antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 31, 2014 17 comments

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдэл гаргав

нийтлэсэн Admin

altanhuygМонгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдэл гаргав.

Мэдэгдэлд: “Шинэчлэлийн Засгийн газар гэр хорооллын иргэдээ хямд өртөгтэй нүүрсээр хангах зорилгоор “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөр амжилттай хэрэгжсэний үр дүнд өмнө нь 200 мянган төгрөгөөр авдаг байсан нэг тонн нүүрсийг 80 мянган төгрөгөөр худалдан авдаг болж, бага дунд орлоготой олон мянган өрхийн амьдралд бодитойгоор нөлөөлж иргэдийн талархал хүлээсэн билээ.
“Нүүрс” хөтөлбөр олон хүний хичээл зүтгэлээр амжилттай хэрэгжсэн бөгөөд үүнд зохицуулагчаар ажилласан Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийн үүрэг оролцоо өндөр байсан юм.
Гэтэл ард иргэдэд үр өгөөжөө өгч, амжилттай хэрэгжсэн “Нүүрс” хөтөлбөрийг зогсоох, Засгийн газрын хийсэн ажлын нэр хүндийг унагахын тулд ажил хийсэн хүмүүсийг хэлмэгдүүлж, шоронд хорих хүртэл арга хэмжээ авсан нь Засгийн газрыг ажил хийлгэхгүй байх, хорлон саатуулах үйлдэл болж байна. Тиймээс санаатайгаар, хууль зөрчин, гэмгүй хүмүүсийн эрхэнд халдаж буй үйлдэлтэй Монгол Улсын Ерөнхий сайд миний бие хатуу тэмцэх болно.
Монгол Улсын Засгийн газар аливаа дарамт шахалтыг үл тоон ард иргэдийнхээ төлөө хийж эхлүүлсэн, төлөвлөсөн олон ажлаа үргэлжлүүлэх болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна” хэмээв.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • бббб (July 31, 2014 10:32:22 am )

    та нараар ажил хийлгэж яадаг юм бэ удахгүй арчигдах гэж байж

  • зочин эгий (July 31, 2014 10:54:39 am )

    бббб битгий тэнэгт, юугаа ч мэдэхгүй мал чинь, битгий нүүрс өг хүний өмнөөс амьдарч байгаа биш, хүний өгөх юмыг албатай юм шиг авна, тэгээд дараа нь юу аваагүй юм шиг алба уу, ядуу байлаа гэхэд залхуу, заваан, сэтгэлээрээ ядуу болсон хүмүүсийг яаж ч өөд нь татах гээд ядуу л байна, зөвхөн өндөр настай, улсад ажил хийж байсан хүнд л өг, энэ хямдралын зөрүүг төрийн мөнгөөр дааж байгаа гэдгийг ч мэдэхгүй дээ,ЗӨВ Ч МУУГААСАА САЙН НЬ ИХ БАЙДАГ АЖЛАА ЗОРИГТОЙ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ,

    • Зочин (August 05, 2014 1:40:04 pm )

      чи яасан улс орноо боддоггүй тэнэг долдой бэ

  • зочин (July 31, 2014 10:56:35 am )

    АРЧИГДСАН Ч ЧАМ ШИГ АМЬДРАХГҮЙ БИТГИЙ АТААРХ,ЭД ЧИНЬ БАС Ч ЮМ ХИЙЖ БАЙГАА ШҮҮ ббб сохороо!!!!!!!!!!!!!!!!! ЧИ ӨӨРӨӨСӨӨ БИ ХЭН БЭ, БИ ЮУ ХИЙЛЭЭ ГЭЖ АСУУ ЗА

  • зочин (July 31, 2014 12:35:27 pm )

    сайхан даа муу Лү овогтыг хошногыг нь эргэтэл хорих хэрэгтэй,Дэнзэнтэй нийлж говийг самарсан,Алтанхуягтай нийлж ард иргэдийг ходорсон пяхлууг далдруул

  • бид (July 31, 2014 1:47:40 pm )

    Алтанхуягийн ЗГ-ын үйл ажилгааг дэмжиж байна. ХУ нам хорин жил төр барихдаа ард түмэнд хэрэгтэй юу ч хийгээгүй хийсэн юум нь зөвхөн ХУ намын МӨНГӨТЭЙ гэсэн гишүүддээ 70 жил босгосон ард түмний өмчийг хувааж өгөх, бялуу хуваах л ажил хийсэн. тэрэнд нь оролцоогүй жирийн гишүүд өнөөдөр амаараа газар үмхэж байна шдээ.

    • Jonathan (August 08, 2014 12:42:59 pm )

      It’s a pleasure to find such raiinoaltty in an answer. Welcome to the debate.

  • Зочин (July 31, 2014 2:07:32 pm )

    засгийн газрыг хэн ажил хийлгэхгүй байгаа юм бэ. ойлгосонгүй. засгийн эрхийг хэн ямар нам барьж байгаа билээ. Одоо Л.Гансүхийг барьж хорисонд МАН буруутай гэж хуцваа.

    • Voj (August 08, 2014 10:22:02 pm )

      Brlcnialie for free; your parents must be a sweetheart and a certified genius.

  • ard tumen (August 01, 2014 2:16:22 am )

    ene bol tuunii hiih yostoi ajil shuu dee.Uugeeree uuriinhuuu muu muuhaig nuuj,daldlah arga hiij bna.Chamaig mediiiiiish deee.

  • unshigch (August 01, 2014 4:25:49 pm )

    eronhii hulgaichiin ham luivar ilreh geed tsatsga aldaj baina, iu ch husaagui geed hel l dee hulgaichaa

  • товуу (August 02, 2014 6:14:12 am )

    Шууд цаазын давцанд аваачаад,хогийн хонхорт хаяад,дээр нь шээгээд хая.

  • зочин (August 02, 2014 10:22:59 pm )

    АТГ баримт, нотолгоотой зүйлийг үндэслэж шийдвэр гаргасан, хуулиа хатуу барьж байгаагаа мэдэгдсэн шүү дээ. Тодорхой гэмт үйлдлийг улс төржүүлж юу ч биш болгодог заль мэхийг одоо таслан зогсоох цаг болсон.

  • Зочин (August 05, 2014 1:42:38 pm )

    Алтанхуягийн амьдрал барзайгаад ирлээ дээ хөөрхий. ажлаа өглөө маргааш нь ганцад залрах нь дээ. хөөрхий.

  • altan (August 07, 2014 6:18:20 pm )

    YAGAAD ENE HUDLAA YARIAD BAIGAA YUM BOL OO NEG TONN NYYRS 200 000TUG BAISANG 80 000TUGRUG BOLGOSON GEED SHAL HUDAL YARIAD BAIH YUM. 1 BONGOND 2TONN NYYRS ORDOG.oBOL MANAIH NYYRSNII CHRNJEES 140000-150000TUG-D ABDAG BAISAN.TEHEER ZASGIIN NYYRS 10000TUGRUGOOR ILYY BAIGAA BIZ DEE.ALTANHUYAG SAID AA BITGII HUDAL YARI AA MUUHAI SH DEE!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • Danielly (August 08, 2014 11:30:36 pm )

    I’d veunrte that this article has saved me more time than any other.

  • Anuj (August 11, 2014 3:45:12 pm )

    That takes us up to the next level. Great potnisg.

antalya rent a car