antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 12, 2014 8 comments

130 хятад иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ

нийтлэсэн Admin

hujaaБНХАУ-ын 100 орчим иргэд энэ сарын хоёрны өдрийн 08.00 цагийн үед Төв талбай дээр цуглаан хийхээр болсон гэх гарч байсан.  Тэднийг жагсаалаа хийхээр явж байхад нь Цагдаагийн байгууллага болон “Хас Монгол”, “Ногоон хас”, “Хас нэгдэл тайван”, “Босоо хөх Монгол” хөдөлгөөнийхөн нэгдэн саатуулж, БНХАУ-ын Элчин сайдын яаманд хүргэсэн юм.

Тухайн үед “Хас Монгол” хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн Д.Дарханбаатар “Бэрэн” ХХК-ийхан цалингаа өгөхгүйн улмаас цуглаан хийсэн гэх тайлбарыг хэвлэлийнхэнд өгч байсан.

“Бэрэн” группийн хувьд 30-аад туслан гүйцэтгэгч компанитай хамтран ажилладаг бөгөөд тэдний нэг болох “Өлзийт Буян Өргөө” гэх компанийн туслах ажилчид жагсаал хийхээр явж байсан гэдгийг  “Бэрэн” группийн хуулийн зөвлөх хэлсэн.

“Өлзийт Буян Өргөө” ХХК нь “Бэрэн” группийн Сүхбаатар дүүргийн VII хороонд баригдаж буй барилгын угсралтын ажлыг хийхээр гэрээ хийсэн юм билээ.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр, Чингисийн талбай дээр жагсаал хийхийг завдсан гадны иргэдтэй нийлээд 130 хятад иргэнийг Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний газраас энэ сарын зургаанд албадан гаргасан байна.

Харин тэдгээр ажилчдын цалинг өгсөн эсэх нь тодорхойгүй байсан юм. Энэ талаар тодруулахаар “Өлзийт Буян Өргөө” компанийн албаны хүнтэй холбогдоход “Манай компанид ажиллаж байсан 30-аад хятад ажилчдын цалинг бүрэн өгсөн. Тэд сарын 1-2 сая төгрөгийн цалинтай ажиллаж байсан аж. Уг нь гэрээндээ цалингаа хоёр сард нэг удаа авахаар заасан байж. Ингээд цалингаа авсан хятад иргэд  гомдол саналгүй гэсний үндсэн дээр тэднийг нутаг руу нь албадан гаргасан.” гэв.

Тодруулбал дээрх иргэдийг оруулж ирсэн гэх “Ван Тай” ХХК-ийг зохих хуулийн дагуу 15.774.000 төгрөгөөр торгож, 56 иргэнийг гурван жилийн хугацаагаар Монгол улсад зорчих эрхгүйгээр албадан гаргах шийдвэр гаргасаныг хариуцсан хүмүүс нь гүйцэтгэж, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэргэнд суулган Монгол Улсаас албадан гаргах арга хэмжээг авчээ.

Uls.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • esu (August 12, 2014 3:56:33 pm )

    yagad ene humuusiig gargahgui bga deer yed hytad irgediig MONGOLOOS huuj chadaj bsan shudee ELBEGDORJ erunhiilugchuu!~!!!!!!!!!!!!!

  • aga (August 12, 2014 5:13:22 pm )

    elbegeegiin ah duus ni yum bgaa biz

  • ЗОЧИН 17 (August 12, 2014 5:16:06 pm )

    ЗӨВ ШҮҮ

  • garaa (August 13, 2014 8:45:55 am )

    tsaana 30myanga baigaa gargaach

  • GG (August 13, 2014 9:41:55 am )

    ULSIIN AJILIIG HYATDAAR HIILGEDEG DARGA NERTEI HOG SHAARUUD URD HYATDAD OCHIJ AMIDAR!!! ES CHADAHGUI END HYATDUUUDIIG ZOOJ AVCHIRVAL ALNA SHUU BUGDIIG CHINE!!!

  • saaraa (August 13, 2014 12:26:16 pm )

    hn 130 g gargachihaad 1300g oruulj irj bnashdee!!! Bugdiig ni hoochihdog bol saihan l bna…

  • зочин (August 13, 2014 1:30:02 pm )

    Хятадуудыг маш сайн хяналт тавьж, хаашаа ч хөдөлгөж болохгүй, ажлаа хийгээд мөнгөө аваад гарах хэрэгтэй

  • зочин (August 13, 2014 2:24:03 pm )

    Үмхий муу хужаа нарыг эх нутгаасаа хөөн зайлуулах хэрэгтэй,

antalya rent a car