antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 25, 2014 8 comments

100 хоногоос 20 үлдлээ Ерөнхий сайдаа

нийтлэсэн Admin

ahuygЗасгийн газраас эдийн засгийг сэргээх “100 хоног”  гэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд яг 80 дахь хоногтоо золгож байна. Тэгэхээр 100 хоногоос ердөө 20 хоног нь үлдэж байгаа юм.  Гэтэл эдийн засгийг сэргээх 100 хоногийн дотор эдийн засаг сэргэх нь битгий хэл улам л уруудсаар байна.

Тухайлбал, ам.долларын ханш 1858 төгрөгт хүрчээ. Хоёр хоногийн өмнө 1856 тай байсан ханш өнөөдөр 1858 болжээ. Тэгэхээр ноён ногооны ханш цаашид өссөөр 2000 хүрэхгүй гэсэн баталгаа алга. Хэрвээ ам.долларын ханш 2000 мянгад хүрэх юм бол аж ахуйн нэгж, компаниудын үйл ажиллагаа зогсонги байдалд орж, үүдээ барихад хүрнэ.  Уг н ь Монголбанк ам.долларын ханшийг барих талаар арга хэмжээ авч байгаа гэх боловч огтхон ч үр дүнгээ өгөхгүй байгаа нь харагдаж байна.  Үнэндээ Монголбанк  своп, форвард хэлэлцээ хийхээс цаашгүй болчихоод байгаа юм.

Манай улс импортоос хэт хамааралтай учраас ам.долларын ханш өсөхтэй зэрэгцэн үндэсний аж ахуйн нэгжүүд хүссэн хүсээгүй ажилтнуудаа цомхотгож эхэлдэг.  Энэ дүр зураг ч мөн ялгаагүй өнгөрсөн хугацаанд харагдлаа. Саяхны мэдээллээр сүүлийн 2 жилийн хугацаанд нийт 4000 гаруй иргэд ажлаасаа халагдсан гэх мэдээлэл байна. Дээр  хэлсэнчлэн Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх, түүнийг сэргээх талаар дорвитой арга хэмжээ авсангүй.  УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө “эдийн засгийг сэргээх 100 хоног” гэх хөтөлбөрийг зарласан ч түүний хүрээнд хийгдэж байгаа ажил үр дүн тааруухан явна.

Мөн эдийн засгийн сэргээх талд маш олон ажил хийнэ хэмээн Ерөнхий сайд мэдэгдэж байсан.  Гэтэл өнөөдөр Засгийн газрын гишүүдийн ихэнх нь хөдөө орон нутагт наадам хэсч, зугаацаж явна.  Хэдийгээр УИХ хаврын чуулганыг өндөрлүүлэхийн өмнө Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хуулиудыг баталсан нь хөрөнгө оруулалтыг татах таатай боломж хэдий ч цаг хугацаа шаардахыг  эдийн засагчид битгий хэл жирийн ард иргэд хэлж байгаа юм.  Түүнчлэн манай  эдийн засаг улам л эмзэг байдалд шилжиж, зээлжих зэрэглэл унасан нь хөрөнгө оруулагчдад болгоомжлох сэтгэгдэл төрүүлэх нь мэдээж.  Энэ мэт асуудлаас болоод хөрөнгө оруулагчид наашлах нь байтугай улам холдоод явахыг үгүйсгэхгүй юм.  Харин зарим улстөрчдын хэлж буйгаар одоо яригдаж буй хоёр хөршийн тэргүүний айлчлал манай улсын эдийн засагт томоохон өөрчлөлт бий болгож магадгүй гэж байгаа юм.  Гэхдээ одоогийн байдлаар БНХАУ-ын тэргүүн Си Жинпинийн айлчлалын талаар ярьж байгаа ч ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин манай улсад айлчлах нь тодорхойгүй байгаа юм.

Үүнээс гадна тухайн үед УИХ-аас Засгийн газарт өгсөн 100 хоногийн хугацаа дуусч, үр дүн шаардах болоход валютын ханш буурч, үндэсний компаниуд сэргэж чадах уу гэдэг эргэлзээ дагуулна. Хэрвээ Засгийн газар энэ мэт унтаа байдлаар ажиллавал эдийн засаг сэргэх нь үлгэр болж дуусах биз ээ. Үүнтэй зэрэгцээд шинэчлэлийн гэх Засгийн газрын хувь заяа мөн яригдаж эхлэх юм.   Тиймээс Ерөнхий сайд Н.Алтанхуягт дахин сануулж хэлье. Эдийн засгийг сэргээх 100 хоногоос 20 үлдлээ шүү Ерөнхий сайд аа.

