“Нүүрс” хетөлбөрийн хүрээнд 3.5 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэгдэн Төв аймгийн Цагдан хорих 411 дүгээр ангид хоригдож байгаа ахлах зевлөх Л.Гансүхтэйгээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг хууль зөрчин байж уулзсан асуудал олны анхааралд байна. Энэ асуудлаар болон цаг үеийн бусад сэдвээр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбаттай ярилцлаа.
-Ерөнхий сайдын Н.Аптанхуяг Хууль зүйн сайдтай хамт Төв аймгийн хорих анги орж, ахлах зөвлөх Л.Гансүхтэйгээ уулзсантайгаа холбоотойгоор ээлжит бус чуулган хуралдуулахыг танай намаас шаардаж байгаа юм байна. Таны хувьд энэ үйл явцыг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Ерөнхий сайдын энэ үйлдэл нь хэд хэдэн хуулийн заалтыг зөрчсөн явдал гэдгийг АТГ-ынхан хангалттай хэлж, мэдэгдсэн. Түүнчлэн Хууль зүйн сайд өөрийнхеө гаргасан шийдвэрийг өөрөө зөрчиж байгаа анхны үйлдэл нь энэ болж байна.
Өөрөөр хэлбэл, Хууль зүйн сайдын 2013 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн тушаалын хавсралтаар батлагдсан журамд зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр гэмт хэрэгт холбогдон, сэжигтнээр татагдсан хүнтэй уулзахыг хориглосон байдаг ч Х.Тэмүүжин сайд үүнийг зөрчсөн. Түүнчлэн Засгийн газар енгөрсөн хоёр жилийн хугацаанд “Нүүрс” хөтвлбөрийг хэрэгжүүлэхдээ нэг тонн нүүрсийг иргэдэд 80 мянган төгрөгөөр борлуулдаг байсан. Харин Багануурын нүүрс нэг тонн нь 27500 төгрөг бөгөөд зөрүү нь 52500 төгрөг болно. Нийт борлуулсан нүүрсний хэмжээ 279 мянган тонн гэсэн үг.
Эндээс тооцоо хийж үзэхэд 14 тэрбум 647 сая 500 мянган төгрөгийн борлуулалт хийсэн дүн гарч ирж байгаа юм. Гэтэл “Нүүрс” хөтөлбөрөөс ашиггүй ажилласан гэж тайлбарлаж байсан төдийгүй бусад сангаас алдагдлыг нөхөх замаар мөн татаас авдаг байсан гэдгийг АТГ-ынхан хэлсэн. Тиймээс энэ бүхнийг хууль хяналтын байгууллага анхааралдаа авч, шалгаж тогтоох ёстой гэж бид үзэж байгаа юм.
-Уг нь Ерөнхий сайдыг Л.Гансүхтэй уулзуулах боломжгүй гэж АТГ-ын зүгээс мэдэгдсэн юм билээ?
-Анхаарал хандуулах ёстой хоёр дахь том асуудал бол наадах чинь. АТГ-аас тодорхой тайлбар хүргүүлээд “Энэ хүнтэй уулзуулах боломжгүй, зохих хууль журмыг зөрчинө” гэж тайлбарлаад байхад Ерөнхий сайд долдугаар сарын 31-нд хууль зөрчин ахлах зевлөх Л.Гансүхтэйгээ Төв аймгийн Урьдчилан хорих төвд очиж уулзсан байгаа юм. Энэ нь гэмт үилдлээ хаацаилахаар үгсэн тохиролцохын тулд хийсэн үйлдэл гэж хардахаас аргагүйд хүргэж байна.
Тиймээс МАН-аас УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай зарлан хуралдуулж, хууль зөрчсөн сайдад улс төрийн хариуцлага тооцохыг хүсч байгаагаа мэдэгдэж байна. Нэг ёсондоо Н.Алтанхуяг сайдын хийсэн энэ үйлдэл нь Засгийн газрыг иргэдээсээ хууль биелүүлэхийг шаардах эрхгүй болгож байгаад асуудлыг гол нь байна гэж бид үзэж байгаа юм.
-Хууль зөрчсөн эдгээр хүмүүст ямар хариуцлага тооцуулах хүсэлтэй байгаагаа тодруулна уу?
-Хариуцлага алдсан Засгийн газрын тэргүүн, Хууль зүйн сайд хоёрт УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд улс төрийн хариуцлага тооцох ёстой. Ингэхийн тулд ээлжит бус чуулганыг яаралтай зарлан хуралдуулах шаардлагатай. Тэгэхээр Ерөнхий сайд болон, бусад сайдад хариуцлага тооцох асуудал УИХ-ын төвшинд ямар байдаг; тэр жишгээр л хариуцлага ярих ёстой гэж үзэж байна.
-Ерөнхий сайдыг, Засгийн газрыг бүдэрсэн дээр нь түлхэж байна гэсэн дүгнэлтийг зарим хүн хийж байгаа юм билээ. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Тэгж ойлгож болохгүй. МАН ачааны хүндийг үүрч, улс орныхоо хөгжлийн төлөө зүтгэж ирсэн хариуцлагатай улс төрийн хүчний хувьд хариуцлагын асуудлыг хэзээд ярих болно. Ялангуяа Шинэчлэлийн гэх нэртэй, ардчилсан Засгийн газрын үедбид бүхэн ардчиллын шинэчлэлийн ёс зүйн зарчмыг шаардах болно. Хариуцлагыг жирийн иргэд л зөвхөн үүрдэг. Дарга сайд нарт үйлчилдэггүй байж болохгүй гэж бид үзэж байгаа юм.
