antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 21, 2014 Comments are off

100 айлын уулзварыг өнөөдөр нээнэ

нийтлэсэн Admin

100ailГудамж төслийн хүрээнд энэ жил Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх 100 айлын уулзварыг өргөтгөн шинэчлэхээр болсон. Тус уулзварыг ийнхүү өргөтгөн шинэчилснээр зорчих хэсгийн эгнээг нэмэгдүүлэхээс гадна бүх чиглэлдээ саадгүй зорчих боломжтой болгож, хөдөлгөөний зохион байгуулалтад өөрчилөлт орж байгаа аж. Тодруулбал, 11 дүгээр хороолол болон 100 айл чиглэлээс аль ч тал руугаа гэрлэн дохиогоор хөндлөн нэвтрэх, 11 дүгээр хорооллоос Их тойруу чиглэлд, гүүртэй талаасаа 11 дүгээр хороолол чиглэлд тус тус зүүн гар тийш эргэх боломжтой болж байгаа юм байна.
100 айлын уулзварыг өргөтгөн шинэчлэх зураг төслийг “Ростов” ХХК боловсруулж, зам барилгын ажлын явцад Японы “Си Ти Ай Инженеринг Интернэйшнл” ХХК хяналт тавин ажиллажээ. Тэгвэл тус уулзварыг албан ёсоор өнөөдөр 12.00 цагт нээхээр болсон байна.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car