antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 31, 2014 1 comment

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг баривчлан саатуулжээ

нийтлэсэн Admin
Авлигатай тэмцэх газраас өнгөрөгч тавдугаар сараас эхлэн Ерөнхий сайдын ахлах зөвлөх, БОАЖ-ын сайд асан Л.Гансүхэд эрүү үүсгэн шалгаж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлж байсан. Тэгвэл Л.Гансүхийг өнгөрөгч шөнө гурван хүний хамтаар баривчлан саатуулжээ. – See more at: http://society.time.mn/content/47890.shtml#sthash.hhdtyJXr.dpuf

gansuhАвлигатай тэмцэх газраас өнгөрөгч тавдугаар сараас эхлэн Ерөнхий сайдын ахлах зөвлөх, БОАЖ-ын сайд асан Л.Гансүхэд эрүү үүсгэн шалгаж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлж байсан. Тэгвэл Л.Гансүхийг өнгөрөгч шөнө гурван хүний хамтаар баривчлан саатуулжээ.

Л.Гансүхийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс ихээхэн хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутган шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын явцад 3.6 тэрбумын хэрэгт холбогдсон нь тогтоогдсон юм.

Үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлтээр, урьдчилсан байдлаар 3.6 тэрбум төгрөгийн хохирол улсад учруулсан гэж гарсан. Мөн Л.Гансүхийг нийслэлийн иргэдийг нүүрсээр хангасан асуудалтай холбоотой төсвийн хөрөнгө завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэдгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат мэдээлсэн байдаг. Гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа иргэнийг саатуулахдаа ихэвчлэн ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулдаг. Харин шаардлагатай тохиолдолд хөдөө орон нутгийн цагдан саатуулах ангид саатуулдаг юм. Энэ дагуу Л.Гансүхийг хөдөө орон нутгийн хорих ангид саатуулсан байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • zochin (August 01, 2014 3:53:00 pm )

    gansuhiig sain shalgah heregtei shalguulj bj l unen hudliig togtooh heregtei hiigeegui bol buruugui geedgaraad irne shu de ternees erunhii said aigaad bh shaardlaga bhgui l baimaar ym 5 toni huursiig 250 myngaarl avdag baisan 1 toniig hedeer avdag ym bol minii bodloor bol 50 myngan tugrgiin zuruu bga ym bishu shalgajl bh ni zuv sain shalgah heregtei gansuhiig shalgahad zasgiin turiin ajil zogsovl gej uur busad ni hiideg ym bga biz

antalya rent a car