Өнөөдөр аргын тооллын 2014 оны долдугаар сарын 25. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн зуны дунд цагаан морин сарын 29. Сугар гараг. Өглөгт охин одтой, 1 цагаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Нэр өнгө. Өдрийн наран 5 цаг 26 минутад мандан, 20 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, бөө, удганы үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд сүлд тэнэж одно хэмээжээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.