Хар тамхины хэрэгт холбогдоод, шүүхээс ял аваад буй Г.Сарангэрэлд өмгөөлөл үзүүлж буй Б.Батбаяр өмгөөлөгчийн бусадтай маргалдаж байгаа бичлэг цахим ертөнцөд багагүй шуугиан тарьсан.
Тэгвэл тэрбээр энэ талаараа өчигдөр олон нийтэд мэдээлэл хийлээ. Түүний хэлж буйгаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын байранд уг маргаан болсон гэнэ. Түүнтэй маргалдагч этгээдийн хувьд УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн ахынх нь төрсөн хүүхэд бөгөөд “Моннис” грүппэд хуулийн зөвлөх хийдэг өмгөөлөгч В.Гомбодорж гэгч юм байна.
Тэрбээр эхнэртэйгээ гэр бүлээ цуцлуулсан, мөн эхнэртээ байнга гар хүрч дарамталдаг нэгэн бөгөөд энэ бүхэн нь иргэний хэргийн шүүх дээр явж байгаа аж. Харин Б.Батбаяр өмгөөлөгчийн хувьд уг хэрэг дээр ажиллаж байгаа юм байна. Гэтэл шүүгчийн хууль бус захирамж гарч В.Гомбодоржийн эхнэр, хоёр хүүхдэд үлдэх ёстой орон сууц бусдын нэр дээр шилжсэн нь маргааныг улам хурцатгасан байна. Улмаар шүүгчийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа хэлж дахин хэргийг шүүлгэх явцад В.Гомбодорж шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхний дэргэд эхнэр хүүхдээ дарамталж, эд зүйлээ цонхоор гаргаж шидэж, өмгөөлөгч рүү дайрч доромжилж, биед нь халджээ.
Өөрөөр хэлбэл, гэр бүлийн маргаан, эд хөрөнгийн зөрчил гарсан ба уг хэргийг шийдвэрлэх явцад дээрх маргаан үүсчээ.
Шүүхийн шийдвэрийнхэн уг маргаан болоход дэргэд нь байсан хэрнээ салгахын оронд бичлэг хийж цахим ертөнцөд тараажээ. В.Гомбодоржийн хувьд тухайн үед эхнэр Х.Нарантуяад дахин гараад хүрээд зогсохгүй, өмгөөлөгч Б.Уранцэцэгийн биед ч халджээ. Мөн Б.Батбаяр өмгөөлөгчийн хавирган тус газар нь хүнд бэртэл учруулсаныг өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр онцоллоо.
Ийм зүйл болсоны дараахан В.Гомбодорж эхнэртээ гомдолтой байгаагаа цагдаагийн байгууллагад мэдэгдэж, гомдол гаргажээ.
Ер нь В.Гомбодоржийн өөрийнх нь нэр дээр 10 тэрбум төгрөний хөрөнгө бүртгэгдсэн байдаг аж. Тэрнээс 100 сая төгрөгний орон сууцыг эхнэр, хоёр хүүхдэд нь авч өгөхөөр өмгөөлөгчид ажиллаж байсан юм байна. Гэтэл хоёр хүүхэдтэй, эхнэрийг нь гудамжинд гарахаас хамгаалж байгаа өмгөөлөгчдөд уур бухимдлаа гаргаж хэл амаар доромжилж, бие махбодид нь халджээ.
Ийн 12 жил амьдарсан хань, хоёр хүүхдээ гудамжинд гаргах гэснийг нь эсэргүүцсэн өмгөөлөгчид рүү халдаж, нэр хүндэд нь ч халдсан В.Гомбодоржийн увайгүй үйлдэлд бухимдаж байгаагаа хэвлэлийн хурлын үеэр өмгөөлөгчид онцоллоо.
Эх сурвалж: www.24tsag.mn
Холбоотой мэдээ
-
loz (August 05, 2014 1:12:53 pm )
haha shn shaadag setguulch bndaa chi. Bi ter margaaniihan uyed hajuud n hun huleegeed zogsch bsn naad ger bulee tsutsluulah gj baigaa zaluu chin ehnertee, naad umguulugchid chin bs neg huuhend zoduulaad, maajuulaad zogsch bsn. Uuruu huuli meddeg bolood ch ter uu gar hudluhgui l bsn daa. Udahgui naad 3 chin buleg tanhain hergeer buruutgagdah biz. Ter tsagt setguulch chi busdiin ner turd haldsanaar bs duudagdvaa.
-
loz (August 05, 2014 1:16:50 pm )
Ehner n bol bi chinii 2 uruu bairaar chin yadag yum, 4 uruu bairaa 2 mashintaigaa avna chi ter 2 uruunduu yuch ugui hooson uldne l gj hashigarch bsniig sonsson.Tend bsn shuuhiin shiidwer guitsetgehiinhen heleed uguh blguidee. Bs end ter Gonchigdorj, monnis group yag yamar hamaatai yum bol setguulchee? Chi ene 3-iin yag aliniihan ner turiig doosh n hiimeer sanagdsiin?
-
Anonymous (August 05, 2014 1:50:18 pm )
Ner hugarahaar yas hugar gediin.Chinii l huuhed ehner yum bol buh yumaa l ugchih l duu.Gorgor gar uu.
-
Anonymous (August 05, 2014 3:29:36 pm )
нөгөө хуульчдын холбоо энэ тэр яасан ёс зүйгүй хуульч өмгөөлөгч нартаа арга хэмжээ байхгүй юу
-
Anonymous (August 05, 2014 3:37:12 pm )
Эхлээд гэрээ засах хэрэгтэйн байна даа.Юун “Моннис” грүппэд хуулийн зөвлөх өмгөөлөгч хийх вэ ???? В.Гомбодоржооооо
5 Comments