Энэ жил олон аймаг сумдуудын 90 жилийн ойн баяр тохиож байгаа билээ. Баяр наадмын үеэр урлагийнхан тэр дундаа хамтлаг дуучид эрэлт хэрэгцээтэй байдаг. Тэгвэл “Universe Best Songs – 2009″ тэмцээний шилдэг 25 оролцогчийн нэг дуучин Х.Акбота өвөрмөц төрх, хоолойгоороо олонд танигдсан тэрбээр саяхан нэгэн сумын ойд зориулсан тоглолтонд оролцжээ. Гэтэл түүний хөдөлмөрийн хөлсийг “Хар сарнай” хамтлагийн дуучин Амраа өгөхгүй нэлээд хэл амаар доромжилж увайгүй аашилсан гэнэ. Үүнээс болж дуучин бүсгүй маань нэлээд бухимдалтай байгаа бөгөөд өөрийн цахим хуудаснаа Амрааг ширүүхэн үгээр дайраад авчээ. Тэрээр “За нөгөө дуучин гээд байсан хүнээс хөдөлмөрийн хөлсийг нэхэн, доромжлуулж, загнуулан байж тал мөнгөө авлаа даа. Хаа хол шороон замаар элэг, бөөрөө доргион ядран байж хийх ёстой ажлаа хийж байхад хэдхэн төгрөгөө өгчихгүй, өөрөөс нь гарч байгаа мөнг ч биш цаад аймаг нь өгч байхад хоёрын хооронд зүйлд дээр арай л увайгүй санагдлаа. Адилхан нэг насны хүүхэдтэй намайг бодвол амьдралаа босгоод миний насан дээр байж үзсэн хүн. Ер нь иймэрхүү зүйлүүд мэр сэр байдаг л даа, залуу хамтлаг дуучид ч яахав гээд л хаячихдаг. Энэ удаа би хэлмээр санагдлаа.
Учир нь би маш их доромжлуулсан, утсаар шал согтуу намайг 30-аад минут хэл амаар доромжилж загнасан дуу хоолойг нь би бичээд авсан байгаа. Өмнөговь аймгийн шоу хариуцсан эгч миний тооцоош бүрэн өгсөн гэсэн бичлэг нь ч байгаа. Ая тавьж амаа хөдөлгөж чарлаад гэж намайг доромжилсон. Таныг бодвол би таван дуу амьд дуулсан. Би ам барьдаггүй, харин зарим нь ам барьсныг тэнд үзсэн хүмүүс мэднэ. Хорвоод сайн хүн муугаасаа их байгаа тийм болохоор би санаа амар байна. Ах гэж хүндэлж байсан хүн арайл худраггүй загналаа Хар сарнай Амараа” гэв.
“Хар сарнай” хамтлагийн дуучин Амрааг ард түмэн олон жил урлагт зүтгэсэн гавьяагаар нь нэлээд хүндэлдэг ч ийн дээрэнгүй зантайг нь мэдээд урам нь хугарсан л байхдаа.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (August 10, 2014 1:04:02 pm )
Amraa ugaasaa muuhai aashtain bna lee uuchhaaraa buur ch sagsuu hoyr jiliin omno neg pub.d uuchad hoyr huuhen luu dairj doromjlood olon niitiin gazar huvtsas hunaraa tailj tseejee deldeed yorno muuhai aashtai
-
Anonymous (August 10, 2014 1:48:33 pm )
Хувцасаа тайлах бие байгаа юм уу???
Чааваас -
Rose (August 10, 2014 3:53:18 pm )
Amaraa tunii ehner nar ugaasaa butehgui hulgaich luivarchin uls sh de
-
Anonymous (August 10, 2014 10:41:15 pm )
Иш чааваас амраа эрийн сүг юмдоо.Хархаар яг л гамин цэрэг шиг харагдаад байдаг юм.ккк
-
зочин (August 11, 2014 11:15:43 am )
амараа зайлаа ч эмэгтэй хүн шиг л ааш муутай хүн
-
jiriin (August 12, 2014 5:28:30 pm )
aaa vhsen muu amraa hen yum hench tohoo bolison karer ni duusaj bgaa hugshin tugtsug eh ni heer alag bol unaga ni shiir alag gediim da etseg ni bas tiim ongiroo soliotoi yum bdiin bna lee shvv adilhan . yahnuu huurhii ohiniig amraa odoo munguur dutdaj amidardiin bhdaa HUUHDIIN MUNGIIG UGUUCHEE CHI MUUHAI AMITAN ,CHIN
-
zochin. (August 14, 2014 8:34:57 am )
AKBOTA amjilt husie saihan duuldag ohin shuu. Amaraa chi udam damjsan urlagiinhanii ur sad uhaantai yum bol iim zevuun aranshin chin gutaaj baina shuu. Tolgoi ni olgoi bolson yumnuud hund deerelhuu baidal gargadag baihaa ho.
-
wax (August 19, 2014 9:29:28 pm )
Adilhan duulj mungu oldogoos hoish ene ohinii mungiig ugchihgyi muu l er bna ynebshdee uuruus ni garch bga bish
8 Comments