antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 13, 2014 28 comments

Сураггүй болсон гинсбургийн “Ам” буюу Н.Энхбаярыг намнах ээлжит операци

нийтлэсэн Admin
527-14078991418-13-1Монголчууд уул уурхай, газрын баялаг гэсээр газар нутгаа гадаадынхны мэдэлд үндсэндээ өгчихсөн. Лиценз нэрээр гадаадынхан голдуу хашаад хашаад авчихсан. Малчид хятад компанийн хашаан дахь худгаас гуйж байж хэдэн малаа усалж байгаа дүр зураг хөдөөд хаа сайгүй.
Газар нутгаа гадаадынханд өгөх зөвшөөрлийг харьд худалдагдсан эрх мэдэлтнүүд өгсөн. Тэгвэл одоо гадаадынхны захиалгаар монголчуудаа хэлмэгдүүлж эхлэх нь.
Хэрэг үүсгэж шалгадаг хэлмэгдүүлэлт байна гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүртэл хүлээн зөвшөөрч, түүнтэй тэмцэнэ гэдгээ мэдэгдээд байгаа билээ. Ийм хэлмэгдүүлэлт Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг тойрсонгүй.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт дахин эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай хэвлэлүүд шуугиж байна. Тэрээр АНУ-ын иргэн алан Гинсбург гэгчээс одоогийн МАХН-ын байрыг худалдаж авахдаа нэг сая ам.долларыг нь өгөлгүй луу унжсан гэнэ. Тиймээс Эрүүгийн хуулийн 148.4 буюу бусдыг залилан мэхлэх гэсэн зүйлчлэлээр хэрэг үүсгэн шалгаж байна….
Энэ мэдээллийг хэн нэгний хүсэл сонирхлоор цагдаагийнхан сэтгүүлчдэд зориуд түгээж буй ажээ.
Товчхондоо, 2011 оны арванхоёрдугаар сард “Империал гоулд” ХХК-ийн мэдэлд байсан Чойжин ламын сүмийн дэргэдэх барилга буюу одоогийн МАХН-ын “Эскон” ХХК худалдаж авчээ. Ингэхдээ 500 мянган ам.доллараар авч өгөлцөх тухай гэрээ байгуулсан байна.  “Эс­кон” нь “Импе­­­риал гоулд”-д дээрх мөнгийг өгч, наймаа эцэслэсэн тухай гар хөлийн үсгээ зуралцсан баримт байх аж.
Харин хэд хоногийн өмнөөс “Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт дахин эрүүгийн хэрэг үүсгэлээ” гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн нь, улмаар “МАХН-ын байрыг битүүмжиллээ” гэсэн нь тун хачирхалтай байгааг учир мэдэх хүмүүс хэлж байна.
Монголын цагдаад ирсэн Гинсбургийн гомдол
Манай цагдаагийнхны “тайлбарлаж” буйгаар АНУ-ын иргэн А.Гинсбург саяхан зорьж ирээд “Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр намайг залилчихлаа” гэж гомдол гаргасан гэнэ.
Хамгийн сонин нь “Бид “Эскон” компани Чойжин ламын сүмийн дэргэдэх барилгыг худалдаж авахдаа дахиад нэг сая ам.доллар өгнө гэсэн. Үүнийг амаар тохирсон” гэж мэдүүлжээ.. А.Гинсбург “Эскон” компанийнхан “За наймаа сайхан боллоо. Тэгж байгаад сая доллар өгнөө гэсэн” тухай ярьж байгаа.
Харин цагдаагийнхан маань А.Гинсбургийн гомдлыг маш чухал баримт гэж үзээд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэхээр ханцуй шамлан орсон байх юм.
Гэвч Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэх агшинд А.Гинсбург сураггүй алга болсон байна. Тэрээр одоо Монголд байхгүй бөгөөд “Надад сая доллар өгнө гэж амаараа хэлсэн…” гэснээсээ хойш дахин гомдоллож мэдүүлэг өгөөгүй гэнэ.
Алан Гинсбург гэж хэн бэ?
Тэрээр АНУ-ын томоохон бизнесмэн, хөрөнгө оруулагч, тэрбумтан. Тус улсын “CED” группийн гүйцэтгэх захирлын орлогч. Монголын “Империал гоулд” ХХК-ийн эзэн. Флорида мужид байнга амьдардаг. Бас АНУ-ын тэргүүн хатагтай асан Хиллари Клинтоны дүү, Келли Клинтоны нөхөр. Өөрөөр хэлбэл, Билл Клинтоны баз хүргэн.
Монголчууд түүнийг танина.  Арваад жилийн тэртээгээс Казиногийн хуулийг Монголд батлуулах гэж түүнийхээ төлөө ихээхэн зүтгэсэн хүн. Түүнтэй холбогдсон Монголын олон улстөрч улс төрийнхөө карьерт тодорхой хэмжээний тоормос өгөх хэмжээний нэр хоч зүүж байлаа.