-Засгийн газраас зарласан “ЭЗЭН 100” хөтөлбөр дуусахад хэдхэн хоног үлдээд байна. Өнгөрсөн хугацаанд эдийн засгийг эрчимжүүлэхийн тулд ямар ажил хийв. Эерэг үр дүн гарах боломж хэр байна гэж та харж байна вэ?
-“ЭЗЭН 100” хөтөлбөрийн хэрэгжих хугацаа энэ сарын 17-ноор дуусгавар болно. Тэгэхээр манай намын дарга хэлсэнчлэн энэ сарын 20-нд “ЭЗЭН 100” хөтөлбөрийг дүгнэнэ. Шинэчлэлийн гэгдэх Засгийн газрыг байгуулж, үйл ажиллагаагаа эхлэхэд Монгол Улсын эдийн засаг нийгмийн амьдрал ямар байсан. Цаашлаад 100 хоног эхлэхэд ямар байгаад дуусахад ямар болов гэдгийг бид харуулах болно. Өөрөөр хэлбэл УИХ-аас баталсан хөтөлбөр үр дүнгээ өгсөн эсэхийг удахгүй дүгнэнэ.
М.Өнөржаргал
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
зочин (August 05, 2014 11:09:48 am )
МАН ачааны хүндийг үүрч байсан даа яг, одоо та нарт сайхан боломж боллоо гээд бөөн баяр болж байна уу, юм хийхгүй та нар шиг ах нам гээд суугаад байвал ийм зүйл болохгүй л байсан, юм хийхээр хэдийг идэж байгаа бол гээд манайхны нэг тэнэг зан байнаа байна, хуулиийхан үнэнийг олох биз дээ
-
suvda (August 05, 2014 12:22:39 pm )
Интернэйшнл Техникал Коллежийн ХАБЭА-н ажилтан бэлтгэх, Австрали, Монголын хос сертификаттай сургалт 8 дугаар сарын 18 нд эхлэнэ. Эхлэж бүртгүүлсэн 10 хүн хамрагдах боломжтой 88041935 дугаарт холбогдон бүртгүүлээрэй.
-
ulaan (August 05, 2014 12:51:30 pm )
munhbataa boli saihan bolomj gej bodoj baibal gorid uuniig chin buruu zubiig oloh chadaltai huuliinhan zunduu bna chi dut
-
Зочин (August 05, 2014 1:27:44 pm )
энэ асуудалд хариуцлага тооцохгүй бол шударга ёсны төлөө гэж гарч ирсэн төр алхмаасаа 10 алхам ухарлаа гэж ойлгогдох болно шүү
-
bataaceren (August 06, 2014 11:20:12 am )
AH bulshlagdax cag n dohoj bna xaxaxa
-
Зочин (August 11, 2014 8:14:58 am )
Удахгүй болох 2 том айлчлалын өмнө ЗГ-ыг огцруулах хэрүүл тэмцэл хийж УТ-ийн тогтворгүй байдал зориуд бий болгож, айлчлалыг үр дүнгүй болгох гэсэн МАН-ын башир арга, өөр юу ч биш, айлчлалууд асар их үр дүнтэй болоод улс үсрэнгүй хөгжих нь эхлэл тавигдах нь МАН-д ашиггүй, 2016 оны сонгуульд арчигдана гэж айж байгаа, улс ядуу байх тусам МАН-д, зарим улс төрчдөд, олигархууд, фракц, бүлэглэлүүдэд ашигтай, ЕС өөрийн албан ёсны зөвлөхтэйгээ тэр нь хаана ч байсан очиж уулзаж болно шүү дээ, тэр үед АТГ нь тэр мөрдөгч, прокураа тэнд байлгахгүй яасан юм бэ, очиж уулзана гэж ЕС АТГ-т бичиг өгсөн л байна шүү дээ, үүний оронд АТГ нууцаар зураг аваад сенсаци дэгдээж буй нь зориуд ЕС-ыг унагах гэсэн, түүний эсрэг чиглэсэн хууль зөрчсөн ажиллагаа болсон байна.
-
jiriin (August 12, 2014 5:47:53 pm )
MUNKHBAT MAHAN TOLGOI MINI GOE YARIJ BNA SHVV TOO SAIN BODHIIMAA TE
TANAI GERT TALH VILDVEREESEE SHUUD SHIREEN DEER CHIN NISEED OROOD IRJIINUU SUU BAS VNEENII DELENGEES SHIREEN DEER SAVAND CHIN GOOJIJ BNA UU TANAID OCHIJ AMIDRAH YUMSAN KKKK. TER NUURSEND CHIN BARAG 1000 AJILCHIN UNDUR TSALINTAI AJILSAN GEJ TV GEER YARIJ BHIIG SONSON YUM BNA NAAD ZAHIIN ZARLAGA MALAA .YUM HIIHEER HIILEE GEJ CHICHLEED AH- AAN YU CH BITII HII INGEED ZOGS MUUSAIN YUMNUUD UURSDUU YUM SANAACHILJ HIIJ BSAN YUM SHIG CHIMEEGVI HULGAICHID YU YUNII ZAGALMAILSAN ETSEGVVD CH BILEE NERTEESHDEE ARD TUMNII DUND MEDJIINUU
7 Comments