antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 30, 2014 14 comments

Н.Алтанхуяг сайд “чичирсээр” байгаад Хөвсгөлд хуралдахаар болжээ

нийтлэсэн Admin

zgШинэчлэлийн Засгийн газар Хөвсгөл аймагт хуралдахаар болсон талаарх мэдээлэл цацагдаж цахим ертөнцөөр хэсэгтээ л хэл ам дагуулсан.  Ийнхүү олны хэл ам эрчээ авахтай зэрэгцэн зарим сайд “Хөвсгөлд хуралдахаа больсон. Засгийн газрын ээлжит хуралдаан нийслэл хотод болно” гэх мэдээллийг өгч, хэсэгтээ л нам гүм болсон.  Тэгвэл энэхүү Хөвсгөлд хуралдах мэдээлэл үнэн болохыг Засгийн газрын тэргүүн батлаад авлаа. Тэд энэ сарын 31-нд болох Засгийн газрын хуралдааныг Хөвсгөл аймгийн Их-Уул суманд хийхээр товлоод байгаа гэнэ.

Энэ талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлэхдээ “Биднийг хөдөө очиж амрах нь гэсэн яриа гарсан. Тийм зүйл байхгүй ээ, дандаа юм завхруулж гуйвуулж байдаг хүмүүсийн ажил л даа. Тэгж хэллээ гээд Засгийн газар хөдөө хуралдахаа болихгүй. Бид энэ сарын 31-нд Хөвсгөлд хуралдана. Яагаад тийшээ явж хуралдах гээд байна гэхээр Хөвсгөлийн замыг барьж дуусгалгүй их олон жил болж байгаа. Өнгөрсөн жил ашиглалтад өгнө гэсэн ч чадаагүй. Энэ замын ажилтай танилцмаар байна” хэмээн өнгөрсөн баасан гаригт болсон “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим уулзалтын үеэр мэдэгдсэн байна. Ийн Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг Хөвсгөл аймагт Засгийн газрыг хуралдуулах хүслээ “чичирсээр” байгаад хийхээр боллоо.

Улс орон хямралтай,  эдийн засаг хүндрээд ирэхэд ямар ч улс орон хэмнэлтийн горимд шилждэг жамтай. Хямралын үед төр нь төсвийн зардлаа бууруулах, иргэд нь үргүй зардлаа бууруулж, хадгаламжаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Гэвч энэ их хямралын хажуугаар ард иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлдөг валютынх нь ханш өмнө байгаагүйгээр өсчихөөд байхад төр засаг нь төсвөө хэмнэхгүй ийн илүү дутуу ажил хэрэг хийх шаардлага байгаа гэж үү. Мэдээж Хөвсгөлрүү хуралд оролцохоор явж буй төрийн эрхэмүүд хэрэглээ өндөртэйн дээр багагүй төсөв мөнгө гарах нь тодорхой л байх. Тэднийг тус аймгийг зорьлоо гээд хийгдэж дуусаагүй ажлууд нь тэр даруй дуусахгүй нь лавтай. Эсвэл ажлын нэмэлт хүч болох үүднээс хүрз, жоотуу бариад Хөвсгөлийн замын ажлыг барьж өгөх гэсэн юм болов уу…

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • хөгийн худалч (July 30, 2014 2:46:43 pm )

    хөгийн худалч монголын түүхэнд дахин ийм муу засаг бүү гараасай

  • зочин (July 30, 2014 3:01:47 pm )

    өмнөх их хурлынхан тэр бум тэр бумаар нь өөрсдөдөө хуваарилан авч юу хийж байсаныг нь чи мэдэх юмуу??? муу аргаар баяжсан нөхдүүд өмнө ямар байсанаа мартчихдаг гэсэн тэрэн шиг чи өмнө нь ямар байсаныг мартаж тэнэгээ, энэ хотын зам ямар байлаа жолооч бид нар шиг хүмүүст хэцүү байсан наад захын юм хийсэн жишээ, нүдээ нээж толгойгоо өргөж хар, ажилгүй бол цонхоороо хар чи

  • иргэн (July 30, 2014 3:04:06 pm )

    энэ ерөнхий сайдынхан удмаараа нутаг усандаа тэмбүүтэй байсан улсууд

    • зочин (July 31, 2014 9:12:13 am )