2007 оны дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Ц.Шаравдорж нарын гишүүд Хязгаарлагдмал казиногийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж байлаа. Уг төсөлд сонин хачин заалт олон шингэсэн байв.
“Тоглоомыг Монгол Улсаас бусад орны иргэдээр хязаарлахын тулд батлагдсан чөлөөт бүс болон Олон улсын нисэх буудлын ойролцоо, хязгаарлагдмал, хилийн хяналттай, газарзүйн байршлын хувьд бусад бүсээс тусгаарлагдсан хаалттай бүсэд хорооны зөвшөөрлөөр явагдана” гэсэн заалтууд байсан.
Эндээс хэний захиалга вэ гэдэг нь тов тодорхой харагдаж байгаа юм. Тодруулбал, “Морин нуур” төслийн А.Гинсбургийн захиалсан төсөл. Энэ талаар тухайн үеийн хэвлэлүүд, зарим улстөрчид шууд нэр заан онцолж байв.
Нэг сонирхолтой мэдээлэл байдаг нь манай гишүүд энд  хуулийн төсөл өргөн барьж байхтай зэрэгцэн АНУ-д төслөө танилцуулан, хөрөнгө босгох ажлаа хийж байжээ. Ингэхдээ Монголын Засгийн газраас казиногийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөө авчихсан. Бүх зүйл “Ok” гэж танилцуулдаг байсан гэдэг.
Үүний дараа 2009 онд УИХ-ын гишүүн Д.Загджав, Г.Баярсайхан, Кёкүшюзан Д.Батбаяр, Ц.Цэнгэл, Д.Хаянхярваа, Л.Гүндалай, Х.Жекей нар Казиногийн хуулийг дахин өргөн барьж байсан ч батлуулж чадаагүй юм.
Юутай ч Алан Гинсбург гэгч энэ америк эр Монголын улстөрчидтэй яаж ийгээд л учраа ололцчихдог нэгэн. Манайхны ярьдгаар аль ч төрд “нүүртэй” ажээ.
Гинсбургийн гомдлыг “чулуу” болгох ашиг сонирхол хэнийх вэ?
Алан Гинсбургийн Монголд тэмүүлдэг шалтгаан бол дээрх казино. Ерөөс Монголд байр сууриа бэхжүүлж санасандаа хүрэхийн тулд компани байгуулж, уул уурхай сонирхон, үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлж байсан бололтой юм.
Түүний гарт орсон нийслэлийн А зэрэглэлтэй газарт байдаг одоогийн МАХН-ын байрыг Монголын “Эскон” компани худалдаж авчээ.
Энэ наймаа цаасан дээр бол өгөлцөж авалцаад дуусчихаж. Харин “…амаараа ярьж тохирсон, сая доллар өгнө гэсэн” гэх хачин гомдлоор хэрэг үүсч, ингэхдээ бүр экс Ерөнхийлөгчид эрүүгийн хэрэг үүсгэчихэв. Зүгээр ч үүсгэсэнгүй. Байсгээд л энэ “хэргийн” тухай мөрдөн байцаагч, прокурор хоёр л мэдэж болох мэдээллүүд сонин, сайтаар нэг цацагдана.
Ер нь бол  гадаад эзэнтэй компанийн мэдэлд байсан хотын төвийн барилгыг Монголын нэг компани авсан нь магтаж ч болох явдал.
Мөн “Эскон”, “Империал гоулд” хоёр наймааныхаа дараа мөнгөний яриа үлдээсэн байсан ч  энэ асуудлыг экс Ерөнхийлөгчид аваачиж наадаг нь бас л хачин.
Бас уг асуудалд улайм цайм эрүүгийн хэрэг үүсгээд нийгэмд шуугиан тарина гэдэг яахын аргагүй хэн нэгний захиалга болж таарч байгаа юм. Хуульчдын хэлж буйгаар энэ нь аж ахуйн нэгж хоорондын аваа өгөөний маргаан. Товчилбол, иргэний хэрэг байж болох юм гэцгээж байна.
Юутай ч Н.Энхбаярыг буруутгаж буй энэ асуудал шууд утгаараа улс төрийн захиалгат, нухчин дарах гэсэн операци болох нь тодорхой хэмээн олон нийт дүгнээд эхэллээ. АНУ-ын иргэн А.Гинсбург Монголын улстөрчдийг өөрийнхөөрөө хөдөлгөсөөр ирсэн.
Тэр одоо ч хуулийнхныг  хөдөлгөж байгаа юм биш үү. Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэж, шалгах нь хэний бах тав, хүслийг хангаж, А.Гинсбург үүний хариуд ямар ашиг хүртэхийг цаг хугацаа харуулах биз ээ. Учир нь А.Гинсбург бизнесмэн хүн билээ.
Уг нь Монголын цагдаа гэдэг гадаадынхны захиалгаар монгол хүнээ намнадаг бууны нохой биш л баймаар юм.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

