antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 1, 2014 5 comments

Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар Л.Гансүхтэй хорих ангийн даргын өрөөнд уулзжээ

нийтлэсэн Admin

2matarТөв аймгийн Цагдан хорих төвд саатуулагдаад байгаа  Л.Гансүхтэй Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн биеэр уулзах хүсэлтийг долдугаар сарын 31-ний өдрийн 09.00-11.00 цагийн хооронд  Авлигатай тэмцэх газарт тавьжээ.

Харин тус газраас сэжигтэн цагдан хоригдож байгаа тохиолдолд ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг уулзуулах боломжгүй, мөрдөн байцаалтын дараа өмгөөлөгч, эсвэл мөрдөн байцаагчийн хамтаар уулзаж болно гэсэн хариуг өгчээ.

Гэтэл өчигдөр буюу долдугаар сарын 31-ний пүрэв гарагт Ерөнхий сайд Төв аймгийн урьдчилан хориход Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг дагуулан очиж, хорих ангийн даргын өрөөнд сэжигтэн Л.Гансүхтэй биечлэн уулзжээ.

Мөрдөн байцаалтын дараа холбогдох өмгөөлөгч болон мөрдөн байцаагчийн хамт уулзах боломжтой гэдэг хариу өгсөөр байтал юуны тулд ийнхүү хууль зөрчин байж яаран уулзах болсон нь сонирхолтой.

Энэхүү хууль бус уулзалтын талаар Авлигатай тэмцэх газраас мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд “…мөрдөн байцаалтын шатанд Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх өөрийн туслахаар ажиллаж байсан  Н.Даваахүү, Ш.Эрдэнэбулган, Л.Гансүхийн эхнэрийн төрсөн дүүгийн охин З.Мөнгөнтуяа,  Н.Алтанхуягийн УИХ-ын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан Н.Тулга, Ерөнхий сайдын охин А.Саранзаяа, Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Төмөрбаатар нартай хамтран “Нүүрс” гэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Төрийн өмчит компани олон тэрбум төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан” хэмээн дурьдсан байна.

Бид АТГ-ын мэдэгдлийг бүрэн эхээр нь удахгүй хүргэх болно.

М.Нандин Uls.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • muuk (August 02, 2014 7:19:27 pm )

    luivarchidiin bulhai ilereh bolod emdendee shees aldaj bga ym da daan ch tom yridag humuus de nasaar ni shorond hataa

  • зочин (August 04, 2014 1:37:03 pm )

    Алтанхуягийг баривлах болоогүй юу? Ерөнхийлөгчөө шударга гэсэн чинь хаачиваа

  • ганаа (August 04, 2014 5:44:56 pm )

    Шудрага ёронхийлогч гуай та хаана явнаа дуугарахгүй юмуу наад гүлдгэрүүд чинь ард түмний хамаг хөрөнгийг цуслаж дууслаа таны нөгөө бэлэн цэцэн ам хэл чинь татчихав уу эсвэл хувь хүртчихээд дуугарч чадахгүй байна уу

  • ulaan (August 05, 2014 12:48:59 pm )

    huue erunhii said mini odoo ene suudlaasaa zuuraldaad blgui er hun shig zaigaa tabij ug tegeed l boll shuu dee eldeb ynziin ug sonsood suuj bhaar bolio uneheer ter huntei uulzsan bol buruugiin buruu bas dahin buruu

  • Зочин (August 05, 2014 1:37:45 pm )

    шударга ёс хаана явнаа.Хууль зөрчиж сэжигтэнтэй уулзан, ашиг сонирхолоо нэгдүгээрт тавьсан ерөнхий сайд, эрхээ хэтрүүлэн албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хуулийн сайд, зөвшөөрөлгүйгээр төрийн онцгой овьект руу нэвтрүүлж, ЭБША-нд саад учруулсан хорих байрны дарга, хуулийн сайд нарт эрүү үүсгэх хэрэгтэй

antalya rent a car