Д.Анар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Тэмцэх болноо (July 25, 2014 2:33:44 pm )

    Наад Алтанхуяг чинь 100 хоногийн хугацаа өгөөч гэж гуйхдаа эдийн засгийг сайжруулах хугацаа гуйгаагүй, харин энэ хугацанд амжижи бондын мөнгөнөөс өөртөө завшиж авах хугацаа гуйж байсныг Улсын Их хурал ойлгоогүй юу эсхүл ойлгохыг хүсээгүй юу? гэж хандсан. Ард түмэн ч гэсэн үүнийг шууд ойлгох ёстой байсан юм. тэр үнэхээр эх орон ард түмнийхээ төлөө юу ч хийгээгүй. Зөвхөн АН, өөрийн хүүхэд ах дүүг хэрхэн хөрөнгөжүүлэх вэ гэдэг ажлыг хийсэн. Тйим ч учраас намыхан нь түүнийг яллаж чадахгүй байгаа юм. Гэхдээ ард түмэн бид яллах цаг ирнээ. Энэ хугацаа 2 жил ч хүрэхгүй үлдлээ.

  • buhimdal (July 25, 2014 6:06:18 pm )

    ene uls orond ajillaj amidrah nuhtsol bololtsoo algaa.jiliin erdoo l 1 uliral todorhoi helbel 9-11 sariig duustal asar bogino hugatsaand mungo huraaj bna.busad ulirald huraasan jaahan yumaa idej uugaad nair naadam tsengel bayr geed duusna. manai uls baigaliin ers tes uur amisgaltai uchraas uul uurhai buteen baiguulalt geh met gol hurohgo oruulalt hiigddeg buh ajil 4 saraas ehleh gej huuli durem togtool tender ene ter geseer btal 6saraas arai gej eheltel 7 saraas nair naadam geed.8r sard hicheel surguul oyutan geed, tegeed l arai gej 9 saraas id orgil uen ehleed 11 sar duusav uu ugui yu jiliin etses shine jil gej ehleed buh tomoohon ajil havar boltol zogsoo.iim baga hugatsaand ajillaj bgaa uls oron yaj uudloh ve de.ydaj bhad ene novshiin oi bayr naadam yasan ch duusdaggui yum.heseg bayn chineeleg humuusiin hurongo mungoo gaihuulan hoorondoo naadaj( buh. mori geh m ) bgaag egel jiriin bid harj.hezee duusaj hezee ajilaa ehluuleh bol doo hemeen huleeseer suuna daa.

  • Н.Алтанхуяг (July 26, 2014 11:03:07 am )

    сунгана аа,бортуунаа нэг юм хийнэ гэсээн кк

  • админ (July 26, 2014 11:04:17 am )

    болно л биз дээ

  • Зочин (July 27, 2014 8:56:15 pm )

    Би үүнтэй санал нэг

  • зочин (July 30, 2014 11:58:00 am )

    Монголын эдийн засаг хэзээ ч ингэж уналтанд орж байгаагүй үнэхээр сүйрлийн ирмэг дээр ирж байнаа. Ардчилсан нам дахин сонгуулд гарч худлаа бурахгүй байлгүй дээ. Энэ намд итгэж саналаа өгсөн дөө одоо харамсаж байна. Энэ их хямралаас гаргаж үнэхээр чадах болов уу үнийн хөөрөгдөл гэж газар аваад дуртай нэг нь үнэ нэмж байна. Монголчуудын амьдрал өрнөөс өрний хооронд хэцүүхэн байна. Сайдаа…

  • zochin (August 01, 2014 7:05:52 pm )

    Naadax chin tsaitsan gar o ediin zasag sergesen ged l avaad xayna.ali80 xonogiin umnu yrix vlgere zoxiochixson bsan biz nuxur.

  • zochin (August 01, 2014 7:09:18 pm )

    Tolgoig n tasdaj noxoid xayj ug.xumuusee novshnudin ulgert itgej xanala xonxnix n duug uursdud n xaruuslin ayz bolgon chixrulay………..

antalya rent a car