Энэ сарын 26 ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд байгалийн гамшигт үзэгдэл болсон билээ. Энэхүү гамшигт үзэгдлийн улмаас нэг хүн амиа алдаж, есөн хүн хүн хөнгөн гэмтэл авч, 200 гаруй мал үхэж, таван айл гэр оронгүй болж, хоёр иргэний автомашин дахин ашиглах аргагүй болж, эвдэрсэн юм.
Амиа алдсан иргэний тухайд тус аймагт байдаг найзындаа амралтаараа очоод байсан бөгөөд “Mighty” маркийн машинтай худгаас ус аваад буцаад байшин хүрэх замдаа салхинд машинтайгаа хийсэн аж. Байгалийн гамшигт үзэгдэл хормын зуур автомашиныг ямар болгосон зургуудыг орууллаа. Мөн хар салхи салхилахын өмнө үүл хэрхэн хуралдаж байсныг дараах зурагнаас харна уу.
Uls.mn
Холбоотой мэдээ
-
KHARUUL (August 24, 2014 10:23:51 am )
HARAMSALT BN
1 Comment