28 Comments

  • Anonymous (August 13, 2014 12:23:49 pm )

    neeree l irgenii hereg bn da irged hoorondiin hudaldah, hudaldan awah gereetei holbootoi irgenii hereg bn irgenii shuuheer shiidwel taarna kkk huniig ingej deerelhej boldog l yum bh da unuugiin erh barigchid

    • Энхбаяр Ла лар (August 13, 2014 11:57:51 pm )

      Энэ нэг хогийн Балаг дуусахгүй юмаа!!! Монгол улсыг, Төрийг нь авилгал хээл хахуулиар дүүргэсэн муу Новш!!! Саяхан 1998 онд 2000 доллар Энхамгалангаас авах гээд Москва нисэж байсан луйварчин ямар хурдан хэдэн зуун сая доллартай болж Дараа нь оймсоо гозолзуулсаныг бид мэднэ? ТА нарт АРД түмэн дэмждэг гэж худлаа Хуцах эрхийг хэн ч өгөөгүй!!! Одоо ч энэ Ла лар яаж ТӨР засаг, АРД түмнээр минь тоглож байгааг бэлхэнээ харж байна. Бид удахгүй түүнд, түүний долдойнуудад 2016 оны сонгуулиар дүнг нь тавинаа

  • Bos (August 13, 2014 12:29:21 pm )

    Mongoliin TSAGDAA ugaasaa l buunii nohoi boltson shd.

  • зохиогч (August 13, 2014 12:40:13 pm )

    Хууль,цагдаагийн байгууллагын ажилтангуудаа,дээрхи мэдээллийг уншиж үзхэд Н.Энхбаяртай огт холбогдолгүй ,хэн нэгэн гадаадын луйварчнаар ахлуулсан манайхны хэсэг бүлэг хүмүүсийн оролдлого гэж үзэж байна,одоо болиочээ,наад хүн чинь цөөн тооны хэдэн бүлэглэийн дээрэмчидэд хэрэггүй биш,Монголын ард түмэнд маш чухал хамгийн хэрэгтэй ухаант улс төрч шүү,Арчаагүй аргаа барсан буруу тийшээ хазайж эх орноо худалдаж их баясан ,зөвхөн өөрийгөө хөлжүүлсэн хэдэн доодхоосоо долоон хуруугаар дутуу төрсөн хэдэн хятадын эрлийзүүдийн хийж байгаа ажил шүүдээ,бид айхгүй,айх цаг хугацаач байхгүй битгий мөрөөд,мөрөөдөгсөд өөрсдөө гаваа зүүгээрэй,хана мөргө.Н.Энхбаяр ямар хүн гэдгээ эх орондоо нар шигээ мөнхлөн гэрэлтэж харуулах болно,эрийг бүү бас,далайг бүү янд, ЖИЧ:Алан ГИНСБУРГ ЛУЙВАРЧИН АЯТАЙХАН МӨРӨӨРӨӨ БАЙЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЭХ ОРНООС МИНЬ ЗАЙЛ,БҮҮ ХҮНИЙ ГҮЖИРД, Сайн санааны үзүүрт тос,муу санааны үзүүрт хор гэдэг үгийг байнга санаж явагтун

