antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 24, 2014 2 comments

Гандангийн 30 гудамжийг тохижуулна

нийтлэсэн Admin

gandangoygudamj“Гудамж” төслийн хөрөнгөөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Гандангийн дэнж өнгө нэмлээ. Төслийн хүрээнд Гандан орчмын гэр хорооллын тохижилт,  дэд бүтцийг цогц байдлаар шийдвэрлэхээр төлөвлөж эхний ээлжинд Гандангийн дэнжийн Орхоны 6 дугаар гудамжийг авто болон явган зам, бетон суурь бүхий нэг загварын хашаатай болгон тохижуулж дууссан байна. Цаашид 30 гудамжийг яг энэ загвараар тохижуулах бөгөөд цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээ, инженерийн сүлжээнд холбох юм байна.   Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, Гандангийн дэнжийн гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг нийслэлийн аялал жуулчлал хөгжүүлэх бодлогын зорилттой уялдуулан хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Гандангийн дэнжийн гэр хороолол нь нийт 55 га талбайг хамардаг бөгөөд нийт 31 гудамжны 857 хашаанд 1875 өрх оршин суудаг. Мөн 60 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Иргэдээс (July 24, 2014 5:21:07 pm )

    САЙН БАЙНА ШҮҮ ЭНЭ ЗАСАГ ТӨР ХОТЫН ДАРГА НАР ИРГЭДДЭЭ ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛ ХИЙЖ БАЙНАА ХАРИН МОНГОЛЫН АВИЛГАЧДЫН НАМЫНХАН ЯАЛАА ӨӨРСДӨӨ Л ИДЭЖ УУГААД ДУУССАНДАА, АРД ИРГЭДДЭЭ 21000 ТӨГРӨГ ҮНЭРТҮҮЛЭЭД БУСДЫГ НЬ ИДЛЭЭ ДЭЭ ИЧМЭЭР АВИЛГАЧИД ҮХЭЖ ДАЛД ОРООСОЙ

  • Mongol (July 25, 2014 7:28:02 am )

    Gandand. 2-3. Dabxar house barix xeregtei. Baina. .

antalya rent a car