antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 6, 2014 4 comments

Н.Номтойбаяр сумын наадам дээр ”амаа алгадуулжээ”

нийтлэсэн Admin

44fuq2iulha4j2r720ggdgifiЭнэ жил 100 гаруй сум 80, 90 жилийн тэгш ойгоо тэмдэглэж байгаа. Тэдгээр ойнуудад УИХ-ын гишүүд хийгээд гишүүн болох хүсэлтэй дарга, түшмэлүүд давхиж очин морь, бөхийн байнаас эхлээд бэлэг сэлт, хандив амалж яваа нийтлэг дүр зураг ажиглагдаж байна. Энэ л жишгээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Дорнод аймгийн Баян-Уул сумын 90 жилийн ойд очсон байна. Тус сумын ойд УИХ-ын гишүүн Р.Бурмаа,  Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нар мөн очсон байж. Н.Номтойбаяр гишүүн наадмын ид оргил үед сэтгэл нь хөөрсөн үү, итгэл олж дахин сонгогдохоо бодсон уу, нөгөө гурван гишүүнээсээ илүүрхэх гэж санасан уу, “Намайг Баян-Уулд 50 сая төгрөг хандивлаж байгааг зарлаад өгөөч” гэж хөтлөгчид болон сумын удирдлагуудаас гуйх шалахын завсарт шавдуулжээ.

Харин үүний хариуд сумын удирдлагууд “Та хавар хотод болсон хандивын тоглолт дээр 50 сая төгрөг амалсан. Түүнийгээ өгөөгүй. Одоо дахиад 50 саяыг нэмж амалж байгаа юм уу. Тэгэхээр нийлээд 100 саяыг амалж байгаа гэж зарлах уу, өмнө амласан 50 сая төгрөгийг чинь энд дахин зарлах юм уу. Тодорхой хэлэхгүй бол таны 50 саяудыг чинь биднийг аваад идчихлээ гэж иргэд хардана шүү дээ” хэмээн амыг нь тагласан байна. Ийнхүү Н.Номтойбаяр гишүүн амаа алгадуулаад, хүндэтгэлийн хүлээн авалт энэ тэрд нь ч очилгүй сумын наадмыг дундаас нь орхин Дорнод аймгийн зүг тоос манарган одсон гэнэ.

 

С.Сод


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Tce Tcst (August 06, 2014 2:29:25 am )

    Medehgui bnaa negiigee muulj bhug busad ornuhan uzwel zaluus ni irged ni bolowsrolgui nom unshij uursdiiguu hugjuulehgui bna daa uadarsan uim l gene ezlehed amar uim bna ch geh bhda bas huwi hun uuruu uamarugaa uugeere todorhoilno ayataihan bj mongoloo hugjuulehiig hicheesen deer bhaa

  • зочин (August 06, 2014 9:07:14 am )

    амалсан бол өгөх л хэрэгтэй шүү дээ, номин холдингийн ШАГДАРСҮРЭН ГУАЙХАН Төв аймгийн Баян суманд хүүхдийн сүүлийн үеийн цэцэрлэг барьж байгаа үүнтэй адил НОМТОЙБАЯР гишүүн ийм зүйл хийж өгөх нь дээр шүү дээ, хойч үр хүүхүүдэд чинь бас хэрэгтэй, манай аав энэ сайхан зүйлийг бүтээн босгосон гээд л …

  • dash (August 06, 2014 2:38:15 pm )

    sanaa zobmoor yum bn nuguu hundan tsagaan honi negiig amlayaa geed l bdag daa kkkk ene zaluu odoo bas ch yu be dee Nomtoibayar geed Hulan gishuuniig uneniig ni helj bhad garaad zugtaj bsn ichmeer yumaa iim yumnuudioig turuus gargaa end tend ner nuuree baraad l yabah yumdaa huurhii urubdultei ch bolob doo

  • Zochin (August 08, 2014 3:11:30 am )

    Ene sumtaibayriin tolgoid udaxgui neg sum zoonoo gaigui

antalya rent a car