УИХ-ын гишүүн Ц.Батбаяр огцрохын зовлонг ихэд сайн мэддэг гэнэ. Тэрбээр энэ зовлонг өөрийн биеэр туулсан болохоо ангийнхандаа ярьж, жаргал зовлонгоо хуваалцаад амжив. Сүүлийн үед чуулган байнгын хорооны хуралдааны үеэр дуугарах болгондоо хэн нэгэнтэй ам муруйх гээд байдаг болсон эрхэм гишүүн хотын даргаар сонгогдоод овоо ажил хийх гээд зүтгэж явахад нь огцруулсан болохоор ийнхүү сайн мэддэг тухайгаа байнгын хорооны хуралдааны үеэр учирлав. Эрхэм гишүүн өөрөө ингэж ярьж байгаа ч ЭБЭХ-ний сайдаас эхлээд Ерөнхий сайдыг огцруулах асуудлын галыг өрдөж байгаа нэгэн атлаа ийнхүү жүжиг шиг зүйл яриад сууж байгаа нь юуг илэрхийлээд байна вэ. Ам ажил хоёр нь зөрөөд л байх юм. Өөрөө огцорч байсан болохоор хүн огцруулмаар санагддаг юм болов уу.
Б.Саран
МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИН
Холбоотой мэдээ
Comments are closed.