antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 6, 2014 2 comments

Монгол айлчлалд бэлэн үү?

нийтлэсэн Admin

Хоёр хөршийн төрийн тэргүүнүүдийн айлчлалын тов тодорсноор дэлхий дахин Монгол руу анхаарлаа хандуулж эхэллээ. Тов ёсоор БНХАУ-ын дарга Си Жинпин наймдугаар сарын 20-доор, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх есдүгээр сарын 3-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Шууд утгаараа бол энэ нь Монголын хувьд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах таатай боломж юм. Сүйхээтэй хөдөлбөл 70 хүртэл хувиар буураад байгаа гадаадын шууд хөрөнгө оруулалтыг сэргээж чадна гэсэн үг.

Гэвч сүүлийн өдрүүдэд Монголын улс төрийн хүрээнд өрнөж буй үйл явдал дэлхий дахинд сөрөг ойлголт төрүүлж мэдэхээр байна. Учир юу вэ гэвэл, Засгийн газрын тэргүүн нь, ахлах зөвлөхтэйгээ нийлж “Нүүрс” хөтөлбөрөөс 3.5 тэрбум төгрөг “идчихсэн” байж болзошгүй тухай яриа сүүлийн үед газар аваад байна. Үйл явдлын үзүүрээс Авлигатай тэмцэх газрынхан атгаж авсан энэ хэрэгт холбогдуулан Ерөнхий сайд Н.Алтанхуягаас хэдийд ч хамаагүй мэдүүлэг авна,  дуудах үед нь бэлэн байх ёстой гэдгийг мэдэгдээд байгаа. Ийм хэрэг мандаасан Засгийн газрын тэргүүнд хариуцлага тооцохыг сөрөг хүчин нь шаардаж эхэлсэн гээд адал явдал үргэлжилнэ.

Уг нь бол Монголоос өөр оронд хоёр том гүрний төрийн тэргүүнүүдийн айлчлал ийн товлогдсон бол улс төрийн тогтвортой байдлыг тэргүүнд тавьж, айлчлаас “од” шүүрэхийн төлөө нойроо хугаслах байсан биз. Хямрал, дотоод үл ойлголцлоо улс орнууд хамтарч давдаг бол монголчууд дотроо хэрэлдэж, тэмцэлдэн туулдаг.

Харамсалтай нь, Монголын парламент дахь намуудад улс орны эрх ашгаас илүү эрх мэдэл чухал болж байна. Ямар ч үнээр хамаагүй Засгийн эрхийг авах нь нэгдүгээр асуудал бололтой. МАН-ын зүгээс ээлжит бус чуулганыг яаралтай зарлан хуралдуулж, хууль зөрчсөн Ерөнхий сайдад улстөрийн хариуцлага тооцохыг шаардаж эхлэв. Хуульд зааснаар Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохоос аргагүй. Гэтэл хэзээ мөдгүй БНХАУ-ын дарга Си Жинпин айлчлах гэж байдаг. Айлчлалд бэлтгэх үүргийг Засгийн газар хүлээж, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр эл ажлыг гардаж байна.

Айлчлалаас Монголын тал хүсэн хүлээж буй асуудал олон бий. Тухайлбал, 2011 онд байгуулсан хоёр улсын стратегийн түншлэлийн харилцаанд зааснаар улс төр, эдийн засаг, эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр болжээ. Түүн дотроо эрдэс баялагийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр харилцан зөвшилцсөний дагуу Тавантолгой, Оюутолгой зэрэг том төсөлд харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхитэй явуулахыг үргэлжлүүлэн дэмжинэ. Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнийг нутагтаа гүн боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэргээр үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхийг хятадын тал дэмжинэ. Талууд хоёр талын аж ахуйн нэгжүүдийг зах зээлийн зарчмын дагуу Монгол Улсын Сайншандын аж үйлдвэрийн паркын бүтээн байгуулалт, менежмент, аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт зэрэг чиглэлд идэвхтэй хамтран ажиллахыг дэмжинэ хэмээн стратегийн түншлэлийн харилцаандаа тодорхойлжээ. Тиймээс гацаанд орсон хөтөлбөрүүдийг урагшлуулахад дээрх айлчлал тодорхой үр дүн авчрах боломж юм.

Уг нь УИХ хаврын чуулган завсарлахаас урьтаж экспортын төмөр замын царигаа шийдсэн бол нүүрсний салбарт илүү том “наймаа” ярьж болох байсан биз. Харамсалтай нь, чадаагүй. УИХ-ын гишүүн асан Р.Раш энэ тухай “Хоёр хөршийн төрийн тэргүүний том хэмжээний айлчлал болох гэж байхад бид нэгэнт баталчихсан төрийн бодлогынхоо дагуу төмөр замын царигаа  шийдчихсэн бол олон зүйл тодорхой болж хурдацтай явах байсан. Ялангуяа урд хөршийнхөө  итгэлийг илүүтэй хүлээх байлаа” гэж хэлсэн байна билээ. Даанч богино зайны улс төрд ач холбогдол өгч ирсний гороор өнөөдөр төмөр замын асуудлыг хоёр хөрштэйгээ ярихад “Бид шийдлээ гаргаагүй байна” гэх тайлбартайгаар угтах болж байна. Одоо яая гэхэв, зургаан жил хэлэлцэж, хэрэлдээд шийдээгүй асуудлыг үлдэж байгаа 10-аадхан хоногт шийднэ гэж угаасаа байхгүй хойно.

Гэлээ гэхдээ хоёр хөршийн айлчлалаас Монгол ойрын 20 жилийн хөгжлийн бодлогоо тодорхойлсон хэлэлцээр хийж, ядаж л транзит тээврийн ашгийг нэмэгдүүлж, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг ашигтай ажилладаг болгох тал руу анхаарал хандуулж чадахгүй бол Монголд дахиад ийм боломж олгосон айлчлал хэзээ тохионо гэж… Тиймээс улс төрийн намууд сандал ширээний төлөөх тэмцлээ хойш тавиад айлчлалд бэлтгэх цаг ирсэн юм биш үү.

Г.ДАРЬ

News.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Ноён (August 06, 2014 10:30:43 am )

    Энэ айлчлал манай Монголчуудад маш чухал шүү. Одоо бид 1д Ямар хүмүүс Төрд байгаа 2д Монголчууд Эв нэгдэлтэй байж чаддаг юм уу. 3д Үнхээр Сайхан амьдрах гээд байгаа, ирээдүйн бодлог байгаа юу Харагдах юм. 3 сая хүрэхгүй хүн 50 сая малтай, за одоо г хүртэл зөв бодлоггүй яваа.

  • dash (August 06, 2014 2:23:40 pm )

    tiim shuu

antalya rent a car