсөн хүмүүсийг хариу хүндлэх ёстой.

 

-Гэхдээ анх гарч ирэхдээ “Супер” сонин дээр дотуур чинь цочиж хүлээж авсан нь их байх шүү?

 

-Тэр үед шууд зориглоод дайраад л өмдөө шувтлаад авхуулсан. Дараа нь бол шүүмжлэл ихийг ч сонссон. Бас дэмжлэгийн үг ч их сонссон. Тэр үед тиймэрхүү тэсрэлт хэрэгтэй байсан л даа. Намайг өмдөө шувталсны дараа чинь бас янз янзын юм болсон л доо. Зарим нь “Өө энэ ёстой танхай  юм ” гэж байхад нөгөө хэсэг нь “Зөв сэтгэж байна”гэж байсан. Гэхдээ тэрний дараа “Камертон”-ынхан бас нүцгэлж үзсэн. “Номин талст”-ынхан ч бас нүцгэлсэн харагдана гэж юм тал байгаа. Тухайн үед чинь бас секси харагдана гэж юм байна. Заавал эмэгтэйчүүд нь хувцасаа тайлж шувтлаад байх биш.Эрчүүд нь ч бас болно шүү дээ гэдэг үүднээс тэгж байсан. Бид ярилцлагыг ч гэсэн билиг танхай шударга өгдөг байсан. Бас нэг тэсрэлт юм л даа.

 

-Ер нь тэсрэлт хийгээд, анхдагч байхаар ямар мэдрэмж төрөх юм?

 

-Гоё байдаг шүү дээ. Тэсрэлт хийж, аливаа юмны анхдагч байх маш гоё байдаг. Кайф авдаг. Дараа нь эргээд бодохоор бахархал төрдөг юм Тухайн үед яаж тэгж санаа орж ирж байсан юм бол, яаж хийсэн юм бол” гэж бодно. Ер нь тэгээд хөгшчүүл хэлдэг шүү дээ. “Хүн бүх насаараа амьдралаараа сурсаар байгаад тэнгэр лүү халидаг аа” гэдэг шиг.

Бацаан байхад тийм юм ойлгодоггүй байсан бол, дараа нь бодоход яах аргагүй үнэн юм билээ. Өнөөдөр 30 гарсан ч гэсэн алдчихсан юмнуудаа эргээд харахаар байж байна. Оносон юмнууд нь ч байна. Тэгэхээр хүн ер нь амьдралдаа заавал 50,60,90 хүрч байж бүх юм цэгцрэнэ гэж байхгүй. 90 хүрсэн ч алддаг юм байна лээ.

 

-Ингэхэд таны машиныг хас тэмдэггүйгээр төрийн далбаагүйгээр төсөөлөхөд бэрх шүү?

 

-Би машиныхаа хоёр бөөрөнд хас наадаг. Ер нь би “Бенз”-ний хоббитой. Энэ миний 3 дахь машин. Эхний хоёр дээрээ хас нааж байсан. Энэ дээрээ ч гэсэн нааж байсан. Тугаа хатгаж байсан. Одоо жишээ нь энд бол бэлэн байна(үзүүлэв). Сэтгэл хөөрөх юм бол тугаа тэр харагдаж байгаа суурин дээрээ суурилуулчихна Байнга тугаа хийгээд явахаар хүмүүсийн анхаарал татчих гээд байдаг.

Харин сэтгэл хөөрчихсөн үед бол орчлонгоос тасарчихдаг. Хотын гудамжаар тэгээд явахад гоё, бахархалтай. Замын цагдаа нар бүр их хүндэлдэг(инээв). Тэд чинь МУ-ынхаа төлөө зүтгэе гээд тангарагаа өргөчихсөн улсууд болохоор манай тал. Гэхдээ би дүрэм зөрчдөггүй жолооч. Яахав залуус маань хас тэмдгийг наадаг болсон. Соёмбо, тугаа их машиндаа суурилуулж авч явдаг болсон. Тийм болохоор би бас анхдагчаараа бахархдаг. 8 жилийн өмнө хасыг анх машин дээрээ хадахад хүмүүс янз янзаар ойлгодог байсан.

 

-”Хар сарнай” хамтлаг рок попд хүч түрэн орж ирснээс хойш чамгүй хугацаа өнгөрч?

 

-Их хугацаа л даа. Гэхдээ голд нь завсартай. Анх “Хар сарнай” чинь бүжгийн ангиас үүсч байсан юм. Манай бүжгийн ангийн Кадр, Пүүжээ гэсэн хоёр залууг аваад “Хар сарнай” бүжгийн хамтлагаар байгуулж байлаа. Тэгээд түүгээрээ 2, 3 жил яваад Маадай, манай Баттөр, Энхболд, Төмкө бид нар нэгдээд хоёр дахь “Хар сарнай” болж байсан. Тэр нь нөгөө “Агшин” киногоор мэдэгддэг. Харин 1996 оноос Маадай бид хоёр хоёулхнаа уран бүтээлээ хийж эхэлсэн. Одоо ингээд бодоход олон ч тоглолтонд, олон ч шоу, олон ч Монголчуудтай газраар бид явлаа. Тэр бүгдийг эргээд бодоход маш сайхан байдаг, Бичлэгүүдээ харахад ч гэсэн. Тэгж байгаад бүхэл бүтэн альбом кино шиг л юм хийнэ дээ.

9009 кино бол та нарын амьдрал биз?

