Бизнесийн салбарт өөрийн хүч хөдөлмөр, хүчин зүтгэлээр амжилтад хүрч, амьдралаа босгосон Монголын олон эрхэмсэг хатагтай нарын нэг “Ихэр сувд” компанийн захирал С.Эрдэнэчимэгийг Их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн гэргий Г.Тамирын ээж гэдгээр нь сайн танина. Тэрбээр өдгөө өөрөөсөө үе мултарсан дүү “Дэд маршал” продакшны захирал, дуучин Н.Гантулгатай хамт амьдардаг ч хосууд хоёр тийшээ болсон, эгчмэд хамтран амьдрагчаа дуучин залуу хаяад найз бүсгүйтэйгээ хамт гадаадад зугаалж явна гэдэг шум сонсогдлоо.
Үүнээс болж Их аваргын хадам ээж, хатагтай С.Эрдэнэчимэг ихэд шаналж, залуу амрагаа ирэх өдрийг хоног тоолон харуулдан сууна гэдэг яриа ч оргүй биш гэнэ лээ. Тэр байтугай үзмэрч дээр хүртэл очин, залуу хүүхэн дагуулаад гадаадад зугаалж яваа амрагаа хэзээ ирэхийг нь мэрэг буулгаж яваа сурагтай.
Тэгэхээр жаргалтай газар хүн тогтохгүй гэгчээр дуучин Н.Гантулга нэгэн цагт өөрийг нь гундуухан явахад түшиж, уран бүтээлийг нь дэмжин ирсэн эгчмэд бүсгүйгээ ихэд гомдоож буй бололтой. Хэдийгээр Их аваргын гэргий Г.Тамир ээжийнхээ залуу амраг Н.Гантулгыг нэг нүдээрээ ч тоож анзаардаггүй гэдэг ч ааг, омогтой Д.Дагвадоржийн чихэнд энэхүү доромжлол сонсогдвол хайр даадаггүй Н.Гантулыг тоосыг нэг сайн гөвөхийг үгүйсгэхгүй. Учир нь Асашёорюү Д.Дагвадорж дуучин залууг Богд ууланд дагуулж очоод нэвширтэл зодож, хадам ээжээс нь хол явахыг сануулж байсан удаатай. Ийнхүү нэгэн цагт залуу амрагаараа дуучин Н.Гантулгыг сонголоо хэмээн хэвлэлийн бай болж байсан Их Аваргын хадам ээж С.Эрдэнэчимэг амьдралынхаа хайран цаг хугацаа басхүү чамгүй хөрөнгө мөнгөө хөнгөмсөг залууд алдаад дуусах эсэхийг түүний хувь заяа л мэдэх биз ээ.
Эх сурвалж: Mongolcomments.mn
Холбоотой мэдээ
-
Зорин (July 24, 2014 10:17:16 pm )
Хуний Амьдрал еер хумууст ямар Хамаа байна сэтгуулчээ
-
даш (July 25, 2014 4:07:39 pm )
2 биендээ болж л байвал болоо шдээ хүнд бас хань хэрэгтэй
-
zochin (July 25, 2014 9:22:57 pm )
хэрэгтэй шөө
-
зочин (July 27, 2014 1:33:59 pm )
Энэ 2-ын явдал их эрт эхэлсэн байх шүү. Наад Эрдэнэчимэг чинь сайн дурын уран сайханч, эхнэр Пүрвээтэйгээ дуулдаг Болдбаатартай охиныхоо аавтай амьдарч байхдаа явалддаг байсан байхаа. Гантулга нь Пүрвээгийн эгчийнх нь хүүхэд юм гэсэн шүү. Завхарсан ч хүүхэн юм даа. Өөрөө хөрөнгөтэй, дээр нь баян хүргэнтэй, дутуу юмгүй, санаа зовох юмгүй болохоор ингэж заваарч байхгүй юу даа. Тийм их барж ядсан мөнгөтэй юм бол бөгсөнд өгч байхаар ганц цэцэрлэг барихад хэдэн төгрөг хандивлаасай. Буян болж нүгэл нь жаахан ч гэсэн нимгэрэх байхдаа. Хэзээ нэг цагт тэнгэрт халих л байх. Там, диваажин хоёрын аль нь хүлээж байгаа болдоо???
-
Anonymous (January 06, 2017 7:59:55 pm )
gaj dontoi emee be haha
5 Comments