      хөөе чиний өөрийн чинь толгой тэмбүүрчихсэн юм биш үү,СЭТГЭЛ БОДЛЫН ЯРИАНЫ ЯЛЗРАЛ ЯДУУ БОЛСОН ХҮН ГУАЙ ер нь хүн ямар байх, ямар байсан хэнд хамаатай юм, чи зүгээр л өөрийгөө хичээж яв, чам шиг ийм юм бичиж ярьж яваа хүн яавж олигтой толгойтой хүн биш, битгий атаарх чи энэ хүн шиг төрийн толгойд битгий хэл гэрээ олигтой толгойлж чадахгүЙ ЯВАА ДАА АЯГҮЙ БОЛ ХӨӨРХИЙ ДӨӨ ккккккк

  • өвгөн ах (July 30, 2014 3:55:43 pm )

    Үнэхээр ерөнхий сайд хөвсгөлд засгийн газар хуралдаад зам барихаар ажил аваад 2-3 жил ашиглалтанд оруулж чадаагүй хүмүүсийг газар дээр нь шалгаад арга хэмжээ аваад шоронд явуулахыг нь шүүхэд өгч, ажлыг гүйцээх календарчилсан төлөвлөгөөг батлаад хийж дуусгах асуудлыг шийдвэрлэж чадвал Алтанхуяг сайдын зөв. очсон газарт нь зогссон ажил нь сайжирч, сайн нь урамшуулалт авч муу нь арга хэмжээнд ордогсон бол хамгийн зөв. Очоод өө за гэсэн болоод хүрээд ирэх бол нөгөө монгол зүйр үг муу юман дээрээ ишигтэй ямааны гарз гарлаа гэдэг болбол ч нэрээ улам унагах юм шүү дээ. Ерөнхий сайд гэдэг чинь Монгол улсын дээрээсээ 3 дахь хүн шүү дээ. бүх зүйлыг УБ хотод шинжлэн судлаад арга хэмжээ тооцох бүрэн боломжтой, шийдэх чадвар эрх зүйн үндэс бүрэн хүн шүү дээ. Бусад нөхөдөөс асуугаад мэдэх боломжгүй юмыг л очиж үзэж шалгаад нөгөө буруу мэдээлэл өгч байсан дарга сайд түшмэд хүмүүсийг газар дээр нь сахилгын хатуу арга хэмжээг авахаар ийм өндөр зардал гаргаж байна гэж ард олон бид ойлгож байна шүү дээ. түүнээс тогтмол энгийн нэг шийдвэр гаргавал гүйцэтгэх засаглалийн тэргүүн минь таны нэр хүнд шороотой хутгалдана гэдгийг ул суурьтай бодсон гэж итгэж байна. танд амжилт хүсье

    • МОНГОЛ ХҮН (July 30, 2014 4:38:56 pm )

      гэнэн хонгор уу ? Та.
      Тэр замын ажлыг шалгахын тулс энэ олон авилгачидаа дагуулж доншуучлах, мөнгө төгрөг үрэх шаардлага байхгүй. Шалгадаг, цалин авдаг гарууд хангалттай бий, зам барина гэж мөнгө авсан хулгайчдын тайланг сонс, эцэст үнэхээр өөрөө харамаар байгаа бол ганцаарааа очоод үзэх хэрэгтэй.

      • ЭНЭРЭЛ (July 31, 2014 9:18:38 am )

        ХӨӨЕ ГАНЦААРАА ОЧООД ҮЗ Ч ГЭХ ШИГ, ТӨРИЙН АЖИЛ МЭДЭХГҮЙ ХҮН БИШ МАЛУУ?? ЯАДАГ ЮМ ИДЭЖ Л БАЙГ ЮМ ХИЙГЭЭД ИДЭХЭД, ТА ГУАЙ ЯАСАН ЦУГ ИДЭХ ГЭСЭН ИДҮҮЛЭХГҮЙ БОЛОХООР АТААРХАЖ ҮХЭХ НҮҮ??? ҮНЭХЭЭР АВИЛГАЛ АВСАН ХҮМҮҮСИЙГ МЭДЭЖ БАЙГАА ЮМ БОЛ ҮНЭНЭЭР НЬ ЧАДДАГ ЮМ БОЛ ХЭЛЭЭЧ, ЮУГ НЬ Ч САЙН МЭДЭХГҮЙ БАЙЖ ХУДАЛ ХҮН ХАРДАЖ АТААРХАЖ БАЙДАГАА МОНГОЛЧУУД МИНЬ БОЛИМООР ЮМАА.ЮМ ХИЙВЭЛ ИДЭЖ БАЙГАА ГЭХ ТЭГЭХИЙН ОРОНД ӨӨРСДӨӨ ОЧИЖ УУЛЗААД МУУ ЗҮЙЛИЙГ НЬ ХЭЛЖ, САЙН ЗҮЙЛИЙГ НЬ МАГТАЖ СУР Л ДАА, 50,60 НАСНЫХАН Л ИЙМ ЮМ ЯРЬЖ БАЙГАА ШҮҮ,