  • Tuya (August 13, 2014 1:19:29 pm )

    Zub bichjee demjij bna enhbayar mandtugai

  • Tuya (August 13, 2014 1:20:08 pm )

    Demjij bna

  • Tuya (August 13, 2014 1:21:32 pm )

    Hujaanuud zailtsgaa/ turd baigaa/

  • Tuya (August 13, 2014 1:31:45 pm )

    Elbegdorjiin zahialga

  • зочин (August 13, 2014 2:25:16 pm )

    Одоо арай хэтэрнээ энэ хүнийг хэлмэгдүүлж байж Монголоо зарах гээд улайрч байгаа бол ард нь хамгаалах ард түмэн байгаа шүү новшнуудаа

  • ZOSHIN (August 13, 2014 2:28:30 pm )

    ENHBAYARIIG IRGED IH HUNDELDG,DEMJDG SHUU.

  • зочин (August 13, 2014 2:50:05 pm )

    ЭНЭ ХЭРГИЙГ ЭЛБЭГДОРЖ ЗАХИАЛЖ ТЭМБҮҮЖИН ГҮЙЦЭЛДҮҮЛЖ БАЙГАА ЮМ ДАА

  • Хн (August 13, 2014 3:10:58 pm )

    Хуулийн байгууллагууд өгсөн авсан нь тодорхой, бичиг баримттайгаа асуудлуудыг шийдэж өгдөггүй байж хэн нэг гадаадын хүнийн амаар шууд эрүү үүсгэж байдаг. Ямар их ашиг сонирхол байгаа нь шууд л харагдаж байна даа.

  • АРГОО (August 13, 2014 3:13:58 pm )

    Гадаадын иргэнийг Энхбаяр залилсан байна ш дээ, тэр сая дойлуурыг нь буцааж өгч Монголынхоо нэрийг цэвэрлэх хэрэгтэй. Захэрэгтэй.срашгүй луйварчин Энхбаяр, ичих хэрэгтэй.

  • Eechaavaas. (August 13, 2014 3:39:41 pm )

    Uls tor biznesiin bohir bulegleluudiin hoorondiin bohir togloom. Hohirogchid n mng uls, bid

  • ider (August 13, 2014 3:41:36 pm )

    Энэ Энхбаяр яасан гэж ийм их гүтгэлэг доромжилол эдлэж явах учиртай юм бол. Эбэ одоо өшөө авалтаа зогсоогоосой. Энэ хүнээс аль ч талаараа илүү гарахгүйгээ хүлээн зөвшөөрөөч.

  • baby (August 13, 2014 4:24:45 pm )

    DEMJIJ bnA .odoo bolno mongolchuudaa gadniihan ZAILAACH DEE

  • зочин (August 13, 2014 5:07:58 pm )

    Хэдэн жилийн өмнө надаас нэг хүн 20 сая төгрөг зээлээд , ийм графикаар төлнө гэж гар хөлийн үсгээ зураад , гэрээ хийчихсэн байгаад өгдөггүй .Цагдаа шүүхээр яваад яаж дууссан гээч .ҮНЭН ОНИГОО….30 настай эмэгтэй намайг 60 настай нэг өвгөн даргыг дарамталж байгаад баримт үйлдүүлсэн гэж тогтоосон ш дээ. кккк

  • Anonymous (August 13, 2014 5:56:56 pm )

    Bolooch dee Enkhbayariig tegj gutgeh. Aman heleltseer Boldog Bol hi olon Hun shorond oroh bh daa. Hen durtai gadaad hun Mongold ireed ingej tomorch oodorch bolohgyi shu de. Mongoliin huuli gej bn u…Mongol tsagdaa, huuliin baiguulga uuriiin irgenii tuluu baimaar daa.

