Улаанбаатар хотод дулааны шугам сүлжээн дээр хашаа хатган амьдардаг 8000 айл байдаг гэсэн судалгаа гарчээ. Тиймээс эдгээр айлуудыг эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа учраас газраа чөлөөл гэсэн шаардах бичиг хүргүүлж эхэлсэн байна. Хэрвээ хотын захиргаанаас өгч байгаа шаардах бичгийг үл хайхран нүүхгүй бол албадан нүүлгэх гэнэ. Чанаргүй, хэзээ мөдхөн дэлбэрэх нь дөхсөн дулааны шугам задарвал дээр нь амьдарч байгаа айлууд халуун ууранд түлэгдэх, амь нас, эрүүл мэндээрээ хохирох аюултай аж.
Дулааны шугам дээр буусан айлуудыг нүүлгэх шаардах бичгийг жилийн жилд хүргүүлдэг ч өдийг хүртэл нүүгээгүй байна. Тиймээс албадан нүүргэхээс өөр аргагүй гэдгийг албаны хүмүүс онцолж байгаа юм. Дулааны шугам сүлжээн дээр зөвшөөрөлгүй буусан найман мянган айлаас болж нийслэлийн хуучирч муудсан шугамуудыг засварлаж чадахгүйд хүрчээ. Энэ нь өвлийн улиралд шугам сүлжээнүүд ачааллаа дийлэхгүйд хүрэх гол шалтгааны нэг болдог байна. Ямартай ч айл өрхүүд дассан газраасаа нүүхгүй гэсэн байр суурьтай байгаа бөгөөд шаардлагын дагуу нүүхгүй бол нийслэлээс албадан нүүлгэх гэнэ. Албадан нүүргэх явцад гарсан бүхий л зардлыг шаардлага биелүүлээгүй айл өрхүүдээр нөхөн төлүүлнэ гэдгээ ч мэдэгдээд байгаа юм.
Холбоотой мэдээ
-
Muhammed (August 09, 2014 3:00:24 am )
This is way better than a brick & mortar esealbishmtnt.
1 Comment