БНХАУ-ын иргэдээс 1.2 сая ам.доллар залилсан хэрэгт шүүгдэж байгаа “Ноёд” группын ерөнхийлөгч Г.Буяндорж нарын хэргийг хоёр өдөр шүүж, шүүх шийдвэрээ гаргажээ. Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэргийг шүүгээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж дахин нягтлан шалгах шийдвэрийг гаргасан байна.
Түүнчлэн Г.Буяндоржийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулах шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Прокурорын байгууллагаас Г.Буяндоржийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр БНХАУ-ын иргэдээс 1,2 сая ам.доллар залилсан, иргэн С.Билэгтээс “Ноёд констракшн” компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зэрэг хэрэгт сэжиглэж, шүүгдэгчээр татаад байсан билээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
As (August 02, 2014 7:24:02 pm )
Buyandiorj muu xvn bna
1 Comment