  • Энхбаярт (August 13, 2014 6:32:48 pm )

    баяр хургэе, Энхбаяр даргад, Гадаадын луйварчингаас айгаад байхдаа яадгийм, Монголд авлигалыг хогжуулсэн гадаадын луйварчин, Авлигалчидад юу гэж сая доллар огч байдаг юм бэ, Битгий ог, гэрээ бол гэрээ ш дээ. Хуулийнхан цагдаагийнханд хэдэн тогрог огно гээд гошгируулсан биз дээ. Монголын баялаг монголчуудынх шуу!!!

  • Anonymous (August 13, 2014 8:47:16 pm )

    Gerelt ursgal hhk luivar gazar avchbn

  • Sainaa Sainaa (August 13, 2014 10:26:10 pm )

    Tsoohon mongolchuud minee ev tunjintei eh iron

  • Sainaa Sainaa (August 13, 2014 10:39:32 pm )

    Eh oron ard tumnee gesen negen sanaa zorilgoor ev ietei tsoohuulee baij atgasan shagai shig mon ANU hatan eejiinhee surgaaliig santsgaaya Chingisiin ur sadaa ! ! !

  • zevuutsel (August 14, 2014 8:16:14 am )

    kkkk Ene tembuu ni amandaa orchihson amitan uhlee yu kkk iim yumnuud hund uedee orson bol udahgui chad hiideg gesendee. Morooroo baigaa Temuujing harluulah dairaltuud chin yuamarch amjilt algadaa kkkk

  • зочин (August 14, 2014 8:24:54 am )

    Энхбаяр ч тийм энхийн цагаан тагтаа биш л дээ гэхдээ энэ хүнтэй иймэрхүү маягаар харьцаад байгаа нь огт таалагдахгүй байна. Элбэгдоржид үнэндээ итгэл алдарч байна даа

  • BAT (August 14, 2014 8:57:15 am )

    gadaadiin n ov shnuud mgl ireed bayjaad butsdag ugaasaa ard tumnii yum hezee amerik n ov shiih b ol chihvoo zugeer shahuu avchihaad untei zardag luivarchind uilchildeg tsagdaa arai baihgui bailgui dee

  • зочин (August 14, 2014 9:54:28 am )

    yum hiij bsan hund aldaa onoo, ashig sonirhol bsan l baih, odoogiin tur zasgiin undurluguudtei haritsuulj jinlevel ali ni iluu jin darahiig ard tumen chin yalgaj salgaj bgaa shuu, oor oligtoi shaltag oldoogui yum bh daa, odoo uursduu iimerhuu zuiliig hiih enuuhend bga biz de, Enkhbayraas mun ch ih aitsgaaj bna daa

  • [[[[[ (August 14, 2014 2:04:40 pm )

    гадаадын монголыг мөлжиж эрхшээлдээ оруулах гэж буй нэг хүний амнаас гарсан хийний төлөө монголчууд нэг нэгнийгээ хэлмэгдүүлсээр байх уу монгол улс манжийн дарлалд 200 гаруй жил дарлагдахдаа тухайн үеийн урвагч шарвагч ноёдуудаас болсон одоо яг тэр түүх давтагдах гэж байна монголыг маань зарах гэж байна тэр үед монгол ядуу буурай хөгжилгүй байсан одоо бол өөр шүү! урвагчид цөөхөн ард түмэн олон гэдгийг бүү март 3

  • ЗОЧИН (August 14, 2014 3:36:03 pm )

    Энх баярыг төрийн толгойд байхад С Зоригоос эхлээд олон улс төрч алтан амиа алдсан шдээ энэ муухай шуналтыг ашиглаж янз бүрийн хожоо олж байсан хүмүүс их олон бий эдгээр хүмүүсийг шалгах хэрэгтэй хамаг хэргийн учир хамгаалж хаацайлаад байгаа нь цаанаа учиртай биз

antalya rent a car