antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 25, 2014 Comments are off

Улаанбаатарт 30 хэм халуун, түр зуурын бороотой

нийтлэсэн Admin

Малчид, ард иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд говь талын нутгаар аагим халуун үргэлжлэхийг анхааруулж байна.

2014 оны 07 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

Баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн зарим газраар бороо, говийн нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун болон төвийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, төвийн нутаг болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 30-35 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 29-31 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 хэм дулаан, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car