  • zochin (July 30, 2014 5:30:28 pm )

    ene sdanuunuud huvsguld ochij hurz barij zam barih gj bgaan bhdaa zam angid 76 bolovson huchin ajilchid nemegdehne dee haaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa hahahahahahahahahahahahah teneg sdaa nuud

    • ЗОЧИН (July 31, 2014 9:21:53 am )

      хүн ажлаа хийж байхад чи зүгээр л өөрийгөө хичээж ажлаа хийж амьдар, эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр төрийн ажилд чи юу гэж хуцаад ч хэрэггүй, гэр орноо, үр хүүхдээ л сайн хүмүүжүүл алсдаа өөрт чинь хэрэгтэй, эд чинь хийлгэсэн юмаа шалгах ёстой байх, харин ч юм хийгээд байгаа шүү эд чинь

  • зочин (July 30, 2014 6:03:44 pm )

    тэнд нь тэнгэр ниргээд,лус савчихаасай

  • зочин (July 31, 2014 9:07:25 am )

    засгийн газар нэг Хөвсгөл явах мөнгөөр дутуу юу, харин ч зөв, ерөнхий сайд юм хийх гэдэг дор нь ажиллаж гүйцэтгэж байгаа ААН-үүд л хогийн шүү дээ, тэдний хийж байгаа зүйлийг үзэг.ЭНЭ ТЭНЭГ ЮМ БИЧЭЭД БАЙГАА ХҮМҮҮС МИНЭ ТА НАР БОДООД ҮЗ ЗАРИМ ХҮМҮҮС ГЭР ОРНОО Ч ОЛИГТОЙ АВЧ ЯВЖ ЧАДАХГҮЙ НУСАН ЖУР ЭРЧҮҮД БАЙДАГ, БҮХЭЛ БҮТЭН УЛСЫГ АВЧ ЯВНА ГЭДЭГ ХЭЦҮҮ, БИТГИЙ АТААРХЦГАА, ТА НАРТ ХЭЗЭЭ Ч ИЙМ ХУВЬ ТАВИЛАН ХЭДЭН ҮЕД ЧИНЬ Ч ИРЭХГҮЙ,

  • зочин эгий (July 31, 2014 9:29:38 am )

    зөв явж үзэх хэрэгтэй, хийсэн юмтай хэлэх үгтэй шүү та нар, энэ нэг сэтгүүлчийн бичсэн царайг чичирсээр байгаад ч гэх шиг, очиж үзэх хэрэгтэй ш дээ, бүх аймгийг 2015 он гэхэд засмал замаар холбоно гэж ярьж байсан, алсад оршдог аймгийханд хэрэгтэй, одоогоос 4 жилийн өмнө тавьсан замуудыг нь та нар явдаг бол хар л даа, хэзээ төрөөс ингэж хяналт тавьдаг байсан юм.БИТГИЙ ЗҮГЭЭР ХУДЛАА ҮНЭН ЮМ БИЧИЖ ИРГЭДИЙН ТОЛГОЙГ ЭРГҮҮЛЭЭД БАЙ СЭТГҮҮЛЧДЭЭ, ХЭН НЭГНИЙ ЗАХИАЛГААР БИШ ИРГЭДДЭЭ ҮНЭН ЗӨВ МЭДЭЭ ӨГЧ БАЙ Л ДАА.ТА НАР Л ҮНЭНИЙГ ОЛЖ МЭДЭЭЛЭХГҮЙ БОЛ ХЭН МЭДЭЭЛЭХ ЮМ?? НҮДЭЭ НЭЭЖ СЭТГЭЛЭЭ ОНГОЙЛГОЖ ХИЙЖ БАЙГАА БОДИТ ЗҮЙЛИЙГ НЬ ХАРЦГАА

  • Anonymous (July 31, 2014 1:41:49 pm )

    Altantuyagiin buunii nohoinuud uhleeldee
    onigoo shig boroo orjeeguu dargaa gedeg shig yum bolohnee muusain goshnogo doloogchid enerel metiin yumnuud
    ene novshiin zg dald oroosoi mgloor min bur togloj bndaa

  • Anonymous (July 31, 2014 3:29:24 pm )

    show

antalya rent a car