“МонНихон”  компаний захирал манай Төмкө энэ киног  бүтээхэд 100 хувийн хөрөнгө гаргасан. Манай ”Хар сарнай” хамтлагиин 3 дахь гишүүн гэсэн үг шүү дээ. Энэ бол ерөөсөө тэр чигээрээ  ” Хар сайрнай” гийн амьрал юм.Манай бөөнөөрөө амьдардаг байсан. Шоудна: Доргино. Тийм юм байдаг шүү дээ. Энэ кинон дээр Төмкө маань Төмөрөө болох жишээтэй. Нэрнүүд нь солигдоод солигдоод л явсан байгаа.

-Үнэхээр ч Монголын урлагийн сор болсон сайхан хүмүүс маань өдөр   өдрөөр биднээс холдож байна?

Төрөөс, Соёлын яамнаас нь настан буурлуудыгаа хайрлаж хамгаалж, амьд сэрүүн байхад нь хайр хишгээ үзүүлж байвал зүгээр юм. Тэгэхгүй тэгээд ямаршуухан байлгаж байгаад “алтан” хүмүүсээ явуулчихаж байгаагаа анхаарах хэрэгтэй байна.Өнгөрснийх нь дараа баахан сүр дуулиан болоод л, хүндэтгэл үзүүлээд л, магтан дуулаад уйлж, хуурдаад байдаг. Байгаа дээр нь бас хайрлах хэрэгтэй.

Одоо энэ Хайдав гуай байна. Цогзолмаа гуай байна. Эднийгээ амьдад нь жаргаах ёстой.Улсаас тэр байр сав газар гээ байгийг нь  өгдөг баймаар юм. Манайхан ерөөсөө сайхан хүмүүсээ амьд сэрүүнд нь хайрлаж чаддаггүй. Асар том алддаг. Өнгөрснийх нь дараа “Үгүй мөн, Их сайн хүн байсан шүү” гэж худлаа ярьдагаа одоо болих хэрэгтэй. Зарим бизнесмен зэрэг хүмүүст хэдэн зуун га-гаар газар өгөөд байдаг. Тэгсэн мөртлөө Монголынхоо Соёл урлагт үнэлэгдэшгүй хувь нэмэр оруулсан хүмүүсдээ 10 га газар ч өгч чадахгүй л байна шүү дээ. Алга дарам газрыг ч хэл амгүй өгч чадахгүй. Бөөн хэрүүл шуугиан болоод л байдаг. Уг нь алтан үеийнхнийхээ бүх юмыг хадгалж авч үлдээд амьд байгааг нь жаргааж байгаад тэнгэрт халиулах хэрэгтэй шүү дээ.

 

-”Сургуулиа төгсөөд шууд гавьяат” гэдэг үг нийтийн дууныхан дунд дэлгэрчихсэн байна шүү дээ?

 

-Медаль бол ер нь арын хаалга болчихоод байна шүү дээ. Хэрвээ би нийтийн зохиолын дуучин байсан бол 10 жилийн өмнө Гавьяат болчихсон байгаа. Зарим бацаануудыг нусаа татаж чадаагүй байхад нь би авчихсан байгаа. Тэгэхэд одоо аваад байгаа энэ хүүхдүүд сургуульд орох нь битгий хэл, алтан тайзан дээр гарахаа ч мэдэхгүй байсан байх, Ний нуугүй ярихад. Одоо бол зохиолын дуучид нь аягүй хурдан авдаг. Юу юугүй өөр өөрсдийгөө гавьяатад тодорхойлдог байх юм. Тэгэхээр “Харанга”-ын Лхагваа ах гавьяат аваагүй байхад би бол хэзээ ч авахгүй ээ. “Харанга”-ын Лхагваа ах авсны дараа би авна. Энхманлай ах авчихлаа. Одоо “Харанга”-ын Лхагваа ах авсны дараа би бол авна. Түүнээс одоо авахгүй.

 

-”Хар сарнай”-чуудын төдийгөөс өдийг хүртэл Монголын залуусын үзэл санаанд нөлөөлж  ирсэн нөлөөлөл нь маш том зүйл байгаа гэдэгтэй олон нийт мэдээж санал нийлэх байх аа?

 

“Хар сарнай” бол хийснээрээ авах ёстой, Одооны гавьяат авсан  бацаанууд төрийн наадам нэг удаа ч нээж үзээгүй байгаа шүү дээ. Тэгчихээд гавьяат аваад байгаа байхгүй юу. Тэгэхэд би төрийн наадмаа нээчихсэн мөртлөө гавьяат нь битгий хэл наадах нь ч байхгүй л дээ.

 

-СТА байхгүй гэж үү ?

Тийм СТА ч байхгүй шүү дээ. Ийм л байна. Хүмүүс бол одоо намайг энэ мэтчилэн хэлж байгаа “Чамайг дэвшүүлнэ” энэ тэр гээд. Миний төлөө гэсэн тэр хүмүүс  өөрсдөө дэвшүүлээд, надад өгвөл би авна. Түүнээс би тэр бусад хүмүүс шиг өөр өөрийгөө  дэвшүүлээд, надад өгвөл би авна. Түүнээс би тэр бусад хүмүүс  шиг өөрөө өөрийгөө дэвшүүлээд өөрөө гуйж явж хэзээ ч авахгүй.

 

-Баярлалаа. Амжилт хүсье

Эх сурвалж: “Монголын нэг өдөр”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (November 26, 2011 9:14:55 pm )

    xaana ni bga yamar menge yum bol oo

antalya rent a car