Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн галзуу хулгана дээр саяхан 16 хүн сууж тоглож байтал гэнэт доошоо унах шахсан талаарх мэдээлэл гараад байгаа.
Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Үндэсний соѐл амралтын хүрээлэн” ХХК-ийн “Дөрвөн цагирагт тойрог зам” /Аварга галзуу хулгана/ тоглоомын ашиглалт, аюулгүй ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.
Тус тоглоомыг 2013 онд угсарч суурилуулсан бөгөөд НЕТГ-ын 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2014/225 дугаар бүхий улсын комиссын актаар ашиглалтанд хүлээн авсан байна. Тоглоомын тоормос, аюулгүй ажиллагааны хэрэгслүүдийн ажиллагааг газар дээр нь шалгахад өгсөх замын тоормозны урд талынх нь үл буцаахын пүрш байхгүй, хойд талын үл буцаахын пүрш тасарсан байжээ. Мөн тоног төхөөрөмжийн өдөр тутмын ашиглалтын зааврын дагуу үзлэг шалгалтыг хийж гүйцэтгээгүй зөрчил ч илэрсэн байна.
Цуваа машины суудлыг бэхлэх буюу сөхөх хаах зориулалт бүхий хамгаалалтын тусгаарлагчийн бэхэлгээний боолтны хэсэг мөн сэтэрсэн байжээ.
Оператор болон үйлчилгээний ажилтан нь өдөр тутмын сургалтанд хамрагдсан, ажлын байрны үнэмлэхтэй боловч мэргэшүүлсэн үнэмлэхгүй, Оператор болон үйлчилгээний ажилтныг аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан ажлын байранд хувиарийн дагуу ажиллуулаагүйн улмаас анхаарал болгоомж, дотоодын сахилга дэг журмыг зөрчсөн зэрэг зөрчлүүд илэрсэн байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Зочин (August 01, 2014 8:39:05 am )
Их хариуцлагагуй байр атомын цахилгаан станц барина гээд байгаа юм даа
-
Tugi (August 11, 2014 3:48:24 pm )
Auger l wou biznes b’na
-
MGL-д (August 13, 2014 2:26:02 pm )
Хужаагийн хог л биз…
-
munkh (August 20, 2014 2:38:40 pm )
Ta nar mehanik ajilgaa bolon mehanizem, tehknik tehnologiin ayulgi ajilgaa gej yu baidag talaar jaahan ch gesen sudlaad uzeerei, daraa ni iim um bich. Bi monglon ulsdaa ankhnii tsevdegtei shoroon hursnii alt olzvorloh tekhnologiid bolovsruulahad oroltsoj, tekhnikiin asuudaliig hariutsaj baisan hunii huvid iim asuudald meddeg bolon, mergejliin,mergeshsen injeneruudees lavlaj haruutslagatai baihiig huech bn. mnii mail: munkhbat_65 @ yahoo. com
4 Comments