Нийслэлийн Тээврийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газар хамтран нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд зөвшөөрөлгүйгээр тээвэр эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна.
Шалгалтаар нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага стандартыг хангаагүй зөрчил найм, автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм зөрчиж хууль бусаар зорчигчийг илүү үнээр тээвэрлэсэн зөрчил 64, нийтийн зорчигч тээврийн цагийн хуваарь болон чиглэл баримтлаагүй 19 зөрчил илэрсэн байна.
Зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжүүдэд Авто тээврийн тухай хуулийн дагуу 590 мянган төгрөгийн торгууль, шийтгэврийн арга хэмжээ тооцож, техник хяналтын үзлэг оношлогоонд ороогүй, тээвэрлэлтийн бичиг баримтгүй дөрвөн тээврийн хэрэгслийг түр саатуулж журамласан байна.
Мөн “Автотээврийн тухай хууль”-д зааснаар зөрчилтэй 21 тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн үнэмлэхийг түр хугацаагаар хураажээ. Шалгалтын үеэр нийтийн тээврийн үйлчилгээний “ЭМСИД” компани нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй, хажуугийн шил хагархай 19-003 гарааш дугаартай автобусыг нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллуулсан байсныг илрүүлж, зөрчлийг арилгуулахаар түр хугацаагаар зогсоосон хэмээн Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ
-
zochin. (August 07, 2014 6:26:44 pm )
Avtobusuud uneheer bohir zavaan baina shuu suudal ni sejig hurmeer suugaad buuhad hamar bolon hamag bie zagtnaad ovchin avch baina. konduktor jolooch nar ni muuhai unertei zorhod l omhii sengenej baih yum. Bas zahiin horoololiin zorichigchid muuhai unertei zavaan am hamaraa darahgui alchuur avch yvdaggui shuud naitaaj haniaj shulsee tsatsdag bie biedee shaardlaga tavidaggui tavisan huniig bugd demjihgui harin muuhai harj tas shirvej baih yum oi gutmaar hodooniihon yuandaa.
-
ariun tseveriin ayan zohio (August 09, 2014 10:37:11 am )
Avtobusand suuhad uneheer berh za barag baatsan yumuu gemeer unertei.Haluun usni gazar barij ger horoolliin yaduu emzeg humuusiig sard 1 udaa unegui usand oruulaj jild neg udaa shudig ni emchiluuleed uguuch bas nuguu talaasaa eruul mend shuu dee
2 Comments