antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 23, 2014 2 comments

Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаярт 2.1 жилийн хорих ял оноов

нийтлэсэн Admin

bilegtНийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр, НИТХ-ын дарга асан Т.Билэгт, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Маналжав, Ц.Батбаярын төрсөн дүү Ц.Чанцал нарын дөрвөн хүнийг шүүх хурал өчигдөр болсон.

Т.Билэгт болон н.Маналжав, н.Чанцал нарыг шүүхээс гэм буруутайд тооцсон хэдий ч үйлдсэн хэргийн харгалзах хугацаагаар нь 2009 оны Өршөөлийн хуульд хамруулан хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Харин нийслэлийн Засаг дарга, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаярыг мөн хэрэгт гэм буруутайд тооцож 2.1 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болж, шүүхийн танхимаас ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 анги руу авч явсан юм. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулсан бол дээд тал нь 10 жилийн хорих ялаар шийтгүүлэх заалттай билээ.

Ц.Батбаяр, Т.Билэгт нар нь Нийслэлийн Засаг дарга болон Өмч хувьчлалын ко­мис­сын даргын ажлыг давхар хашиж байхдаа ал­бан тушаалын байдлаа ур­­вуу­лан ашиглаж 605 сая төгрөгийн үнэлгээтэй “Өр­гөө” зочид буудалыг та­тан буулгаж, Н.Энхбаярын хүү Э.Батшугарын нэр дээр байгуулсан “Хар дун” ком­па­нийн өмчлөлд шил­жүү­­лсэн. Улмаар уг компа­нийг Н.Энхбаярын үүсгэн байгуулсан “Эскон” компа­нийн охин компани болгон шил­жүүлэн үрэгдүүлж, Нийс­лэлийн өмчид онц их хэм­жээний хохирол учруул­сан гэмт хэргийг гардан үйлд­сэн хэрэгт буруутгагдсан.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • болдсүх (July 24, 2014 1:40:04 pm )

    энэ бол хэлс хэрэг хийгээгүй зүйлийн төлөө хэргээр ял оноож байна

  • ganbold (July 24, 2014 7:50:38 pm )

    batbayr xarin baga jil absan bna,yagaad uls ex orniig xoxirooson xun ymar baga jil abch bnaa.ter noxor boxog.xxk ymar mongoor absan bnaa. mon duu narig ni shalgaach ix notoi noxoduudee naad xumuus chin ymarch mongotei bolox bolomjgui xumuusdee boon zali shuu

antalya rent a car