Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргал тэргүүтэй Монгол бөхчүүд эх орондоо амрахаар ес хоногийн хугацаатай ирээд байгаа билээ. Монгол эрийн бяр чадлыг арлын орны бөхийн дэвжээнээ гайхуулж яваа Хакухо өнгөрсөн сарын башёд түрүүлж түүхэн амжилт тогтоогоод байгаа юм. Эх орондоо ирээд удаагүй байгаа тэрээр өнөөдөр Гачуурт дахь “Бадамлянхуа” асрамжийн төвийн хүүхдүүдтэй уулзаж, тус төвд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
dash (August 05, 2014 2:46:01 pm )
saihan medee bn
1 Comment