Монгол Улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор наймдугаар сарын 1-нээс эхэлж газар өмчлөх хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэсэн. Энэ арга хэмжээний хүрээнд өнөөдөр 12:00 цагаас цахим бүртгэлийн системийг хааж бүртгүүлсэн иргэдийг тусгай программын тусламжтайгаар сонгон шалгаруулах юм. Тус шалгаруулалтыг 12:00 цагаас UBS телевизээр шууд дамжуулна.
Шалгаруулалтад 265 мянга орчим иргэд бүртгүүлснээс 14 954 иргэнд газар өмчлөх эрх үүснэ. Сонгон шалгарсан иргэдэд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг, Багахангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр гэсэн 5 байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөн авах эрх үүсэх юм.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
hehehe (August 15, 2014 12:33:40 pm )
Gazriin luivariig jinhen utgaar ni dald helberlvv ni shiljvvlsen ajil bolloo gdgiig battaigaar medegdie..edgeer uildliin sistemd uursdiin bolon tanil hvmvvsiin urgudliig avtomataar songuulah bolomjtoi baidag.
1 Comment