antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 25, 2011 Comments are off

Хүдрийн үнэ буурна

нийтлэсэн Admin

Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа нь “”Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ирэх жилүүдэд унана” гэсэн прогнозыг хийхээд хүргээд байна.

Түүнчлэн гангийн үйлдвэрлэлийн эрэлтийг багасгаж төлөвлөсөн учраас төмрийн хүдрийн ханшийг 10-15 хувиар бууруулна гэсэн таамгийг судлаачид дэвшүүлжээ. Хэрэв Хятад улсын эрэлтийн хэмжээ багасахгүй хэвийн түвшиндээ байж чадвал түүхий эдийн үнэ унахгүй байх боломж бий гэдэгт найдаж буйгаа шинжээчид хэлсэн аж.

Судалгааны тайланд хүдрийн үнийг энэ жил зургаан хувиар буурч нэг тонн нь 167.4 ам.доллар, 2012 онд 16 хувиар буурч тонн нь 147.5 ам.доллар, 2013 онд 150 ам.доллар, 2014 онд 125 ам.доллар, 2015 онд 105 ам.доллар болон буурна хэмээн тооцоолоод байгаа юм байна.

Бараа таваарын түүхий эдийн свот ханш сүүлийн хэдэн долоо хоног тогтворгүй байсан ба гурван долоо хоногийн турш 30 хувиар буурч нэг тонн нь 116.9 ам.доллар болтлоо буусан ч эргээд 26 хувиар өссөн байна.

Ган болоод төмрийн хүдрийн хамгийн том зах зээл бол Хятад. Австрали улс дэлхийн төмрийн хүдрийн хэрэглээний 40 хувийг нийлүүлдэг. “Рио Тинто”, “Би Эйч Пи Биллитон” зэрэг компаниуд Австралийн Пилбара бүс дэх үйлдвэрлэлийн хэмжээгээ өргөтгөхийн тулд хэдэн тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж бусдыгаа тэргүүлдэг байна.

Б.Баатар

“Улс төрийн тойм” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car